Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 276

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т. даргалж, нарийн бичгийн дарга Б.Цэрмааг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж, П.*******гийн нэхэмжлэлтэй Б.*******ын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* овогт *******гийн ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

П.******* миний ээж *******гийн ******* нь Завхан аймгийн ******* сумд 1925 онд төрсөн бөгөөд намайг 5 настай байхад буюу 1962 онд Завхан аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгч буюу цэвэрлэгчээр ажилд орсон байдаг. Би ******* сумын бага сургуульд 1966 онд орж суралцаад 4-р ани төгсөж 1970 онд аймгийн 8-н жилийн дунд сургуульд суралцах болсноор ээж маань ХБАнгийн цэвэрлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөн намайг дагаж аймгийн төв орсон бөгөөд аав маань Завхан аймгийн ******* түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж эхэлсэн бөгөөд ээж маань 1971 оноос 1977 оныг дуустал аймгийн ХБТрестэд бой нядалгааны газарт цэвэрлэгчээр ажиллаж байгаад 1977 онд өвчний улмаас ажлаас чөлөөлөгдөж байсан билээ. Түүнээс хойш ажил хийх боломжгүй эмчилгээ хийлгэж байгаад намайг дагаж явсаар өдийг хүрсэн бөгөөд 2016.07.21-ний өдөр 92 насандаа таалал төгссөн юмаа. Ээжийн оршуулгын тэтгэмжид ажилласан жилийг заавал тодорхойлуулах шаардлагатай байгаа үндэслэн Завхан аймгийн архивын газраас лавлагаа авсан боловч уг лавлагаанд Завхан аймгийн ХБТрестэд цэвэрлэгчээр ажилласан тодорхойлолтоос өөр юмгүй. ******* сумд болон архивын газарт Завхан аймгийн ******* сумд ажилласан материалууд нь ирээгүй байгаа боловч ******* сумын ЗДТГ-аас ажиллаж байсныг тодорхойлсон зэргийг харгалзан улсад ажилласан жилийг тогтоож өгөхийг хүсч нэхэмжлэл гаргав гэжээ.

Нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч өөрийн биеэр шүүх хуралдаанд ирэх боломжгүй Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа тул шүүх хуралдааныг байхгүйгээр шийдвэрлэж өгөхийг хүсчээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч П.******* нь Б.*******ыг 1962 оны 01-р сарын 01-нээс 1970 оны 09-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид цэвэрлэгчээр, 1971 оны 11-р сарын 01-нээс 1977 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт ирүүлсэн бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх хүсэлтийг шүүхэд гаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Б.******* нь 1962 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн ******* сумын Худалдааа бэлтгэлийн ангид цэвэрлэгчээр ажилд орж 1970 оны 09-р сарын 01-ний өдөр тус ажлаас чөлөөлөгдсөн гэж нэхэмжлэгч нэхэмжлэлдээ бичсэн боловч энэ талаарх нотлох баримт байхгүй байна.

Гэвч энэ талаар мэдүүлсэн гэрч Ё.*******гийн ...Би 1960 онд Завхан аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид нягтлан бодогчоор ажиллаж байсан юм. Тэгэхэд 1962 оны 1-р сарын 01-нд ******* ******* сумын худалдаа бэлтгэлийн ангид цэвэрлэгчээр орж ирж байсан юм. Тэгээд би 1970 оны 06-р сарын 01-нд аймаг шилжиж аймгийн худалдаа бэлтгэлийн ангид байцаагч, нягтлан бодогчоор ирж ажилласан юм. Тэгэхэд ******* тэнд ажлаа хийгээд хоцорсон. Дараа нь Худалдаа бэлтгэлийн трестийн бойны даргаар нь Пэлжээ гэж *******ын хань нь ажилладаг байсан учраас эхнэр *******аа бас аймагт татаж аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд цэвэрлэгчээр ажиллуулсан. Миний дараа буюу 1970 оны намар орж ирж байсан юм. ... ******* 1977 он хүртэл ажиллаад ар гэрийн шалтгааны улсаас ажлаас гарч байсан. ... тухайн үеийн Худалдаа бэлтгэлийн трестийн даргаар 1977 онд байсан. Түүнээс өмнө байсан. ... гэж Худалдаа бэлтгэлийн трестийн удирдах газрын орлогч дарга байсан. Худалдаа бэлтгэлийн трестийн удирдах газрын дарга гэж хүн байсан. Трестийн түүхий эдийн эрхлэгч нь гэдэг хүн байсан... гэсэн,

гэрч Л.ын ...Би 1960 онд Завхан аймгийн ******* суманд худалдаа бэлтгэлийн ангид худалдагч хийсэн. Тэгэхэд ******* гуай 1961 онд Худалдаа бэлтгэлийн ангиад цэвэрлэгчээр орж байсан. ******* гэж ганц хүүтэй. Хүүгээ дугуйн дээрээ суулгаад араас нь түрээд их явдаг байсан даа. Худалдаа бэлтгэлийн ангийн контор, манай дэлгүүр хоёрыг цэвэрлээд явдаг байсан. Тухай үед дэлгүүрээ өөрсдөө галладаг байсан. Тэгээд нэг удаа дэлгүүрээ модны үртэсээр галлачихаад байж байтал ******* гуай орж ирчихээд намайг зэмлэж яасан заваан галладаг хүн бэ гэж хэлж байж билээ. Би одоо гэрээ галлах болгондоо санадаг юм. Цэвэрхэн галаа түлсэнгүй гээд үртэс, нүүрс их унагаах юм гээд зэмлүүлдэг байлаа. Их цэвэрч хүн байсан. ... Би 1969 онд наашаа аймаг орж ирсэн. Тэгэхэ; миний ээж ганцаараа үлдсэн учраас ээжийгээ эргэж очиход ******* гуай ажиллаж байсан. Дараа нь би ахуй үйлчилгээнд ажиллаж байхдаа ******* гуайтэй нэг таарсан юм. Тэр үе 1970 онд юм. Тэгээд би ******* гуайтай золгочихоод та хаана юу хийж байгаа вэ гэхэд би аймагт ирсэн. Энд Худалдаа бэлтгэлийн трестэд ажилд орсон гэж хэлсэн. Юу хийж байгаа юм бэ гэхэд нөгөө хийдэг ажлаа хийж байгаа гэж байсан. Хэдэн он хүртэл ажилласныг сайн мэдэхгүй. Хожим хүү *******тэй нь таарахад Цагдаагийн газарт ажиллаж байгаа гэж байсан. Ээжийг нь асуусан чинь тэтгэвэрт гарсан гэж байсан. Он сарыг мартаад байна... гэсэн мэдүүлгүүдээр ажиллаж байсан байдал нь нотлогдож байна гэж үзлээ.

Мөн Б.******* 1971 оны 11-р сарын 01-нээс эхлэн Завхан аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн Бойны мал маллагааны газарт цэвэрлэгчээр ажиллаж байсан болох нь Завхан хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1971 оны 11-р сарын 03-ны өдрийн 268 дугаар ...ажилд томилох тухай... тушаалд ...Бойны газар нядлах малын тоо, нэмэгдэж ашиглаж байсан худаг нь усгүй болж, нядалгааны мах, гэдэсний сүүл, өөхийг авах цэвэрлэгээ хийх зэрэгт нэг хүн хүрэлцэхгүй байгааг харгалзан 4-р хорооны харъяат н.*******ыг бойны газрын цэвэрлэгч бөгөөд өөх авагчаар 1971 оны 11-р сарын 01-нээс эхлэн түр хугацаагаар томилсугай. ...*******т 200 төгрөгийн цалин олгохыг санхүүд мэдэгдсүгэй. Худалдаа бэлтгэлийн трестийн дарга ... гэж бичсэн байдлаарнотлогдож байна.

Харин 1977 оны 12-р сарын 31-н хүртэл тус газарт ажилласан гэх боловч ажлаас гарсан тушаал байхгүй бөгөөд Завхан хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1977 оны 06-р сарын 01-ний өдрийн 88 дугаар улирлын ажилчид томилох тухай тушаалд ...Бойны газарт мал нядлагчаар ,,,,,, гэдэс арилгагчаар *******, , , , , , өлөн хөвөгчөөр , ,  нарыг 6-р сарын 1-нээс эхлэн тус тус томилон ажиллуулсугай. ...хоёрт: шинээр ажилд орсон хүмүүст ажил төрлийн семинар зөвлөлгөө өгч ыг төсвөөр, бусдыг хийснээр цалинжуулахыг бойн эрхлэгч , ня-бо нарт мэдэгдсүгэй. П.... гэж бичигдсэн байдлаас харахад Б.*******ыг 1977 оныг дуустал ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй.

Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Ё.*******, Л. нар давхар нотолж байна.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116,118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б.*******ыг 1962 оны 01-р сарын 01-нээс 1970 оны 09-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид цэвэрлэгчээр, 1971 оны 11-р сарын 01-нээс 1977 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан  хотын Худалдаа бэлтгэлийн трестэд цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ