Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 268

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг батлах тухай

 

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би ******* банкны нэхэмжлэлтэй П.*******, С.******* нарт холбогдох 8841842.94 /найман сая найман зуун дөчин нэгэн мянга найман зуун дөчин хоёр төгрөг ерэн дөрвөн мөнгө/ гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны Завхан аймаг дахь салбар нь нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн П.*******, С.******* нар нь банктай 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 1700/14/ГЦЗ/314/2013 тоот цалингийн зээлийн гэрээг байгуулан нийт 15000000/ арван таван сая/ төгрөгийн цалингийн зээлийг 1.6 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар, мөн 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн үлдэгдэл 11640000 төгрөг байхад ТБ/ГЦЗ/070/2014 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 2600000/хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийн нэмэлт цалингийн зээлийг авч нийт зээлийн үлдэгдэл 14240000/ арван дөрвөн сая хоёр зуун дөчин мянга / төгрөг болж хүү 1.6 хувь, хугацаа 36 сар болсон байна. Зээлийн барьцаанд 6 ханатай гэр, LED32 инчийн телевизор, калдина суудлын автомашин ЗАА22-08 улсын дугаартай цалин зэрэг хөдлөх хөрөнгүүдийн барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээл төлөх үүргээ биелүүлээгүй төлбөрийн хуваарийг олон сараар зөрчиж хугацаа давтан хэтрүүлж байгаа тул банк шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 7436106.95 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1339465.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52270.82 төгрөг, нотариатын хөлс 14000 төгрөг, нийт 8841842.94 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* хэсгийн ******* тоотод оршин суух иргэн П.*******, С.******* нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:

******* банкнаас 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Цалингийн зээл болох 14000000 төгрөгний авсан. Одоо үлдэгдэл болох 8841842 төгрөг 94 мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

******* банкны Завхан салбарын нэхэмжлэлтэй П.*******, С.******* нарт холбогдох 8841842 төгрөг 94 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч П.*******, С.******* нар нь ******* банкны Завхан салбарын нэхэмжилсэн 8841842 төгрөг 94 мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь ******* банкнаас 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Цалингийн зээл болох 14000000 төгрөгийг авсан. Одоо үлдэгдэл болох 8841842 төгрөг 94 мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхүндэстэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 156419 төгрөгний тал хувийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. ******* банкны нэхэмжлэлтэй П.*******, С.******* нарт холбогдох 8841842.94 /найман сая найман зуун дөчин нэгэн мянга найман зуун дөчин хоёр төгрөг ерэн дөрвөн мөнгө/ гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 156419 төгрөгийн78210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн ******* сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас78210 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 78210 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банкны Завхан салбарт олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай

 

ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ