Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 269

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч Ж.******* нарыг байлцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Ж.*******гийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ийн ******* шүүхэд ирүүлсэнхүсэлтдээ:

Миний бие 1965 онд төрсөн. Завхан аймаг Техник мэргэжлийн сургуулийг 1982-1984 онд токарчноор төгссөн. 1984.07.01-ний өдөр ТТБТрестэд Ц.С.Т.Э.Б цехэд өөрийн эзэмшсэн токарчноор ажилд орсон. 1984.7.5-1991 оныг дуустал ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Миний бие хөдөлмөрийнхөө дэвтрийг гээгдүүлсэн ажлаас гарсан тушаалыг архиваас шүүлгэхэд гарч ирээгүй болно гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :

Хүсэлт гаргагч Ж.******* нь 1984 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 02-р сарыг дуусталх хугацаанд Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд токарчноор ажиллаж байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Ж.******* нь хөдөлмөрийнхөө дэвтрийг гээгдүүлсэн, түүний ажиллаж байсан байдлууд архивын тодорхойлолтоор гарч ирээгүй хэдий ч Завхан аймаг дахь Техник туслалцааны барилгын 5-р трестийн даргын 1984 оны тушаал, мөн трестийн даргын 1991 оны тушаал, Ж.*******гийн 1986, 1988 онуудад авч байсан баярын бичиг, гэрчилгээ зэргийг үндэслэн түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой гэж шүүх үзэв.

Хүсэлт гаргагч Ж.******* нь Завхан аймаг дахь Техник туслалцааны барилгын 5-р трестийн даргын 1984 оны 07-р сарын 05-ны өдрийн Техник мэргэжлийн сургууль төгсөгчдийг ажилд томилох тухай 151 тоот тушаалаар 1984 оны 07-р сарын 01-ний өдрөөс эхлэн ажилд томилогдож байсан байна.

Мөн трестийн даргын 1991 оны 01-р сарын 23-ны өдрийн ажилчин, албан хаагчдыг салбар, цувааны мэдэлд шилжүүлэх тухай 07 тоот тушаалын 04-р хавсралтаар салбар цуваанд шилжиж байсан байна.

Дээрх тушаалуудыг үндэслэн Ж.*******г 1984 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 02-р сарыг дуусталх хугацаанд Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд токарчноор ажиллаж байснаар тогтоох үндэстэй байна.

Ж.*******гийн ажиллаж байсан байдал нь түүний тухайн үедээ буюу 1986, 1988 онуудад авч байсан баярын бичиг, гэрчилгээгээр давхар нотлогдож байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол улсын хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******ийн *******г 1984 оны 07-р сарын 01-ны өдрөөс 1991 оны 03-р сарын 01-ний өдөр хүртэлххугацаанд Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд токарчноор ажиллаж байснаар тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ