| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0315/Э |
| Дугаар | 328 |
| Огноо | 2019-04-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 328
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга М.Цэрэнням,
улсын яллагч М.Энхбаатар,
шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Зурхайч овогт Гончигийн Г.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911003300357 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1965 оны 8 дугаар сарын 24-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүн хараа суманд төрсөн 54 настай, эрэгтэй, Бүрэн бус боловсролтой, тусгай зориулалтын автомашины жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Улаанбаатар хот Г.С дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 14-710 тоотод оршин суудаг, 2003 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Г.С дүүргийн шүүхийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Г.С дүүргийн шүүхийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн, 2011 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Г.С дүүргийн шүүхийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сум дундын 18 дугаар шүүхийн 17 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 6 cap 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Зурхайч овогт Гончигийн Г.С /РД: ТЯ65082414/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ яллагдагч Г.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Яргайтын 5 дугаар гудамжинд хувийн таарамжгүй харыцааны улмаас иргэн Д.Гансэлэмтэй маргаж улмаар түүний толгойн тус газарт төмөрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Г.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “ ... Гансэлэмийн биед хөнгөн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Гансэлэмийн надаас нэхэмжилсэн 128.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37х/,
хохирогч Д.Гансэлэмийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Шинжээчийн 1507 дугаартай дүгнэлтэнд дурьдсан гэмтлүүдийг Г.С намайг төмөрөөр цохиж надад учруулсан...хамтран амьдрагч Энхжаргалыг өөрөөс нь нуугаад байна гэж уурлаж намайг зодсон...Г.С намайг яах аргагүй 40-50 см орчим урт төмөрөөр цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15х/,
гэрч Д.Эрхэмбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг эргээд харах үед Г.С төмөр барьчихсан, Гансэлэм толгой нь хагарчихсан сууж байсан. Тэгэхээр Г.С Гансэлэмийг төмөрөөр цохисон. Гансэлэмийн хадам ээжийнх нь дүүтэй Г.С хамтран амьдарч байгаад одоо салсан гэсэн. Тэгээд Г.С Гансэлэмээс хамтран амьдрагчаа хаана байгаа талаар асууж, Гансэлэмийг нуугаад байна гэж уурлаад маргалдаж муудалцсан юм. Бид гурав 0.75 л архи хамт хувааж уусан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 23-24х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1507 дугаартай Хүний биед хийсэн шинжээчийн дүгнэлт: Д.Гансэлэмийн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт биед гэмтэл тогтоогдлоо... Дээрхи гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 29х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Г.Сыг бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зурхайч овогт Гончигийн Г.Сыг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сыг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ст оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ