| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2016/00277/И |
| Дугаар | 277 |
| Огноо | 2016-08-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 277
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би ******* ******* ******* *******н ******* ******* хамгаалах сангийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Сантмаргаз сумын ******* хоршоонд холбогдох 6.480.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* хамгаалах сан нэхэмжлэлийн шаардлагадаа: Тус сангаас Монгол мал хөтөлбөр-ийн хүрээнд ******* ******* ******* ******* хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны 07 сарын 05-ны өдрийн А/111 тушаалаар олгосон хөнгөлттэй зээлийн дэмжлэгт хариуцагч ******* хоршоо нь хамрагдан 2011 оны 07 сарын 20-ны өдөр ММХ-/2011/31 тоот зээлийн гэрээг байгуулан 4.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, жилийн 2.4 хувийн хүүтэй эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан байна. Хариуцагчаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ба гэрээний хугацаа 2014.0.7.04-ний өдөр дууссан болно. Иймд зээлийн гэрээний үндсэнтөлбөр 4.000.000 төгрөг, хүү 480.000 төгрөг, алданги 2.000.000 төгрөг нийт 6.480.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд гэрчилгээний дугаар-000133350 УБД Y-0912000009-тай ******* эмнэлэгийн байрыг барьцаалсан байх тул уг хөрөнгийг худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* хоршоо шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* хоршооны эзэн Б.******* би мал хамгаалах сангаас 4 сая төгрөгийг зээл авч байсан нь үнэн. Үндсэн зээл зээлийн алданги нийт 6.480.000 төгрөгийн хариуцан төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Зээлийн барьцаанд мал эмнэлэгийн байрыг барьцаалсан ба зээлээ төлөх учраас худалдан борлуулах шаардлагагүй гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* хамгаалах сан нь ******* хоршооноос 6.480.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 6.480.000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийгхялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд төлөгдөх 118630 төгрөгний тал хувийг хариуцагчаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ******* ******* ******* *******н ******* ******* хамгаалах сангийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Сантмаргаз сумын ******* хоршоонд холбогдох 6.480.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч ******* хоршооны эзэн Б.******* нэхэмжлэлийн шаардлага болох 6.480.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурд*******, МонголУлсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 59314 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ