Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 140/ШШ2016/00264

 

 

Зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг

батлах тухай

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би Г.Энхзулын нэхэмжлэлтэй Э.Отгонбаярт холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Энхзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1998 оноос Э.Отгонбаяртай хамтран амьдарч 2000 оны 09-р сарын 05-ны өдөр охин Ундармаа, 2004 оны 03-р сарын 14-ний өдөр охин Хулан нарыг төрүүлсэн бөгөөд хамт хамьдарч байх хугацаанд байнгын дарамт, шахалт, зодуурт өртөж их, бага хэмжээгээр бэртэж гэмтэж байсан. Ингээд эцэст нь 2012 оны 03-р сарын 15-наас Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Хүчирхийллээс хамгаалах төвд байрлаж байгаад Завхан аймгийн Улиастай суманд ирж одоог хүртэл амьдарч байна. Одоо охин Ундармаа Хөгжим бүжгийн коллежийн 10-р ангид, охин Хулан Жавхлант цогцолбор сургуулийн 6-р ангид тус тус суралцаж байна.

Хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэхэд эцгийн хувь нэмрийг оруулахын тулд Э.Отгонбаяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Отгонбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Г.Анхзултай 2000 онд хамтран амьдарч байгаад 2000 оны 09-р сарын 05-нд охин Ундармаа, 2004 оны 03-р сарын 14-нд охин Хулан нар төрсөн. Бид хамтран амьдрах хугацаандаа эвтэй найртай, сайхан амьдарч байсан. Сүүлийн үед Г.Энхзулын авга эгч нар нь ил далд янз бүрээр бидний амьдралд оролцох болж, үл ойлголцох асуудал гарснаар бид хоёр 2013 оноос тусдаа амьдрах болсон. Охин Ундармаа, Хулан нарыг өөрөөрөө овоглож дэргэдээ авая гэхээр өгдөггүй өдий хүрсэн. Би одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй тул хүүхдийн тэтгэлгийг төлөх боломжгүй байна. Цаашид ажил төрөл хийгээд хүүхдийн тэтгэлгийг төлөх болно гэжээ.

Зохигчдын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ. Уг эвлэрлийн гэрээнд: Гантөмөр овогтой Энхзулын нэхэмжлэлтэй хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Энхзул, хариуцагч Э.Отгонбаяр нар дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрэв. Үүнд: Хариуцагч нь сар бүр охин Ундармаа, охин Хулан нарт тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар тэтгэлэг төлөхөөр тохиролцов. Жич: Эвлэрлийн гэрээг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс үйлчилхээр харилцан тохиролцов гэжээ

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Г.Энхзул нь Э.Отгонбаярт холбогдуулж хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч хариуцагч Э.Отгонбаяр нь өөрийн охин Ундармаа, Хулан нарт тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар тооцож сар бүр тэтгэлэг өгч байхаар тохиролцсон болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч байгууллагаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Г.Энхзул, хариуцагч Э.Отгонбаяр нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар тохиролцож хариуцагч Э.Отгонбаяр нь өөрийн охин Ундармаа, Хулан нарт 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүр тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар тооцож хүүхдийн тэтгэлэг төлж байхаар эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ