Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 255

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг батлах тухай

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэйС.Хүрэлбаатарт холбогдох 83000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Скайтел ХХК нь нэхэмжлэлийн шаардлагадаа:

Завхан аймгийн Хяргас нуур, Завхан голын сав газрын захиргаа нь манай үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Худалдах худалдан авах гэрээг байгуулж тус гэрээнд ажилчдаа хамруулсан. С.Хүрэлбаатар нь энэхүү гэрээнд хамрагдаж гар утас зээлээр худалдан авсан. Гэтэл С.Хүрэлбаатар нь гэрээний үүргээ үл биелүүлэн төлбөр төлөлгүй биднийг наян мянга/ хохироож байна. Иймд С.Хүрэлбаатараас төлбөрийн үлдэгдэл болох 80000/төгрөг, нотариатын зардалд 3000/ гурван мянга/ төгрөг, нийт 83000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн Арын энгэрийн 1-9 тоотод оршин суух Боржигон овогт Санжийн Хүрэлбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие нь С.Хүрэлбаатар нь Скайтел ХХК-ийн хэрэглэгч байсан нь үнэн бөгөөд тус компаниас нэхэмжилсэн 83000/ наян гурван мянга/ төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Скайтел ХХК нь иргэн С.Хүрэлбаатарт холбогдуулан 83000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч С.Хүрэлбаатар нь Скайтел ХХК-ийн нэхэмжилсэн 83000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь БиСкайтел ХХК-ийн хэрэглэгч байсан нь үнэн бөгөөд тус компаниас нэхэмжилсэн 83000/ наян гурван мянга/ төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгний тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй С.Хүрэлбаатарт холбогдох 83000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч С.Хүрэлбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгийн 2275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн Улиастай сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 2275 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай

ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ