| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигдэнгийн Батттогтох |
| Хэргийн индекс | 140/2024/00206/И |
| Дугаар | 205/МА2024/00012 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 205/МА2024/00012
Н.*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 140/ШШ2024/00274 дугаар шийдвэртэй
Н.*******ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн, нэхэмжлэгч Н.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Нэхэмжлэгч Н.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлийн үндэслэл:
Миний бие Н.******* нь 1969 онд төрсөн 1976 оноос 1984 онд Шилүүстэй сумын 10 жилийн сургуулийг төгсөж 1984 онд 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Шилүүстэй сумын ******* ******* ******* туслах үйлдвэрийн бригадад засварчнаар ажиллаж байсан. 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус ******* зочид д үйлчлэгч, 1987 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болсон бөгөөд миний ажилд орсон болон гарсан тушаалууд олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд намайг Завхан аймгийн Шилүүстэй сумын ******* ******* ******* туслах үйлдвэрийн бригадад 1984 онд 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл засварчнаар, Завхан аймгийн Шилүүстэй сумын ******* ******* ******* д 1987 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл үйлчлэгчээр ажилласан болохоо тогтоолгох хүсэлт гаргаж байна гэжээ.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч *******ээ ******* овгийн ******* *******ын
Завхан аймгийн Шилүүстэй сумын ******* ******* ******* туслах үйлдвэр бригадад 1984 онд 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх, Завхан аймгийн Шилүүстэй сумын ******* ******* ******* туслах үйлдвэр бригадад 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл засварчнаар, Завхан аймгийн Шилүүстэй сумын ******* ******* ******* д 1987 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга, тайлбар: ...анхан шатны шүүхийн шийдвэрт Завхан аймгийн Шилүүстэй сумын ******* ******* ******* д 1987 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Би 1969 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 1976-1984 онд Шилүүстэй сумын арван жилийн сургуульд суралцаж 8-р ангиа төгсөн, мөн оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ******* зам нэгдэлд 5 жил 2 сар ажилласан. Анх ажилд орохдоо 15 нас 9 сартай байсныг 14 нас 9 сартай гэж хянасан. Шилүүстэй суманд 10-р ангийг эчнээгээр сурч төгссөнийг өдрөөр сурч төгссөн гэж хянаж тогтоосныг дахин хянаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ
1. Хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч Н.******* нь 1976-1984 онд Шилүүстэй сумын 10 жилийн сургуулийг төгсөж, 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Шилүүстэй сумын *******-зам ******* туслах үйлдвэрийн бригадад засварчин, 1984 оны 09 дүгээр сарын 01-нээс 1987 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл тус ******* зочид д үйлчлэгчээр, 1987 оны 10 дугаар сарын 03-наас 1989 оны 11 дүгээр сарын 01 хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.*******ыг Завхан аймгийн Шилүүстэй сумын ******* зам ******* туслах бригадад 1984 оны 9 дүгээр сарын 01-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 01-нийг өдөр хүртэл засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Хэрэгт авагдсан Завхан аймгийн Шилүүстэй сумын ******* зам нэгдлээс нээж олгосон 211496 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1988 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нээж олгосон Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийллийн хуулбар, уг дэвтэр дээрх 1987, 1988, 1989 онд бичилттэй хэсэг, гэрч Б.*******үү, Я.*******а нарын мэдүүлгээр нэхэмжлэгч Н.******* нь 1987 оны 9 дүгээр сарын 01-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 03-ныг хүртэл Завхан аймгийн Шилүүстэй сумын ******* зам ******* туслах бригадад засварчнаар, 1987 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл д үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь тогтоогдсон байна.
5. Нэхэмжлэгч Н.******* нь Завхан аймгийн Шилүүстэй сумын 10-н жилийн дунд сургуулийн 10 дугаар ангийг 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдөр /орой эчнээгээр/ суралцаж төгссөн нь түүний бүрэн дунд боловсролын гэрчилгээгээр нотлогдож байгаа боловч энэ нь түүнийг дээрхи жилүүдэд ажиллаж байсныг үгүйсгэх баримт биш байна.
6. Иймд Н.*******ын 1987 оны 9 дүгээр сарын 01-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 03-ныг хүртэл Завхан аймгийн Шилүүстэй сумын ******* зам ******* туслах бригадад засварчнаар, 1987 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл Шилүүстэй сумын ******* ******* ******* д үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 140/ШШ2024/00274 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Н.*******ыг 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Шилүүстэй сумын ******* ******* ******* туслах үйлдвэрийн бригадад засварчнаар, 1987 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Шилүүстэй сумын ******* ******* ******* д үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай гэж нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.*******ын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3, 172.2.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
Ж.БАТТОГТОХ