| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2016/00272/И |
| Дугаар | 272 |
| Огноо | 2016-08-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 272
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.*******, О.******* нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, О.*******ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* овогт *******ын ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1959 онд төрсөн. Би 1975 оноос 1978 оны 06-р сар хүртэл, мөн 1981 оны 08-р сарын 01-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд тасралтгүй мал маллаж байсан. Дээрх хугацаанд мал маллаж байхдаа ээж, нагац ах ******* нарын хамт амьдарч байсан учир нагац ах *******ын нэр дээр миний хөдөлмөрийн хөлс бодогдож байсан.
Иймд намайг 1975 оноос 1978 оны 06-р сар хүртэл, мөн 1981 оны 08-р сарын 01-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.******* нь 1975 оноос 1978 оны 06-р сар хүртэл, мөн 1981 оны 08-р сарын 01-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
О.******* 1975 оны 03-р сарын 15-наас 1978 оны 06-р сарын 20-н хүртэл, 1981 оны 08-р сарын 01-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байсан болох нь Завхан аймгийн архивын тасгийн 2014 оны 12-р сарын 09-ний өдрийн ******* тоот лавлагаагаар тогтоогдож байна.
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч С.*******ийн ... Энэ хүн Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэл гэж байхад дандаа хонь хариулж байсан. ******* 1958 онд төрсөн байх учиртай. Тэгээд хөдөлмөрийн насанд хүрснээс хойш нэгдэл тартал мал малласан. Үргэлж хөдөө малтай байдаг байсан. 1992 онд хувьчлал явагдаж манайх малаа авч, 1993 оны гамшигийн хавар малаа үхүүлж байсныг сайн санаад байна. Тэр хүртэл мал малласан. Нэгдлийн даргаар тухайн үед ******* байсан санагддаг юм. ******* мал маллахаас өөр ажил, төрөл хийгээгүй, *******ийн ээж нь хүнтэй сууж, эмэг эх, нагац ах ******* нартайгаа хамт үлдэж байсан юм. Цэрэгт 3 жил явдаг байхад ******* цэрэгт явж байсан. Сургууль соёлд ийшээ, тийшээ явж байгаагүй... гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.гийн ...******* нагац ах *******ынхаа хамт дандаа л мал маллаж байсан. Цэрэгт явснаас өөр ийшээ,тийшээ шилжиж явж байгаагүй. Хөдөө шувт л мал маллаж байсан. 4-р анги төгсөөд л мал дээр гарсан юм. Түүнээс хойш нэгдэл тартал л мал малласан. Одоо хувийн малтай хөдөө байна. Манай нэгдэл 1990 онд хувьчлагдсан. Тэр хүртэл мал малласан. Миний мэдэхийн бог мал малладаг айл байсан. ******* гэдэг хүн малаа сайн малладаг байсан. Ахыгаа дуурайгаад ******* бас л сайн малчин хүн байх ёстой... гэсэн мэдүүлэг,
Гэрч Ж.ийн ...Энэ хүнийг сайн танина. Манай сумын Сайхан бригадад мал маллаж байсан хүн. 1975 онд бүрэн дунд сургууль төгсөөд Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал дээр гарсан. 1984 онд цэргээс халагдаж ирж байсан. Тэрнээс хойш шувт л хөдөө мал малласан Өнөөдрийг хүртэл л хувийн малтай байгаа. Нэгдлийн малыг 1990 он хүртэл малласан. ******* бог мал малладаг байсан. 1975 оноос эхлэн мал маллахдаа аав *******ын хамт маллаж байсан. Сүүлдээ эхнэр гийнхаа хамт мал малласан. Жинхэнэ малчны амьдралаар явсан хүн... гэсэн мэдүүлгүүдээр О.*******ийн ажиллаж байсан байдал давхар нотлогдож байна.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116,118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******ийг 1975 оны 03 дугаар сарын 15-наас 1978 оны 06 дугаар сарын 20-н хүртэл, 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байсанболохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ