Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 271

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг батлах тухай

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би ******* банкны Завхан салбарын нэхэмжлэлтэй Ж.*******, Ш.******* нарт холбогдох 25679001.8 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны Завхан салбар нь нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Ж.*******, хамтран зээлдэгч Ш.******* нар нь банктай 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн 1690001965 тоот гэрээгээр 30,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгөнд зориулан 36 сарын хугацаатай авсан бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж эргэн төлөлтийг өөрчилж 1690002681 тоот гэрээний өөрчлөлт хийсэн зээлийн барьцаанд 30-91 ЗАН улсын дугаартай УАЗ220692-033 маркийн 2012 онд үйлдвэрлэгдсэн цагаан саарал өнгөтэй, АР-374100С0487322 арлын дугаартай суудлын автомашин, Завхан аймгийн Улиастай сумын ******* *******ийн хэсгийн ******* тоотод байрлах ******* тоот гэрчилгээний дугаартай, ******* тоот улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай 70,68 мкв талбайтай хувийн орон сууц, Завхан аймгийн Улиастай сумын сумын ******* *******ийн хэсгийн ******* тоотод байрлах ******* тоот гэрчилгээний дугаартай, тоот улсын бүртгэлийн дугаартай 692мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар барьцаалуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээл төлөх үүргээ биелүүлээгүй төлбөрийн хуваарийг олон сараар зөрчиж хугацаа давтан хэтрүүлж байгаа тул банк шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

1690002681 тоот зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 23978320.33 төгрөг, хүүгийн төлбөрт 1681555.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19126.1 төгрөг, нийт 25679001.8 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн *******ийн урд хэсгийн 2-2 тоотод оршин суух иргэн Ж.*******, Ш.******* нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:

******* банкны нэхэмжлэлтэй 25679001.8 төгрөг гаргуулах тухай төлбөрийг бид өрхийн орлогоосоо боломж бололцоогоороо дараах байдлаар төлж барагдуулна. 2016 оны 08 дугаар сарын 25-нд 700000, 9-р сард 700000, 10 сард 700000, 11 сард 700000, 12 сард 700000, 2017 оны 01 дүгээр сараас эхлэн 2018 оны 05 дугаар сар хүртэл сар бүр 700000 төгрөгөөр, 2018 оны 06 дугаар сараас 08 дугаар сарын хугацаанд 1000000 төгрөгөөр, 9 дүгээр сараас 2019 оны 09 дүгээр сар хүртэл 700000 төгрөгөөр төлөөд уг зээлийг бүрэн барагдуулж банкыг хохиролгүй болгоно. Гэхдээ ажил төрөл сайн болоод мөнгө л олдвол зээл рүүгээ хийж заавал энэ хугацааг хүлээхгүйгээр аль болох түргэн шуурхай төлнө. Иймд бид нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

******* банкны Завхан салбар нь Ж.*******, Ш.******* нарт холбогдуулан 25679001.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

******* банкны Завхан салбарын нэхэмжилсэн үндсэн зээл 1690002681 тоот зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 23978320.33 төгрөг, хүүгийн төлбөрт 1681555.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19126.1 төгрөг, нийт 25679001.8 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 286345төгрөгний тал хувийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. ******* банкны Завхан салбарын нэхэмжлэлтэй Ж.*******, Ш.******* нарт холбогдох 25679001.8/ хорин таван сая зургаан зуун далан есөн мянга нэг төгрөг найман мөнгө/ гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 286345 төгрөгийн 143172 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн Улиастай сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас143172 төгрөгийг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 143172 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банкны Завхан салбарт олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай

 

ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ