Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/01812

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 25 210/МА2024/01812

 

 

 

С.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Т.Гандиймаа, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2024/03233 дугаар шийдвэртэй,

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2024/03233 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,

 

1. ..... дүүрэг, .... дугаар хороо, ..... дугаар байр, ..... тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ..... дугаартай . м.....кв талбайтай орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч С.Б мөн болохыг хариуцагч Э.Ү хүлээн зөвшөөрч, тус орон сууцыг худалдан борлуулахаар гэрээ байгуулахад хариуцагч нь орон сууцыг чөлөөлж өгөх,

2. Уг орон сууцны өмчлөх эрхийн 50 хувьд ногдох 170,000,000 төгрөгийг орон сууцыг худалдан борлуулснаар хариуцагч Э.Үад шилжүүлэхийг нэхэмжлэгч С.Б нь хүлээн зөвшөөрсөн,

3. Том охин Б.Жын асрамжийг эцэг С.Бад үлдээж, хариуцагч Э.Ү нь тэтгэлэг төлөхгүй,

4. С.Б нь охин Б.Жыг хүссэн үед нь ээж Э.Үтай уулзуулах,

5. Б.Жын эрүүл мэнд, хүмүүжил, сэтгэл санааны байдлыг харгалзан 7 нас хүрэхэд саналыг нь өөрөөс нь асууж, өөрийнх нь хүссэний дагуу асрамжийг шийдвэрлэх,

6. С.Б нь охин Б.Жтай гадаад улсад суурьшин амьдрах тохиолдолд заавал ээж Э.Үтай зөвлөлдөж, шийдвэрлэх,

7. Мөн С.Б нь гадаад улсад ажиллах тохиолдолд охин Б.Жыг тэр үед ээж Э.Үтай хамт амьдруулах,

8. Бага охин Б.Үыг хариуцагч Э.Үын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч С.Б нь хүүхдийн тэтгэлэг төлөхөөр харилцан тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн төлсөн 1,007,950 төгрөгөөс 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн илүү төлсөн 937,750 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

 

  ШҮҮГЧИД  Т.ГАНДИЙМАА

 

 

Б.МАНДАЛБАЯР