Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 250

 

Зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг

батлах тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би Т.Энхболдын нэхэмжлэлтэй Л.Цэнд-Аюушт холбогдох 3500000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Баянзүрх багийн иргэн Алаг адуун овогт Товцогийн Энхболд шүүхэд ирүүлсэннэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 07 дугаар сарын 20-нд Улиастай сумын иргэн Л.Цэнд-Аюуш гэдэг хүнээс Богдын гол багийн Цэнгэлдэхийн хэсэгт 3500000 төгрөгөөр хашаа худалдаж авахаар тохиролцож бэлэн 1400000 төгрөг өгсөн. Тэр үед манай худалдаж авах хашаа нэг тал нь онгорхой, жорлон, амбааргүй байсан тул гүйцээж өг гэхэд удахгүй 10 хоногийн дотор гүйцээж өгнө гэж хэлсэн. Түүнээс хойш манайхыг Эрдэнэхайрхан сумын нутаг Бор давс гэдэг газар байхад портер машинтай очиж эр хонь-3 толгой, үхэр-1 толгой, эр ямаа-10 толгойг аваад ачиж явсан. Мал авах үед нь эр үхэр-800000 төгрөг, эр хонь-130000 төгрөг, эр ямаа-85000 төгрөгөөр бодож нийт 2100000 төгрөгний мал өгсөн. Хашаагаа гүйцээж өгнө гэсэн боловч өгөөгүй учраас танайх хашаагаа буцааж ав би өгсөн мал болон бэлэн мөнгөө буцааж авъя гэхэд намар өгье гээд одоог хүртэл өгөөгүй учраас Л.Цэнд-Аюушаас 3500000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн иргэн Хангайн буурал овогт Лувсанцэрэнгийн Цэнд-Аюуш шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн Т.Энхболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Давхарбаярын нэмэлт нь худлаа. Анх наймаа хийхдээ хашаагаа битүүлж, жорлон барьж өг гэсэн нь үнэн гэхдээ 8 сард гэж хэлээгүй. Хүүхдийн хичээл орох үеэр нүүж ирэхэд нь хийж дуусгана гэж тохирсон. Мөн хашааны бичиг баримтын талаар ярихдаа бичиг баримттай хашаа энд байхгүй. Бичиг баримт олговол нийтээр олгох юм гэсэн. Одоо би бичиг баримт авах боломжгүй гэхэд болно гээд зөвшөөрсөн. Мөн гэрийн буурь цементлэх талаар огт яриагүй. Одоо хашаагаа буцааж авах боломжгүй тул бидний энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Т.Энхболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Давхарбаяр,хариуцагч Л.Цэнд-аюуш нар нь ярилцаж, нэхэмжилсэн 3500000 төгрөгний 300000 төгрөгийг хасч, 3200000 төгрөгийг дараах графикаар 2017 оны 04 дүгээр сараас эхлэн сар бүр 200000/ хоёр зуун мянга/ төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Т.Энхболд нь Л.Цэнд-Аюушт холбогдуулж 3500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Давхарбаяр нь хариуцагч Л.Цэнд-Аюушаас нэхэмжилсэн 3500000 төгрөгнөөс 300000 төгрөгийг хасч, 3200000/гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийг 2017 оны 04 дүгээр сараас эхлэн сар бүр 200000/ хоёр зуун мянга/ төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчийн дээрх эвлэрэл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийгбаталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70950 төгрөгний35475 төгрөгийг улсын төсвийн орлогын 090000941 тоот данснаас, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 35475 төгрөгийг тус тусгаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Т.Энхболдын нэхэмжлэлтэй Л.Цэнд-Аюушт холбогдох 3500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Давхарбаяр нь хариуцагч Л.Цэнд-Аюушаас нэхэмжилсэн 3500000 төгрөгнөөс 300000/ гурван зуун мянга/ төгрөгийг хасч, 3200000/гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийг 2017 оны 04 дүгээр сараас эхлэн сар бүр 200000/ хоёр зуун мянга/ төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хухайхуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 70950 төгрөгнөөс 35475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогын 090000941 тоот данснаас 35475 төгрөг, хариуцагчаас 35475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийгмэдэгдсүгэй.

4.Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатнышүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ