| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2016/00257/И |
| Дугаар | 257 |
| Огноо | 2016-07-19 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 257
Зохигчдын эвлэрлийг батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би иргэн Д.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* *******ийн *******д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд нь шилжүүлэхийг хариуцагч байгууллагад даалгуулах, Завхан аймгийн *******ийн *******ийн даргын 2016 оны 02-р сарын 16-ны өдрийн 01 тоот тушаалыг хүчингүй болгуулах, **************ийн *******өөс 7,666,500 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Д.******* нэхэмжлэлийн шаардлагадаа:
Миний бие Завхан аймгийн **************ийн *******ийн тасалбар түгээгчийн ажил гүйцэтгэдэг байж байгаад 2016 оны 04-р сарын 05-ны өдрийн Б/04 тоот хууль бус тушаалаар үүрэгт ажлаасаа халагдлаа. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг ямар ч зөрчил гаргаагүй, 2015 оны 04-р сарын 10-ны өдрөөс хойш амралтын өдөргүй ажилласан байхад 2016 оны 04-р сарын 04-ний өдрийн хурал тарсны дараа дарга өрөөндөө дуудаж чамтай ажилламааргүй байна, чи ажлаа гүйцэтгэж чадахгүй байна гэхэд би ажилламаар байна, ажлаасаа гарахгүй гэсэн чинь чи ажлаасаа гарах өргөдлөө өг хэрвээ чи өргөдлөө бичиж өгөхгүй бол тушаалыг чинь гаргалаа, одоо ажлаа хүлээлгэж өг гэсэн. Тэгээд халагдсан тушаалаа өгөөгүй байж ажлаа хүлээлгэж өг гээд байхаар нь ажлаа хүлээлгэж өгсөн. Тэгээд ажлаа хүлээлгэж өгчихөөд орой нь манай эхнэр мобикомын кенди хөтөлбөрөөс азтан болсон яаралтай хотод ир гэхээр нь даргад ийм ажилтай болчихлоо гээд чөлөө авах гэсэн чинь тэг тэг ирээд тушаалаа ав гэсэн. Гэтэл ажил хүлээлгэх үед дутагдсан тийзийг тушаалд оруулсанд гомдолтой байна.
Мөн намайг үндэслэлгүй 2016 оны 02-р сарын 16-ны өдрийн 01 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байна.
Иймд Завхан аймгийн ******* *******ийн *******ийн тасалбар түгээгчийн ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд нь шилжүүлэхийг хариуцагч байгууллагад даалгуулах, Завхан аймгийн *******ийн *******ийн даргын 2016 оны 02-р сарын 16-ны өдрийн 01 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* 2016 оны 06-р сарын 16-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:
Д.******* миний бие Завхан аймгийн **************ийн *******ийн тасалбар түгээгчээр ажиллаж байгаад ажлаасаа үндэслэлгүй халагдсан бөгөөд анх 2015.04.10-нд ажилд орсноос хойш 7 хоногийн хагас, бүтэн сайнд амралтын өдөргүй, нөхөн амруулдаггүй, илүү цаг олгодог, ээлжгүй ажиллаж ирсэн.
Намайг ажилд орсноос хойш 2015 оны 04-р сарын 10-наас 2016 оны 04-р сарын 04-нийг хүртэлх нийт 100 амралтын өдөр буюу хагас бүтэн сайн өдөр, өдрийн бүтэн цагаар ажиллуулж байсан тул миний хөдөлмөрийн гэрээний үндсэн цалин 690.000 төгрөг бөгөөд нэг өдөрт 690.000/22,5-30,666 төгрөг бөгөөд амралтын өдөр бүтэн ажилласан тул нэг өдрийн үндсэн цалин 30,666 төгрөгийг 1,5 дахин нэмэгдүүлснээр нэг өдрийн амралтын өдрийн цалин 76,665 үүнийг амралтын 100 өдрөөр үржүүлэхэд 7,666,500 төгрөг болж байна. Иймд ажил олгогч буюу Завхан аймгийн ******* *******ийн *******өөс 7,666,500 төгрөгийг гаргуулахаар нэмэгдүүлэн нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч: Завхан аймгийн **************ийн ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Иргэн Д.******* нь Завхан аймгийн **************ийн *******ийн дарга Э.Мөнхэрдэнэ миний гаргасан 2016 оны 02-р сарын 16-ны Б/01, 2016 оны 04-р сарын 05-ны өдрийн Б/04 дугаар тушаалуудыг хууль бус хэмээн дээрх тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн орох, ажилгүй байсан хугацааны цалин болон шимтгэлүүдийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Завхан аймгийн **************ийн *******ийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байгаа бөгөөд тасалбар түгээгч Д.*******тэй холбогдох тушаалуудыг үндэслэлтэй болоход тайлбар хүргүүлж байна.
Завхан аймгийн **************ийн ******* нь **************ийн үндэсний ******* ТӨААТҮГ-ын Завхан аймаг дахь салбар бөгөөд *******ийн *******ийн нийтлэг дүрмийн 4.3.2 дахь заалтад заасан эрхийн хүрээнд хариуцагч би сахилгын шийтгэл ногдуулсан болно.
2016.02.16-ны өдрийн Б/01 дугаар тушаалын хувьд: Хөдөлмөрийн дотоод журмын 11.7.1 дэх заалт нь Албан тушаал/ ажлын байр-ны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн, сахилгын болон ёс зүйн зөрчил гаргасан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй” гэсэн заалт бөгөөд Д.******* нь удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн учраас сахилгын шийтгэл ногдуулсан болно.
Д.*******д ногдуулсан сахилгын шийтгэл үндэслэлтэй болохыг 2016.01.18, 25, 2-р сарын 15-ны өдрийн нийт ажилчдын хурлын тэмдэглэл, 2016.02.25-ны өдрийн Завхан аймгийн *******ийн *******, , ХХК-ны удирдлагуудтай хийсэн хурал, түүний тэмдэглэл, хурлын аудио бичлэг, өөрийнх нь бичсэн тайлбараар нотлох баримт болголоо.
2016.04.04-ний өдрийн Б/04 дугаар тугаалын хувьд: 2016.03.19-26-ны хооронд *******, Замын цагдаагийн ерөнхий газар, Албан журмын даатгагчдын холбоо, байгууллагууд хамтран Хөдөлгөөний соёл бидний оролцоо сургалт семинарыг баруун аймгуудаар зохион байгуулсан бөгөөд Завхан аймгийн Тосонцэнгэл сумд 3 сарын 26-ны өдөр явагдсан Энэ сургалт семинарт Улиастай сумаас замын цагдаагийн тасаг, , ******* сургуултуд Ачаа *******ийн жолооч нар оролцсон. *******-ийн хөрөнгө оруулалт, ******* хариуцсан дэд захирал Д.*******аар ахлуулсан Тээвэр зохицуулалтын ажлын хэсэг ирж Завхан аймгийн *******ийн ажилчдад /ялангуяа *******лэлттэй холбоотой/ сургалт, заавар зөвлөгөө өгнө гэсэн чиглэл өгсөн.
Д.******* “тасалбар түгээгч” энэ сургалтанд явна шүү, нярав, бичиг хэргийн ажилтан М.*******д ажлаа хүлээлгэж өгөөрэй гэхэд утсаа авалгүй байсаар нэг хоносон, маргааш өглөө нь дахин залгахад бас утсаа аваагүй. Энэ сургалтанд П., Тээвэр зохицуулагч Т.******* нар явсан.
Мөн 03-р сарын 21, 28 өдрүүдэд ажилчдын хурлаар онлайн тийз захиалга Завхан-Улаанбаатар чиглэлд болохгүй байгаа тул *******-ийн холбогдох мэргэжилтнүүдэд хандан ажилд оруулах тухай үүрэг даалгавар өгсөн боловч гүйцэтгээгүй бөгөөд яаж онлайн тийз захиалахаа ч мэдэхгүй байсан
******* нь зорчигчдын амь даатгалын мөнгийг хувьдаа хэрэглэж байсныг нягтлантай хамтран илрүүлсэн боловч шууд 141 нь төлүүлэн алдаа зөрчлийг ажлын хамт олонд мэдэгдэлгүй өөрт нь сануулан өнгөрүүлж байсан.
Дээрх үйлдлүүд нь Д.*******д сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон. Мөн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.4 зааснаар ноцтой зөрчилд тооцогдож байна.
Иймд Д.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчид 2016 оны 07-р сарын 19-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
Д.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн **************ийн *******д холбогдох ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсн хугацааны цалин хөлс гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Э. нар дараах нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.
Хариуцагч байгууллага буюу Завхан аймгийн **************ийн ******* нь Д.*******г Завхан аймгийн **************ийн *******ийн тасалбар түгээгчийн ажилд нь 2016 оны 08-р сарын 01-ний өдрөөс эгүүлэн авч, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3.142.950 төгрөгийн 50 хувь болох 1.571.475 төгрөгийг ажилд орсон өдөр, үлдсэн 1,571,475 төгрөгийг 2016 оны 08-р сарын 20-ны дотор Д.*******д өгөхөөр тохиролцов. Мөн Д.*******гийн эвлэрэл байгуулахаас өмнөх ажил үүрэгтэй холбоотой асуудлаар тушаал, шийдвэр гаргахгүй гэж тохиролцсон болно.
Нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн шаардлага болох 7,666,500 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан болно гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь нь холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд нь шилжүүлэхийг хариуцагч байгууллагад даалгуулах, Завхан аймгийн *******ийн *******ийн даргын 2016 оны 02-р сарын 16-ны өдрийн 01 тоот тушаалыг хүчингүй болгуулах, **************ийн *******өөс 7,666,500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч болон хариуцагч байгууллагын төлөөлөгч нар харилцан тохиролцон эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч Завхан аймгийн **************ийн ******* нэхэмжлэгч Д.*******г хуучин ажиллаж байсан Завхан аймгийн **************ийн *******ийн тасалбар түгээгчийн ажилд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эгүүлэн авч ажиллуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 3.142.950 төгрөгийг 2 хувааж 1.571.475 төгрөгийг ажилд орсон өдөр, үлдсэн 1,571,475 төгрөгийг 2016 оны 08-р сарын 20-ны дотор Д.*******д өгөхөөр, Мөн Д.******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 7,666,500 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзахаар тохиролцож эвлэрсэн байна.
Тус эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, зохигчдын хүсэл сонирхлын илэрхийлэл болсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас 70200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 106 ДУГААР ЗҮЙЛИЙН 106.5 ДАХЬ ХЭСГҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ :
1. Д.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* *******ийн *******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Завхан аймгийн ******* *******ийн ******* нэхэмжлэгч Д.*******г хуучин ажиллаж байсан Завхан аймгийн ******* *******ийн *******ийн тасалбар түгээгчийн ажилд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эгүүлэн авч ажиллуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 3.142.950 төгрөгийг 2 хувааж 1.571.475 төгрөгийг ажилд орсон өдөр, үлдсэн 1,571,475 төгрөгийг 2016 оны 08-р сарын 20-ны дотор Д.*******д өгөхөөр, мөн Д.******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 7,666,500 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзахаар тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.
4. Захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
5. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ