Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2019/ШЦТ/163

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Доржханд,

Шүүгдэгч Б.Снарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Батхүүгийн Сумьяад холбогдох эрүүгийн 1938002880167 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Снь Ц.П Д.Б, Б.Э, Б.Анартай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Шарга морьт гэх газраас иргэн Д.Д3 тооны үхрийг хулгайлж 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч Б.Снь Ц.П Д.Б, Б.Э, Б.Анартай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Шарга морьт гэх газраас иргэн Д.Д3 тооны үхрийг хулгайлж 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938002880167 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Смөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Архи уугаад согтчихсон байсан тул үйл явдлыг сайн санахгүй байгаа. Нэг сэрэхэд хүмүүс 3 үхэр нядалж байсан. Би машинаас буугаад хулгай хийж байгааг нь мэдсэн. Тэгээд хамт нядалцаад махыг нь зөөж машин руу хийж өгсөн...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

     Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хуулбар /хх-ийн 6-9 дүгээр хуудас/,

     Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авах тухай тэмдэглэлийн хуулбарууд /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

     Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын зөвшөөрлийн хуулбар /ХХ-ийн 13 дугаар хуудас/,

     Хохирогч Д.Дмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Үхрээ бэлчээх гэтэл тарлан хайнагийн шар, хар тарлан хайнагийн үнээ, бор хайнагийн үнээ зэрэг 3 тооны үхэр маань алга болсон байсан. Тэгээд нөхөр Даваанямтайгаа цуг ойр орчимд эрэлд гартал манай өвөлжөөнөөс 5 км зайд манай зуслангийн хашаан дээр 3 үхрийг маань нядлаад махыг нь аваад явчихсан байсан. Үхрийг маань нядалсан газар 3 толгой шийр, арьс шир, гэдэс дотрыг нь гаргаад хаячихсан нэг машины мөр Мөрөнгийн чиглэлд явсан байсан. 3 үхрийн махаа хүлээж авсан...3 үхрийн махаа нийлүүлээд 890.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

     Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Надад хэргийн талаар нарийн мэдэх зүйл алга...Нэг өдөр цагдаа нар ирээд Пүрэвсүрэнг барьж аваад явсан. Араас нь ирж уулзахад мал хулгай хийсэн гэж надад хэлсэн. Тэгж л анх хулгай хийсэн талаар нь мэдсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 31-32 дугаар хуудас/,

Гэрч Л.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би 2018 оны намар

 Пүрэвсүрэн ахаас 200.000 төгрөг зээлж авсан байсан юм. Тэгээд байж байтал Пүрэвсүрэн ах тарваганд явчихаад ирье буугаа өгчихөөч гээд гуйгаад байхаар нь би угаасаа танд өртэй юм чинь та энэ бууг юм болгож ав гээд буугаа Пүрэвсүрэн ахад өгчихсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би энэ хүнд 75-71 ХӨҮ улсын дугаартай Пажеро маркийн тээврийн хэрэгслээ өнгөрсөн 2018 оны 12 сард зарсан. Миний зарсан машины мотор, кроп нь эвдэрчихсэн байсан юм. Тийм учраас хямдхан 1 сая төгрөгөөр зарсан. Пүрэвсүрэн надад машины мөнгө гэж 500.000 төгрөг өгсөн байгаа одоо 500.000 төгрөг өгөх ёстой. Бид хоёр өөрсдөө учраа олоод үлдэгдэл мөнгөө авчихна...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

Гэрч Д.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2019 оны 01 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Эрдэнэ-Очир хоногоор байхгүй болчихсон. 01 дүгээр сарын 27-ны өдөр Эрдэнэ-Очирыг гэртээ байж байхад нь машинтай хүмүүс ирээд аваад явсан. Хаашаа ямар ажлаар явж байгааг нь надад хэлээгүй...Манайд очсон шөнө манайд цагдаа нар ирээд Батмөнх, Эрдэнэ-Очир хоёрыг аваад явсан...Би малын хулгай хийсэн талаар нь мэдээгүй байж байгаад сүүлд мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Эрдэнэ-Очир нь миний төрсөн дүү байгаа юм. Эрдэнэ-Очирын үйлдсэн хэргийн талаар мэдэх зүйл алга. Сураг сонсох нь малын хулгайтай л холбоотой зүйл дуулдсан... Эрдэнэ-Очир төлөв даруу зантай хүний үгээр хүний үгэнд оромтгой хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

Гэрч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Батмөнх нь миний доод талын дүү байгаа юм. Би Батмөнхийг хэрэгт холбогдсон талаар нь дүү Наранцэцэгээс л сонссон. Дүү маань хулгай хийгээд байх хүн биш юмсан, болохгүй хүмүүстэй нийлээд л хулгай хийсэн байх гэж бодож байна... гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

Гэрч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Батмөнх нь миний ах байгаа юм. Надад хэргийн талаар мэдэх зүйл алга байна...Ахыг баригдсаны дараа цагдаа дээр ирэхэд мал хулгайлсан гэж байсан. Манай ах хүний үгээр төлөв даруу зантай хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

      Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээч Т.Бүрэнхааны 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн  36 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хуулбар /хх-ийн 48-50 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлсэн тайлангийн хуулбар /хх-ийн 54, 66 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Схувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-р

 багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, захирамжийн хуулбар /хх-ийн 118-119, 121-134 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938002880167 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтооосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн  хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Снь Ц.П Д.Б, Б.Э, Б.Анартай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Шарга морьт гэх газраас иргэн Д.Д3 тооны үхрийг хулгайлж 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Смөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Д.Дмөрдөн шалгах ажиллагааны  шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

      Гэрч Л.А-ын /хх-ийн 33-34 дүгээр хуудас/, гэрч Ц.Б-ын /хх-ийн 37-38 дугаар хуудас/, гэрч Б.О-ын /хх-ийн 31-32 дугаар хуудас/, гэрч Д.Цэрэндэжидийн /хх-ийн 39-40 дүгээр хуудас/, гэрч Б.Б-ийн /хх-ийн 41-42 дугаар хуудас/, гэрч Д.С-ийн /хх-ийн 43-44 дүгээр хуудас/, гэрч Д.Н-ийн /хх-ийн 45-46 дугаар хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны  шатанд өгсөн мэдүүлгүүд,

      Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээч Т.Бүрэнхааны 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн  36 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хуулбар /хх-ийн 48-50 дугаар хуудас/,

     Хөрөнгийн үнэлсэн тайлангийн хуулбар /хх-ийн 54, 66 дугаар хуудас/,

     Хохирол төлсөн тухай төрийн банкны 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн орлогын баримт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

     Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн зүгээс өөрийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Б.Снь Ц.П Д.Б, Б.Э, Б.Анартай бүлэглэн үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Снь бусадтай бүлэглэн хохирогч Д.Д3 үхэр буюу 2.700.00 төгрөгний хохирол учруулснаа нөхөн төлсөн нь хохирол төлсөн тухай төрийн банкны 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн орлогын баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.СЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Снь 2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, 2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар, 2012 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хорих ялаар, 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж ялаа эдэлж байгаад 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 52 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 22 хоногийн ялыг тэнсэж хугацааны өмнө суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 121-134 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Снь 6 сар 22 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ гэж заасан байх тул эдлээгүй үлдсэн  6 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.  

      Эрүүгийн 1938002880167 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Сцагдан хоригдсон 28 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Батхүүгийн Сумьяаг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2,  6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Соногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 /гуч/ хоногийн хорих ялаар тооцож уг ял дээр өмнөх 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялын эдлээгүй үлдсэн 6 /зургаа/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 /долоо/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Соногдуулсан 7 /долоо/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

      5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сцагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай. 

     6. Эрүүгийн 1938002880167 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

     7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сурьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

     8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР