Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 249

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,Д.*******гийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* хотын ******* дүүргийн ******* хорооны ******* тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1983 онд 8-р анги төгсөөд 1983 оны 09-р сарын 01-нд Завхан аймгийн ******* хотын *******т будагчнаар ажилд ороод 1989 оны 10-р сарын 01-н хүртэл ажиллаад цэрэгт явсан. 1991 онд цэргээс халагдаж ирээд ажилдаа орох гэтэл орон тоо байхгүй гээд ажилд аваагүй. Тэр үед Модны үйлдвэр хувийн компани болчихсон байсан. Хөдөлмөрийн дэвтрээ авах гэхэд үрэгдсэн байсан. Орсон гарсан тушаал байхгүй баримтаа устгасан байна. Намайг 1983 оны 09-р сарын 01-нээс 1989 оны 10-р сарын 01-н хүртэл Мод боловсруулах Үйлдвэрт будагчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Д.******* Завхан аймгийн ******* хотын *******т 1983 оны 09-р сарын 01-нээс 1989 оны 10-р сарын 01-н хүртэл будагчнаар ажиллаж байсан болох нь түүний МХЗЭ-ийн гишүүний 297165 дугаартай 1983 оны 9-р сараас 1989 оны 10-р сарын 01-н хүртэл хугацаанд авч байсан сар бүрийн цалин, хураалгасан татварыг бичиж гарын үсэг зурж баталгаажуулсан бат илэрхийлэх, 1988 оны 03-р сарын 21-ний өдөр олгож 1988 оны ******* сарын 31 хүртэл хүчинтэй гэж бичсэн 49 дугаартай пропускаар тус тус тогтоогдож байна. Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч П.ийн ...******* 1983 оноос 1989 онуудад Завхан аймгийн ******* хотын Мод боловсруулах үйлдвэрийн будгийн цехэд будагчин байсан. Тэгээд 1989 онд цэрэгт явсан. Түүнээс хойш юу хийснийгмэдэхгүй... гэсэн, гэрч Ж.ийн ...Би 1983 онд *******т ороход ******* машинист хийж байсан. Тэгээд 2 сарын дараа будагчин болоод надтай хамт ажилласан. Бид 2 хээ тавьдаг байсан. Тэгээд 1989 онд цэрэгт явсан. Би *******г цэргээс ирэхэд нь компани байгуулсан байсан тэнд 2 жил орчим ажилласан... гэсэн, гэрч Ц.Басбишийн ...******* 1983 онд *******т анх будагчнаар орж ажилласан тэгээд 1989 оны 10-р сард цэрэгт явсан. Түүнээс хойш ажиллаагүй. Тэг үед цоохор авдар, унь тооно, хийдэг тэрийг нь буддаг байсан. Би хавар ажилд ороод ******* намар нь ажилд орж байсан... гэсэн мэдүүлгүүдээр Д.*******гийн ажиллаж байсан нь давхар нотлогдож байна.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүхтэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар*******ийн *******г 1983 оны 09-р сарын 01-нээс 1989 оны 10-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн ******* хотын *******т будагчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ