| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2016/00262/И |
| Дугаар | 262 |
| Огноо | 2016-07-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 262
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч Ц.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Ц.*******гийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* ******* овогт *******ийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Би 1981 оны 09-р сарын 01-нээс 1982 оны 12-р сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Коммунизмын туяа нэгдлийн Баян-Улаан бригадад мал малласан. 1984 оны 7-р сарын 2-ноос 1988 оны 3-р сарын 16-н хүртэл Завхан аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар тус тус ажиллаж байсан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болоод хүсэлт гаргав гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :
Хүсэлт гаргагч Ц.******* нь 1981 оны 09-р сарын 01-нээс 1982 оны 12-р сарын 30 хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын Коммунизмын туяа нэгдлийн Баян-Улаан бригадад мал маллаж байснаа, 1984 оны 07-р сарын 02-ноос 1988 оны 03-р сарын 16-н хүртэл Завхан аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар тус тус ажиллаж байснаа тус тус тогтоолгохоор хүсэлтгаргажээ.
Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 06-р сарын 21-ний өдрийн А/481 тоот лавлагаанд Ц.*******гийн 1981-1982 онд ******* сумын Коммунизмын туяа нэгдлийн Баян-Улаан бригадад мал маллаж байсан үеийн хөдөлмөрийн хөлсийг он тус бүрийн 70-р дансанд тусгагдсанаар жагсаавал: 1981 онд 687,40 төг, 9-12 сар, 1982 онд 410,30 төг, 7,1******* сар гэжээ.
Дээрх лавлагааг үндэслэн Ц.*******г 1981 оны 09-р сарын 01-ний өдрөөс 1982 оны 12-р сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Коммунизмын туяа нэгдлийн Баян-Улаан бригадад мал маллаж байснаар тогтоох үндэстэй байна.
Хүсэлт гаргагч Ц.******* нь Завхан аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1984 оны 08-р сарын 06-ны өдрийн тушаалаар 1984 оны 07-р сарын 02-ны өдрөөс эхлэн барилгачнаар ажиллаж эхэлсэн, мөн үйлдвэрийн даргын 1988 оны 03-р сарын 16-ны өдрийн 15 тоот тушаалаар мөн өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдөж байсан байна.
Дээрх тушаалуудыг үндэслэн хүсэлт гаргагч Ц.*******г 1984 оны 07-р сарын 02-ноос 1988 оны 03-р сарын 16-н хүртэл Завхан аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байснаар тогтоох үндэстэй байна.
Түүний дэрх байдлаар ажиллаж байсан болох нь гэрч С.*******, Н.******* нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол улсын хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, хэсэгт заасныг баримтлан ******* ******* овгийн *******ийн *******г 1981 оны 09-р сарын 01-нээс 1982 оны 12-р сарын 30 хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын Коммунизмын туяа нэгдлийн Баян-Улаан бригадад мал маллаж байснаар, 1984 оны 07-р сарын 02-ноос 1988 оны 03-р сарын 16-н хүртэл Завхан аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байснаар тус тустогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ