| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2016/00259/И |
| Дугаар | 259 |
| Огноо | 2016-07-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 259
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.*******, нэхэмжлэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,Д.*******ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* овгийн *******гийн ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1972 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн туслах үйлдвэр бригадад мужаан, мөн нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан юм. Тухайн үеийн нэгдлийн контор, архив 1978, 1985 онуудад галд шатсаны улмаас хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон юм.
Иймд Д.******* намайг 1972 оны 06-р сарын 30-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн туслах үйлдвэр бригадад мужаан, мөн нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь 1972 оны 06-р сарын 30-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн туслах үйлдвэр бригадад мужаан, мөн нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт ирүүлжээ.
Д.******* нь 1972 оны 06-р сарын 30-ны өдрөөс 1974 оны 06-р сарын 10-н хүртэл, 1977 оны 06-р сарын 20-ноос 1991 оны 01-р сарын 25-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн Туслах үйлдвэр бригадад мужаанаар, 1991 оны 01-р сарын 25-наас 1993 оны 12 дугаар сарын 31-н хүртэл тус сумын ******* ХК-нд мал маллаж байсан болох нь он, сар, өдөр, дугааргүй 1972 оны 06-р сарын 30-ны өдөр Завхан аймгийн ******* нэгдлийн туслах үйлдвэрт мужаанаар авч, 1991 оны 01-р сарын 25-ны өдөр тус мужааны ажлаас чөлөөлсөн, 1991 оны 01-р сарын 25-нд тус нэгдэлд малчнаар томилж, 1993 оны 12-р сарын 31-ний өдөр Завхан аймгийн ******* ХК-ны малчны ажлаас чөлөөлсөн талаарх нэгдлийн даргын бичилт хийгдэж тамга тэмдэг дарагдсан хөдөлмөрийн дэвтрүүд, 1981 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, 1990 онд түүний ажил хөдөлмөрийг нь үнэлж Завхан аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс олгосон VIII таван жилийн гавшгайч цол, тэмдгээр шагнуулсан үнэмлэх, аваргын диплом зэрэг шагнал урамшуулалын баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Я.ын ... ******* 1972 оноос 1991 он хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд мужаан хийдэг байсан. 1991 оноос манай багт мал малласан. Би тухайн үед бригадын малын зоотехникч хийж байсан юм... гэсэн мэдүүлэг,
гэрч Д.гийн ... ******* гуай 1972 оноос 1991 Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн туслах үйлдвэр бригадад мужаанаар ажиллаж байсан. Би 1984 оноос 1991 он хүртэл хамт ажиллаж байсан юм. 1991 оноос 1993 он хүртэл ******* сумын ******* бригадад нэгдлийн мал маллаж байсан. Тухайн үед би нэгдэлд сахиул хийж байсан юм... гэсэн мэдүүлэг,
гэрч Б.ын ... ******* бид хоёр хамт 3-4 жил ажиллаж байсан юм. Д.******* 1972 оноос 1991 он хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн туслах бригадад ажиллаж байсан юм. 1991 оноос 1993 он хүртэл ******* сумын ******* бригадад нэгдлийн мал маллаж байсан. Сүүлд хийж байсан... гэсэн мэдүүлгүүдээр Д.*******ын ажиллаж байсан байдал нь давхар нотлогдож байна. болон Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай архивын лавлагаа, диплом зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овгийн *******гийн *******ыг 1972 оны 06-р сарын 30-ны өдрөөс 1974 оны 06-р сарын 10-н хүртэл, 1977 оны 06-р сарын 20-ноос 1991 оны 01-р сарын 25-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн Туслах үйлдвэр бригадад мужаанаар, 1991 оны 01-р сарын 25-наас 1993 оны 12 дугаар сарын 31-н хүртэл тус сумын ******* ХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ