Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 260

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг батлах тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би Хас банкны нэхэмжлэлтэй Ш.Ванчаараг, Ж.Чимэдрэгзэн нарт холбогдох 50413648.02 /тавин сая дөрвөн зуун арван гурван мянга зургаан зуун дөчин найман төгрөг хоёр мөнгө/ гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банк нь нэхэмжлэлийн шаардлагадаа:

...Зээлдэгч Ш.Ванчаараг, Ж.Чимэдрэгзэн нар нь Хас банктай 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зээлийн 1150008975 тоот гэрээгээр 42000000 /дөчин хоёр сая/ төгрөгийг хүнсний дэлгүүр худалдан авахад зориулан 36 сарын хугацаатай олгосон бөгөөд 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 1150009437 тоот гэрээгээр 21000000/ хорин нэгэн сая/ төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар, 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 1150013251 тоот гэрээгээр 33000000/гучин гурван сая/ төгрөгийн зээлийг хүнсний дэлгүүрээ өргөтгөн 2 давхар болгох зориулалтаар тус тус олгосон....

Зээлдэгч нь барьцаат зээлийн гэрээний 3.2.2-т заасны дагуу зээлийн эргэн төлөлтийн хувиарийн дагуу төлөх үүргийг зөрчсөн. Банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулан, утсаар ярьж, очиж уулзаж, мэдэгдэх хуудас өгч байсан боловч санаатайгаар зээлийн төлбөрийг төлөхөөс зайлсхийн, одоог хүртэл зээлийн төлбөрөө бүрэн барагдуулаагүй. Зээл төлөх хугацаа 1150013251 тоот зээл 227 хоног, 1150008975 тоот зээл 55 хоногийн хугацаа хэтэрсэн байна. 1150013251 тоот зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 32999476.71 төгрөг, хүү 5658795.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91710.65 төгрөг, нийт 38749982.47 төгрөг, 1150008975 тоот зээлийн төлөгдөөгүй үлдсэн зээлийн үлдэгдэл 11258573.03 төгрөг, хүү 400807.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 428528 төгрөг, нийт- 11663665.55 мөнгө.

Ш.Ванчаараг, Ж.Чимэдрэгзэн нараас нийт-44258049 төгрөг 74 мөнгө, хүү- 6059602 төгрөг 35 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 95995 төгрөг 93 мөнгө, 2 зээлийн гэрээний нийт 50413648 төгрөг 02 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн Жавхлантын хэсгийн 2-1 тоотод оршин суух Өндөрийнхөн овогт Шагдарын Ванчаараг, Хүлэг бариач овогт Жамбаагийн Чимэдрэгзэн нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Ш.Ванчаараг, Ж.Чимэдрэгзэн бид хоёр нэг гэр бүлийн хүмүүс учраас тайлбараа нэг гаргаж байна. Хас банкнаас 2 удаа зээл авсан нь үнэн. Одоо

1150013251 тоот зээлийн- 38749982.47 төгрөг

1150008975 тоот зээлийн-11663665.55 төгрөг

Нийт- 50413648 төгрөг 02 мөнгийг бид хариуцан төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хас банк нь Ш.Ванчаараг, Ж.Чимэдрэгзэн нараас 50413648 төгрөг 02 мөнгийг / тавин сая дөрвөн зуун арван гурван мянга зургаан зуун дөчин найм / гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч Ш.Ванчаараг, Ж.Чимэдрэгзэн нь Хас банкны нэхэмжилсэн 50413648.02 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь Ш.Ванчаараг, Ж.Чимэдрэгзэн бид хоёр нэг гэр бүлийн хүмүүс учраас тайлбараа нэг гаргаж байна. Хас банкнаас 2 удаа зээл авсан нь үнэн. Одоо нийт- 50413648 төгрөг 02 мөнгийг бид хариуцан төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нарыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54118 төгрөгний тал хувийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч банкинд олгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хас банкны нэхэмжлэлтэй Ш.Ванчаараг, Ж.Чимэдрэгзэн нарт холбогдох 50413648.02/тавин сая дөрвөн зуун арван гурван мянга зургаан зуун дөчин найман төгрөг хоёр мөнгө/ гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Ш.Ванчаараг, Ж.Чимэдрэгзэн нарыг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 410018 төгрөгийн 205009 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн Улиастай сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 205009 төгрөгийг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 205009 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай

ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ