Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 246

 

 

                                               

 

 

 

 

Д.Анхбаярт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор У.Солонго,

Шүүгдэгч Д.Анхбаярын өмгөөлөгч Ч.Ням,

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 50 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор У.Солонгын бичсэн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 05 тоот улсын яллагчийн эсэргүүцлээр Д.Анхбаярт холбогдох 201626012440 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Сарангэрэл овогт Дуулгабаярын Анхбаяр, 1989 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай эрэгтэй, дээд боловсролтой, гаалийн байцаагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 53-07 тоотод оршин суух,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, /РД:УУ89052591/,

Д.Анхбаяр нь 2016 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 04-05 цагийн орчим согтуугаар Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Ханын материалын эцэст байрлах “Өгөөмөр” караокены үүдэнд иргэн Д.Наранболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар хөл болон гараараа цохиж биед нь “гавал тархины хүнд гэмтэл, баруун чамархай, суурь ясны шугаман хугарал, тархины баруун зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн хүнд зэргийн няцрал” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Анхбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1.Хохирогч Д.Наранболд, Д.Анхбаяр нарын анх муудалцаж зодолдсон гэх “Өгөөмөр” караокены үүд, ойр орчимд нөхөн үзлэг хийж фото зургаар бэхжүүлэх. Учир нь, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэгт үзлэг хийхэд “...хохирогч Д.Наранболд, шүүгдэгч Д.Анхбаяр нар нь “Өгөөмөр” караокенаас гарч ирсэний дараагаар тус караокены үүдэнд хоорондоо зууралдаж, ноцолдох, шүүгдэгч нь хохирогчийг цохих, тийрэх гэх мэт үйл хөдлөл хийж буй нь харагдах бөгөөд улмаар хохирогчийг тус караокены үүдний баруун хэсэгт байрлах ямар нэгэн зүйл дээр суух үед нь шүүгдэгч очиж цохих, өшиглөх зэрэг байдлыг харуулсан дүрс бүдэг харагдах тул тухайн орчны байдлыг нөхөн үзлэгээр тогтоож фото зургаар бэхжүүлэх нь зүйтэй байна.

2. Нэмэлт шинжилгээ хийлгэх. Шинжээчийн 13546 дугаар дүгнэлтээр хохирогч Д.Наранболдын биед амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн талаар дурдсан /хх-ийн 93/, шинжээч А.Амгаланболд мэдүүлэхдээ “...хохирогчид учирсан гэмтэл нь гараар цохих үед учрахгүй, хөлөөрөө өшиглөх, тийрэх, дэвсэх үед үүсэх боломжтой талаар мэдүүлжээ. /хх-ийн 96/ Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч тухайн өдөр пүүзтэй явсан, уг пүүз одоо гэрт байгаа талаар мэдүүлсэн тул уг пүүзийг хураан авч үзлэг хийж улмаар уг пүүзтэй хөлөөрөө өшиглөх үед хохирогчид учирсан гэмтэл үүсэх боломжтой эсэх, ер нь хөлөөрөө өшиглөсөн гэж /гуталтай, гуталгүй, пүүз зэрэг/ гутал, пүүз, углааш гэх аль алин хамаарч байгаа эсэх, ер нь ямар гадаргуутай эд зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой эсэхийг тодруулах нь зүйтэй.

З.Хохирогч, шүүгдэгч нарын явсан газрын чиглэл, цаг хугацаа, орон зайг нарийвчлан тогтоох. Хохирогчийн мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагааны тэмдэглэлд хохирогч нь караокеноос гараад хаашаа явснаа санахгүй байна гэх бөгөөд тэмдэглэлд, “Өгөөмөр” караоке, хохирогчийн олдсон гэх Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 7-4А тоот хашааны гаднах талбай хүртэл 700 метр зайтай явганаар явахад 7-10 минут зарцуулагдсан гэж тэмдэглэгдсэн /хх-ийн 39-42/, Шүүгдэгч Д.Анхбаярын   мэдүүлгийг   газар   дээр   шалгах   ажиллагааны тэмдэглэлд “Өгөөмөр” караокеноос гараад хохирогчтой нилээд ноцолдож юм ярьж байгаад Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 64-09 тоотод байх найз Мөнхбатын гэрт очсон. Намайг очиход үүр  цайж байсан гэх бөгөөд тэмдэглэлд, тус караокенос Мөнхбатын гэр хүртэл 1500 метр гэж тэмдэглэгджээ. /хх-ийн 43-46/ Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд хохирогч, шүүгдэгч нар караокены зөөгч Мөнхнасан, бас нэг эмэгтэйн хамт 04 цаг 45 минут 48 секундэд гарч ирэхэд улмаар ...52 минут 10 секундад Д.Анхбаяр нь дээгүүрээ хар өнгийн хувцас гартаа бариад зам руу гарч хойд зүгийг чиглэн явах үед хойноос нь хохирогч Д.Наранболд явж байгаагаар камерын бичлэгээс гарчээ. /хх-ийн 38/ Гэрч Ч.Лхагвасүрэн, Э.Эрдэнэчимэг нарын “...өглөө 05 цагийн үед босоод гэрээсээ гарч ажилдаа явахаар 74-75 УБН дугаартай машинтайгаа ухарч гарах үе хойно нэг юм хөдлөх шиг болсон. Тэгээд тойроод ухарч гараад харсан чинь нэг хүн хөлөө атираад явган суучихсан толгойгоо өвдөг дээрээ тавьсан харагдсан. Тэгээд цагдаа дуудсан. /хх-ийн 66-67, 70-71/ гэрч Д.Мөнхбатын “...өглөө үүрээр 06 цагийн үед Д.Анхбаяр нь согтуу орж ирсэн” /хх-ийн 78-79/ гэж мэдүүлжээ.

Дээрх байдлаас үзвэл, шүүгдэгч Д.Анхбаярын явсан чиглэл, орон зай, цаг хугацааг нарийвчлан тогтоох шаардлагатай байна. Тухайлбал, шүүгдэгчийн гэрч Мөнхбатынх руу явахад 1500 метр бол хэдэн цаг, минут зарцуулагдсан болох, мөн “Өгөөмөр” караокеноос гараад хохирогчийн олдсон газар хүртэлх зай 700 метр бол, уг газраас Мөнхбатын гэр хүртэлх зай, цаг хугацааг нарийвчлан тогтоож, схем зураг үйлдэж, фото зургаар бэхжүүлэх нь зүйтэй.

4. Цагдаагийн байгууллагад анх дуудлага өгсөн, авсан талаарх баримтыг авч хэрэгт хавсаргах, дээрх ажиллагаануудыг хийлгэхээр Д.Анхбаярт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Анхбаярт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД, архины шил 1 ширхэг зэргийг хэргийн хамт хүргүүлсэн болохыг дурдаж, хэрэг прокурорт очтол Д.Анхбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүхийн тогтоолыг Прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Прокурор У.Солонго бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч улсын яллагчийн эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

1. Шүүхийн тогтоолын 1 дэх заалтын тухайд: Хэрэгт дээрх байдлыг тодруулснаар ямар ач холбогдолтой болох нь тодорхойгүй байна. Д.Анхбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэгтээ хохирогчийг зууралдаад салахгүй болохоор нь нүүрэн тус газар нь 2 удаа, мөн 2-3 удаа хөлөөрөө тийрсэн гэж мэдүүлдэг боловч бичлэгэнд тусгагдсанаар хохирогч суугаад ямар ч эсэргүүцсэн хөдөлгөөн хийгдэхгүй байхад Д.Анхбаяр 48-52 минутын хооронд хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөж байгаа мөн гадуур хувцсаа тайлаад хохирогч руу чиглэж юм ярингаа гараараа мөн хэд хэдэн удаа цохиж байгаа бичлэг харагддаг. Дээрх нөхөн үзлэг хийгдсэнээр юу тодруулах гээд байгаа нь ойлгомжгүй байна.

2. Хавтаст хэрэгт Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 13546 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: “Д.Наранболдын биед гавал тархины хүнд гэмтэл, баруун чамархай, суурь
ясны шугаман хугарал, тархины баруун зулай чамархай хэсгийн хатуу хальсан
дээрх цусан хураа, тархины эдийн хүнд зэргийн няцрал, баруун хөмсөгний
няцарсан шарх, зүүн дээд доод зовхины цус хуралт, нуруунд зулгаралт бүхий
гэмтэл тогтоогдлоо.             Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” /хх-ийн 93/ гэсэн ба шинжээч эмч А.Амгаланболдын: “Дээрх гэмтлүүд нь гараараа цохих үед үүсэх боломжгүй, хөлөөрөө өшиглөх тийрэх, дэвсэх үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлийг аваад 700-1000 метр зайнд явах боломжтой. Цусан хураа үүсээд тархи дарагдалт үүсэх хүртэлх хугацаанд хөдөлгөөн хийгээд явах чадвартай, хугацааг нарийн тогтоох боломжгүй. Д.Наранболдын баруун хөмсөгний няцарсан шарх, зүүн дээд доод зовхины цусан хураа, нуруунд зулгаралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад нь гэмтэл хүнд зэрэгт хамаарна. Хэрэг явдал болсон гэх цаг хугацаанд үүсэх шинэ гэмтэл болно. /хх-ийн 96/ гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Шинжээч эмчид эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгийг үзүүлж, уг зодооны улмаас дээрх гэмтэл үүсэх боломжтой эсэх талаар тодруулж мэдүүлэг авсан ба уг бичлэгт Д.Анхбаяр нь гуталтай хөлөөрөө өшиглөж байгаа нь тод харагдаж байхад шүүхээс гуталтай, гуталгүй хөлөөрөө өшиглөхөд гэмтлийн зэрэгт ялгаа үүсэх эсэх нь эргэлзээтэй гэдэг...” нь ойлгомжгүй юм. Өөрөөр хэлбэл шинжээчийн мэдүүлэг нь хатуу гадаргуутай зүйл дээр өшиглөлтийн улмаас хавсарч доргигдсон нөхцөлд үүснэ гэж үзээгүй, хохирогчид учирсан шинэ гэмтэл нь хөлөөрөө өшиглөх, тийрэх, дэвсэх үед үүсэх боломжтой гэж дүгнэсэн байгаа нь бичлэгт тодорхой харагдаж байгаа юм. Хэрэв дээрх дүгнэлт эргэлзээтэй гэж үзвэл шүүхийн шатанд шинжээч томилж зөрүүг арилгах боломжтой байсан.

3. Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Анхбаяр болон гэрч Д.Мөнхбат нар цагийг яг сайн тодорхой мэдэхгүй үүр цайж байсан тул 6 цаг болсон гэж бодож байсан гэдэг байдлаар мэдүүлдэг болохоос яг цагаа харахад 6 цаг болж байсан гэж мэдүүлдэггүй. Харин гэрч Ч.Лхагвасүрэн, Э.Эрдэнэчимэг нар өглөө ажилдаа явахаар 5 цагт гэрээсээ гарахад гэж байнга үйлдэгддэг цагаа нарийн ярьж цагдаад дуудлага өгсөн байдаг. Харин бичлэгт 4 цаг 52 минутад хохирогч, яллагдагч нар цуг явж буй байдлаар бичлэг дуусдаг ба уг газраас хохирогчийн олдсон гэх айлын хашаа хүртэл мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийж шалгахад 700 метр газар байх ба явганаар явахад 7-10 минут зарцуулагдаж байна.

Иймд бичлэгт дуусгавар болсон цаг, хохирогчийг анх харж дуудлага өгсөн гэх гэрч Ч.Лхагвасүрэн, Э.Эрдэнэчимэг нарын 5 цаг гэх нь цаг хугацааны хувьд таарч байх тул яллагдагчийн маршрутыг шалгах шаардлагагүй гэж үзэж байна. Энэхүү хэргийг анх эрүүгийн хэрэг үүсгэж, хяналт тавьж байсан прокурор нь яллагдагчтай нэг байранд өссөн, эцэг, эх нь гэрээр орж ирж гуйгаад байна гэж хяналт тавихаас өөрөө татгалзсан тул Дээд шатны прокурор хэрэгт хяналт тавих прокурорыг сольсон, шүүх хуралдаанд бичиг үсэг мэдэхгүй хохирогч Д.Наранболд нь өөрөө унаж гэмтсэн гэж бусдын гуйлтаар шүүхэд хүсэлт гаргаж өгч байгаа зэрэг нь хэргийг шийдүүлэхгүй, удаашруулахад хүргэж байна.

Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Ням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2016 оны 9 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө “Өгөөмөр” баарны гадаа болсон маргааны улмаас хохирогч Д.Наранболд тархиндаа хүнд гэмтэл авсан нь тогтоогддоггүй. Хэрэгт авагдсан дүрс бичлэгт цагаан хувцастай хүн нь Д.Наранболд юм. Уг дүрс бичлэгээс харахад Д.Наранболд тогтворгүй, зүгээр явж байгаа хүнийг шат руу түлхэн унагаж, хүн болгоныг өдөж байгаа нь харагдаж байна. Улсын яллагч Д.Наранболд энэ гэмтлийг “Өгөөмөр” баарны гадаа авсан гэж байна. Гэтэл дүрс бичлэгээс яг хэдийд толгой руу нь цохиж, өшиглөөд байгаа нь харагддаггүй. Хоёр удаа тийрч байгаа нь бичлэгээс харагддаг боловч хохирогч тийрч байгаа хөлийг нь тэвэрч авсан. Үүний дараа салах гэтэл хохирогч Д.Анхбаярын гараас чирч байгаа нь харагдаж байна. Хохирогч шатан дээр сууж байх үед гэмтэл авсан байж болзошгүй гэж байна. Гэтэл тухайн шат цементэн талбайгаас дээш 2-3 метр өндөр байсан. Ийш, тийш гуйвж байгаа согтуу хүн өндөр шатан дээр суусан хүний толгой руу өшиглөж гэмтэл учруулна гэж байхгүй. Хохирогчийг шатан дээр сууж байхад өшиглөж, тийрсэн зүйл харагддаггүй. 2-3 удаа цохиж байгаа харагддаг боловч шинжээчийн дүгнэлтэд “гараар цохиход ийм гэмтэл үүсэхгүй” гэсэн байгаа. Би энэ хэрэгт анхнаас нь өмгөөлөгчөөр оролцсон. Хэрэг 3-4 удаа прокурорт буцсан. Хохирогч өөрийн гэмтлийнхээ эх сурвалжийг зааж чаддаггүй. Хохирогч шүүхэд “би Д.Анхбаярын үйлдлийн улмаас ийм гэмтэл авснаа санахгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн. Д.Анхбаярын зүгээс Д.Наранболдод нөлөөлж янз бүрийн зүйл хийгээгүй.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх боломжтой...” гэв.

                                                    ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн 1-д “Хохирогч Д.Наранболд, Д.Анхбаяр нарын анх муудалцаж зодолдсон гэх “Өгөөмөр” караокены үүд, ойр орчимд нөхөн үзлэг хийж фото зургаар бэхжүүлэх. Учир нь, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэгт үзлэг хийхэд “...хохирогч Д.Наранболд, шүүгдэгч Д.Анхбаяр нар нь “Өгөөмөр” караокенаас гарч ирсэний дараагаар тус караокены үүдэнд хоорондоо зууралдаж, ноцолдох, шүүгдэгч нь хохирогчийг цохих, тийрэх гэх мэт үйл хөдлөл хийж буй нь харагдах бөгөөд улмаар хохирогчийг тус караокены үүдний баруун хэсэгт байрлах ямар нэгэн зүйл дээр суух үед нь шүүгдэгч очиж цохих, өшиглөх зэрэг байдлыг харуулсан дүрс бүдэг харагдах тул тухайн орчны байдлыг нөхөн үзлэгээр тогтоож фото зургаар бэхжүүлэх нь зүйтэй байна”, мөн хэсгийн 2-д “Нэмэлт шинжилгээ хийлгэх. Шинжээчийн 13546 дугаар дүгнэлтээр хохирогч Д.Наранболдын биед амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн талаар дурдсан /хх-ийн 93/, шинжээч А.Амгаланболд мэдүүлэхдээ “...хохирогчид учирсан гэмтэл нь гараар цохих үед учрахгүй, хөлөөрөө өшиглөх, тийрэх, дэвсэх үед үүсэх боломжтой талаар мэдүүлжээ. /хх-ийн 96/ Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч тухайн өдөр пүүзтэй явсан, уг пүүз одоо гэрт байгаа талаар мэдүүлсэн тул уг пүүзийг хураан авч үзлэг хийж улмаар уг пүүзтэй хөлөөрөө өшиглөх үед хохирогчид учирсан гэмтэл үүсэх боломжтой эсэх, ер нь хөлөөрөө өшиглөсөн гэж /гуталтай, гуталгүй, пүүз зэрэг/ гутал, пүүз, углааш гэх аль алин хамаарч байгаа эсэх, ер нь ямар гадаргуутай эд зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой эсэхийг тодруулах нь зүйтэй” гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн З-д “Хохирогч, шүүгдэгч нарын явсан газрын чиглэл, цаг хугацаа, орон зайг нарийвчлан тогтоох”, мөн хэсгийн 4-т “Цагдаагийн байгууллагад анх дуудлага өгсөн, авсан талаарх баримтыг авч хэрэгт хавсаргах” гэсэн нь энэ хэрэгт зайлшгүй хийгдэх ёстой, хэргийн талаар нотолбол зохих асуудал биш тул энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Иймд прокурор У.Солонгын бичсэн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 5 дугаар эсэргүүцлийн зарим заалтыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн тогтоолын 1, 2 дахь заалтыг хэвээр үлдээж, 3, 4 дэх заалтыг хүчингүй болох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: