Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 261

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагаас

татгалзсаныг батлах тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би Г.*******ын нэхэмжлэлтэй Н.*******ад холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багийн *******ийн 8-7 тоотод оршин суух ******* овогт *******ын ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие нь 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдөр иргэн *******тай танилцан үерхэж явсаар 2007 оны 8 дугаар сарын дундуур хамтран амьдрах болсон. 2010 онд миний бие жирэмсэлж 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт охин ээ төрүүлсэн. ...Хамтран амьдарчбайх хугацаандаа намайг олон удаа дарамталж зодож, муухай үгээр харааж доромжилдог, гадуур олон эмэгтэйчүүдтэй үргэлж бэлгийн харилцаатай байдаг. Өдөр бүр тэр завхайрдаг эмэгтэйчүүдтэйгээ утсаар ярьж мессеж бичиж, үргэлж архи дарсыг хэрэглэдэг...

Иймд Н.*******аас охин А.т хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.******* нь 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Миний бие танай шүүхэд хандаж нөхөр болох Н.*******аас хүүхдийн тэтгэлэг нэхэмжилсэн. Нөхөртэйгээ ярилцаж нөхрийнхөө гуйсны дагуу эвлэрч хамт амьдрахаар болсон. Ийм учраас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасаннэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Г.*******ын нэхэмжлэлтэй Н.*******ад холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэдирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь түүний тайлбараартогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Г.*******ын нэхэмжлэлтэй Н.*******ад холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийннэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай

 

ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ