| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2016/00273/И |
| Дугаар | 273 |
| Огноо | 2016-08-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 273
Завхан аймаг дахь cум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.*******, нэхэмжлэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,Д.*******ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал болон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******ын ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Завхан аймгийн ******* сумд 1965 онд төрсөн. Намайг бага байхад ээж ******* маань нас барж, 5-н настайгаасаа нагац ах ******* дээрээ өссөн. Миний бие 1972 оны 09-р сарын 01-нд Завхан аймгийн ******* сумын сургуульд элсэн ороход нагац ах өөрөөрөө овоглон *******ын ******* гэж бүртгүүлсэн байсан. Ингээд энэ овогоороо 8-р анги дүүргэж 1980 оны 09-р сарын 01-нд 15 настайдаа аймгийн сумын ТМС-д элсэн ороход мөн л хөдөлмөрийн дэвтрийг нагац ах *******аар овоглож нээлгэсэн юм. 1982 оны 06-р сарын 30-нд тус сургуулийг төгсөөд 1982 оны 11-р сарын 08-ны өдөр Завхан аймгийн ******* сумын нэгдэлд хувиарлагдахад тус нэгдлийн дарга намайг эмэгтэй хүн трактор барихад хүнд гээд нэгдэлдээ цэвэрлэгчээр ажилд авч байсан. Энд ажиллаж байх хугацаандаа иргэний үнэмлэхээ авсан бөгөөд ингэхдээ төрсөн ээж *******аар овоглосон. 1983 оны 09-р сарын 25-нд нэгдлийн дарга намайг бригадад галчаар томилж 1984 оны 06-р сарын 01-н хүртэл хийсэн. Тэгээд 1984 оны 07-р сарын 04-нөөс эхлэн Завхан аймгийн ******* сумын хүний их эмчийн салбар буюу одоогийн ******* сумын эрүүл мэндийн төвд галч, асрагч, туслах сувилагч зэрэг ажлуудыг 2016 оны 06-р сарын 02-н хүртэл хийсэн. Тухайн үед ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн дэвтэр нээлгэж бичилт хийлгэсэн боловч олон жил өнгөрч хадгалагдах явцад усанд норж бичиг үсэг нь баларсан байх тул намайг 1982 оны 11-р сарын 08-наас 1994 оны дуусталх хугацаанд ажиллаж байсныг 1980 оны 09-р сарын 01-ний өдөр нээлгэсэн ******* овогтой ******* миний хөдөлмөрийн дэвтрийг үнэлж шийдвэрлэж өгнө үү.
Мөн миний 1980 оны 09-р сарын 01-ний өдөр нээлгэсэн дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 01-р сарын 01-ний өдөр нээлгэсэн дугаартай, мөн 2011 оны 01-р сарын 01-ний өдөр нээлгэсэн дугаартай, 2005 оны 03-р сарын 01-ний өдөр нээлгэсэн дугаартай Нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь 1980 оны 09-р сарын 01-ний өдөр нээлгэсэн дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 01-р сарын 01-ний өдөр нээлгэсэн дугаартай, мөн 2011 оны 01-р сарын 01-ний өдөр нээлгэсэн дугаартай, 2005 оны 03-р сарын 01-ний өдөр нээлгэсэн дугаартай Нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох, 1982 оны 11-р сарын 08-наас 1983 оны 08-р сарын 03-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын нэгдэлд цэвэрлэгч, 1983 оны 09-р сарын 25-наас 1984 оны 06-р сарын 01-н хүртэл тус нэгдлийн бригадад галч, цагаан хэрэглэлийн угаагчаар, 1984 оны 09-р сарын 05-наас 1990 оны 04-р сарын 12-н хүртэл Завхан аймгийн ******* сумын хүний их эмчийн салбарт галч, үйлчлэгчээр, 1990 оны 04-р сарын 12-ноос 1994 оны 12-р сарын 31-н хүртэл тус салбарт асрагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсчээ.
Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхэнд бичигдсэн эхийн нэр нь ******* овогтой ******* гэх бөгөөд энэ талаар мэдүүлсэн гэрч Ж., С.******* нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Д.*******ыг 1980 оны 09-р сарын 01-ний өдөр нээлгэсэн дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 01-р сарын 01-ний өдөр нээлгэсэн дугаартай, мөн 2011 оны 01-р сарын 01-ний өдөр нээлгэсэн дугаартай, 2005 оны 03-р сарын 01-ний өдөр нээлгэсэн дугаартай Нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох үндэстэй байна.
Мөн нэхэмжлэгч Д.******* нь 1982 оны 11-р сарын 08-наас 1983 оны 08-р сарын 03-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын нэгдэлд цэвэрлэгч, 1983 оны 09-р сарын 25-наас 1984 оны 06-р сарын 01-н хүртэл тус нэгдлийн бригадад галч, цагаан хэрэглэлийн угаагчаар, 1984 оны 09-р сарын 05-наас 1990 оны 04-р сарын 12-н хүртэл Завхан аймгийн ******* сумын хүний их эмчийн салбарт галч, үйлчлэгчээр, 1990 оны 04-р сарын 12-ноос 1994 оны 12-р сарын 31-н хүртэл тус салбарт асрагчаар тус тус ажиллаж байсан болох нь 1980 оны 09-р сарын 01-ний өдөр нээлгэсэн дугаартай хөдөлмөрийн дэвтэр, гэрч Ю.Д, Ж., С.*******, Х. нарын мэдүүлгүүдээр ажиллаж байсан байдал давхар нотлогдож байна.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар******* овогт *******ын *******ыг 1980 оны 09-р сарын 01-ний өдөр нээлгэсэн дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 01-р сарын 01-ний өдөр нээлгэсэн дугаартай, мөн 2011 оны 01-р сарын 01-ний өдөр нээлгэсэн дугаартай, 2005 оны 03-р сарын 01-ний өдөр нээлгэсэн дугаартай Нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаарЧулуунтян овогт *******ын *******ыг 1982 оны 11-р сарын 08-наас 1983 оны 08-р сарын 03-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын нэгдэлд цэвэрлэгч, 1983 оны 09-р сарын 25-наас 1984 оны 06-р сарын 01-н хүртэл тус нэгдлийн бригадад галч, цагаан хэрэглэлийн угаагчаар, 1984 оны 09-р сарын 05-наас 1990 оны 04-р сарын 12-н хүртэл Завхан аймгийн ******* сумын хүний их эмчийн салбарт галч, үйлчлэгчээр, 1990 оны 04-р сарын 12-ноос 1994 оны 12-р сарын 31-н хүртэл тус салбарт асрагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
3. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
5. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ