Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 267

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг батлах тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би ******* банкны нэхэмжлэлтэй М.*******, Ц.******* нарт холбогдох 2448041.06/хоёр сая дөрвөн зуун наян мянга дөчин нэгэн төгрөг зургаан мөнгө/ төгрөггаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк нь нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч М.*******, Ц.******* нар нь ******* банктай 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зээлийн 1690001529 тоот гэрээгээр 6500000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийн эргэлтийн хөрөнгөнд зориулан 24 сарын хугацаатай авч, зээлийн барьцаанд *******УНЗ улсн дугаартай Toyoto mark 2 0 маркийн 2004 онд үйлдвэрлэгдсэн мөнгөлөг өнгөтэй, JZX11060558351 арлын дугаартай суудлын авто машиныг барьцаалуулсан. Зээлдэгч нь барьцаат зээлийн гэрээний 3.2.1-д заасны дагуу зээлийн эргэн төлөлтийн хувиарийн дагуу төлөх үүргийг зөрчсөн. Банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулан, утсаар ярьж, аав ээжтэй нь очиж уулзаж, мэдэгдэх хуудас өгч байсан боловч санаатайгаар зээлийн төлбөрийг төлөхөөс зайлсхийн, одоог хүртэл зээлийн төлбөрөө бүрэн барагдуулаагүй. Зээл төлөх хугацаа 1690001529 тоот зээл 290 хоног хугацаа хэтэрсэн байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 1895575.99 төгрөг, хүү 490772.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61693.2 төгрөг, нийт 2448041.06 төгрөгийг /хоёр сая дөрвөн дөчин найман мянга дөчин нэгэн төгрөг зургаан мөнгө/ гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн ******* сумын *******ын ******* баг *******ийн ******* тоотод оршин суух овогт ийн ******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Ц.******* миний бие ******* банкны зээлийн үлдэгдэл 2450000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлжбарагдуулна гэжээ.

Мөн хариуцагч Завхан аймгийн ******* сумын *******ын ******* баг *******ийн ******* тоотод оршин суух овогт *******ын ******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

*******ын ******* миний бие ******* банкны зээлийн үлдэгдэл 2450000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

******* банк нь Ц.*******, М.******* нараас 2448041.06 төгрөгийг / хоёр сая дөрвөн дөчин найман мянга дөчин нэгэн төгрөгзургаан мөнгө/ гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч Ц.*******, М.******* нар нь ******* банкны нэхэмжилсэн 2448041.06 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь Ц.******* миний бие ******* банкны зээлийн үлдэгдэл 2450000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна, М.******* миний бие ******* банкны зээлийн үлдэгдэл 2450000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна гэсэн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийгбаталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Мон******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54118 төгрөгний тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. ******* банкны нэхэмжлэлтэй М.*******, Ц.******* нарт холбогдох 2448041.06 / хоёр сая дөрвөн зуун дөчин найман мянга дөчин нэгэн төгрөг зургаан мөнгө / гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ньхүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Мон******* Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54118 төгрөгийн 27059 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн ******* сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 27059 төгрөгийг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 27059 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч банкиндолгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай

ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ