Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 209/МА2024/00071

 

  *******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 135/ШШ2024/00878 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийг албадан буулгуулах” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны8 дугаар сарын6-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч *******, түүний өмгөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

...Би Солонгос улсаас ирээд маргаан бүхий барилгыг хоёр давхар болгож өргөтгөл хийлгэхээр барилгын мэргэжлийн хүмүүст үзүүлэхэд дээш нь өргөтгөл барих боломжгүй давхар байрны шаардлага, стандарт хангахгүй байна гэсэн. Иймд бид байраа дээш нь давхарлах боломжгүй тул *******ийг аавын нэр дээр байгаа газрыг чөлөөлж өгөх тухай шаардлага тавьсан.

Шаардлага тавихдаа "таны барьсан байшин дээш нь хоёр давхар өргөтгөл хийх шаардлага хангахгүй тул та байшингаа буулга тэгээд шинээр хоёр давхар байр барьж үйлчилгээний төв ажиллуулъя, та нэг давхартаа үйл ажиллагаа явуулдгаараа явуул, бид хоёр давхартаа үйл ажиллагаа явуулъя” гэсэн шаардлага тавьсан боловч хүлээн зөвшөөрөөгүй. Миний аав ******* нь газар эзэмших эрхээ ******* миний нэр дээр шилжүүлсэн. Газар эзэмших гэрчилгээ бичиж өгөхгүй захирамж нь гарсан байна.

Газрын гэрчилгээ бичиж өгөхгүй байгаа шалтгаан нь ******* нь эзэмших ёстой газраас илүү газар эзэмшиж хашаа барьсан. Энэ газраа чөлөөлж өгөхийг Газрын алба шаардсан боловч мөн газрыг чөлөөлж өгөхгүй байна. Бид удаа дараа тус газрыг чөлөөлөх талаар хэлсэн боловч одоог хүртэл уг газрыг чөлөөлөхгүй, үйл ажиллагаа явуулж байгаа тул *******ээс газрыг чөлөөлүүлж өгнө үү.

Мөн нэхэмжлэгчээс газар чөлөөлүүлэх үндсэн шаардлагаа нэмэгдүүлж, Сэлэнгэ аймгийн *******,******* тоот хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 533 м.кв газар дээр газар эзэмшигчийн зөвшөөрөлгүй барьсан нэг давхар объектыг буулгуулна.

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь 2 өмчлөгчтэй тул хамтран хариуцагчаар *******г оролцуулан *******ийн газрыг чөлөөлүүлэх, Сэлэнгэ аймгийн *******,, тоотод үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү- дугаартай 257,3 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан буулгуулах гэж өөрчилж байна гэжээ. / 1 хх 1-2-р тал/

2.Хариуцагч *******ийн татгалзал, тайлбарын агуулга:

            ...2005 онд миний бие ах *******д тус газрын зөвшөөрлийн бичиг баримтыг хөөцөлдөж, газар эзэмших зөвшөөрлийг авч өгсөн. 2008 онд тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, газрын тухай хуулийн дагуу хураах тухай мэдэгдэл ирүүлсэн гээд  ах *******, эхнэр Л.Нэргүйн хамт манайд ирээд бид энэ газар дээр юм барьж чадахгүй байна чи хураалгахаас нь өмнө юм бариул барь гээд гэрчилгээгээ өгсөн. Үүний дагуу 2008.05.15-ны өдрөөс эхлэн би барилга барьж эхэлсэн.

            Мөн газрын татвар огт төлөөгүй байсныг нөхөн төлсөн. Анх гэрчилгэн дээр газрын хэмжээ 240 м.кв байсныг  би Засаг дарга болон холбогдох байгууллагад учир байдлаа хэлж хүсэлт гаргаж байж сүүлд 534 м.кв болгосон.

            ... 2018 оны 4 сард ******* утсаар яриад барилга барих гэж байна та байшингаа буулга гэхэд нь буулгах шаардлагагүй дээр нь давхарлаад барьчих гэсэн уг барилга анхнаасаа 2 давхар барих зөвшөөрөлтэй гэсэн чинь үзүүлсэн хүн 2 давхар барьж болохгүй гэсэн гэхэд нь эсвэл багана босгоод хүчитгээд барьчих гэж зөвлөсөн.

            ...барилга буулгах санал гаргаж байгаа бол би энэ барилгаа үнэлээд нэхэмжилнэ. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. / 1 хх 15-16-р тал/

3.Хариуцагч *******гийн татгалзал, тайлбарын агуулга:

Сэлэнгэ аймгийн *******, тоотод үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү- дугаартай 257,3 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийн өмчлөгчийн хувьд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Надад аливаа байдлаар маргаан байхгүй тул тус  Минжинхангай төвийн өөрт ногдох хэсгийг албадан буулгахад татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ. /2 хх 193-р тал/

4.Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т тус тус зааснаар *******ийн нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох Сэлэнгэ аймаг, , 7-р баг******* тоот байршилтай 4303007591 нэгж талбарын дугаартай, 533 м.кв талбайтай,00738327 дугаартай газрын гэрчилгээтэй, худалдаа, үйлчилгээний зориулалттай газрыг *******, ******* нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, Сэлэнгэ аймаг, , 7 дугаар баг,, тоотод үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 257.3 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан буулгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

... хариуцагч ******* 2 давхар барих боломжгүй байдлаар ахуйн аргаар үл хөдлөх эд хөрөнгийг барьсан байсан нь маргаан үүсэж шүүхэд нэхэмжлэл гаргах шалтгаан болсон атал шүүх талууд дээрх үйл байдлыг маргаагүй мэтээр дүгнэсэн.

Үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж шүүх зөв дүгнэсэн атлаа ...хамтран өмчлөх дундын өмч бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад өмчлөгчийн эрхийг зөрчих боломжгүй гэж дүгнээд Сэлэнгэ аймаг дахь дахь сум дундын шүүхэд иргэний хэрэг үүссэн үндэслэл нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч нарын маргаан буюу өмчлөх эрхтэй холбоотой байна гэж нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хангаагүй нь ойлгомжгүй болсон.

Хариуцагч ******* өөрт ногдох хэсгийг нураалгахыг зөвшөөрсөн боловч хамтран өмчлөгчийн зүгээс зөвшөөрөөгүй байгаа тул Сэлэнгэ аймаг дахь дахь сум дундын шүүхэд *******гийн зүгээс *******т холбогдуулан 36,375,000 төгрөг гаргуулах, *******ийн хууль бус өмчлөлөөс өөрт ногдох хэсгийг чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан. Өөрөөр хэлбэл өөрт ногдох хэсгээ хамтран өмчлөгчийн зөвшөөрлөөр захиран зарцуулах гэсэн боловч эрхээ эдэлж чадахгүй байгаа тул шүүхээр хөндөгдсөн эрх ашгаа хамгаалуулахаар хандаж байгааг шүүх анхаарч үзээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ. /3 хх 73-75-р тал

6.Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг  хэвээр үлдээх нь  зүйтэй гэж дүгнэв.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт цугларсан нотлох баримтанд тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан хуулийн шаардлага хангасан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг  үнэлсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

            Хэргээс судлан үзвэл:

3.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан Сэлэнгэ аймаг ын 7-р баг,******* тоот хаягт байршилтай 534 м.кв газрыг  чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, тус газар дээр баригдсан Минжинхангай төвийн хэсэг, тоот үйлчилгээний зориулалттай, 257.3 м.кв  талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг албадан буулгуулах гэж шаардлагаа нэмэгдүүлж, улмаар хамтран хариуцагчаар *******-г татан оролцуулсан байна.

4.Хариуцагч  *******  анх 2005 онд ... хураагдсан газар байгааг сонсоод ах *******д хэлэхэд авах юмсан, чи хөөцөлдөөд өгөөч гэхээр нь Газрын алба, Засаг дарга зэрэгтэй уулзаж 2005.03.22-нд 109 тоот шийдвэрийг гаргуулж авсан. 2013,2014 онуудад газрын албанд хандаж эзэмших газрын талбайг нэмэгдүүлж 534 м.кв болгоод газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчилж ах *******гийн нэр дээр гэрчилгээг гаргуулсан. Миний хувьд 534 м.кв газраас анх ах *******гийн нэр дээр авсан газрын 240 м.кв газрыг Б.Уранчимэгт өгч, сүүлд авсан 294 м.кв газрыг би өөрөө авъя гэсэн саналтай байна гэх тайлбар/1-р хх-14/-ыг,

... би бусдын газрыг хууль бусаар эзэмшээгүй, тухай үеийн эзэмшигчтэй нь харилцан тохиролцсоны үндсэн дээр тухайн газарт барилга барьсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх тайлбар/2-р хх-194/-ыг,

Хариуцагч ******* ...257 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийн өмчлөгчийн хувьд нэхэмжлэгчээс гаргасан шаардлагыг зөвшөөрч байгаа, маргаан байхгүй, Минжинхангай төвийн өөрт ногдох хэсгийг албадан буулгахад татгалзах зүйлгүй, зөвшөөрч байна гэх тайлбар /2-р хх-193/-ыг тус тус гаргаж талууд маргасан байна.

5.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3 дахь хэсэгт заасныг баримтлан *******ийн хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “ .... хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.Уранчимэг нь маргаан бүхий газрыг 2018 онд шилжүүлэн авсан, хариуцагч ******* нь 2008 онд буюу тус газрыг хариуцагч *******г эзэмшиж байх үед түүний зөвшөөрлөөр барилга барьж эхэлсэн, улмаар 2015 онд өмчлөгчөөр бүртгүүлсэн, энэхүү бүртгэл хүчинтэй,

Нэхэмжлэгчийн тайлбараар маргаан үүссэн гол үндэслэл нь анх барилгыг бариулахдаа хариуцагч ******* нэг давхар барилга барих, дараа нь газар эзэмшигч тал хоёр давхар болгох талаар тохирсон, гэвч тухайн барилга дээр хоёр давхар барилга барих боломжгүй, шаардлага хангахгүй гэж мэргэжлийн хүн зөвлөсөнтэй холбоотой гэж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй,

нэхэмжлэгч ******* 2018 онд газар эзэмших эрх шилжүүлэн авахдаа ******* нь *******гийн зөвшөөрлөөр барилга барьсныг мэдсээр байж тухайн газрыг шилжүүлэн авсан,  хариуцагч *******ийг хууль бусаар тухайн газрыг эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлгүй ...”   гэж тус тус дүгнэсэн байна. 

6.Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдол гаргасан, тэрээр гомдолдоо:

...*******гийн хувьд Сэлэнгэ аймгийн дахь Сум дундын шүүхэд *******т холбогдуулан 2015 оны7 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн ын 7-р баг Минжинхангай төвийн хэсэг гудамж, тоот үйлчилгээний зориулалттай, ... 257.3 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өөрт ногдох хэсгийг чөлөөлүүлэх, бусдад түрээслүүлсний ашиг болох 36,375,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. 

Энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэнээр шүүхийн шийдвэр бодитоор биелэгдэх боломжтой  болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангалгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  

******* нь өөрт ногдох хэсгээ хамтран өмчлөгчийн зөвшөөрлөөр захиран зарцуулах гэсэн боловч эрхээ эдэлж чадахгүй байгаа тул шүүхээр эрхээ хамгаалуулахаар хандсан  байгааг шүүх анхаарч үзээгүй тул  хэргийг хэрэгсэхгүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэнэ үү гэжээ. /3-р хх-73-75/

7.Хэрэгт авагдсан Сэлэнгэ аймаг ын Засаг даргын 2005 оны “Газар олгох тухай” 109 дүгээр захирамж, түүний хавсралт/1-р хх-191,188-190/, 

*******ийн  2015 оны3 дугаар сарын6-ны өдөр ын Засаг даргад хандаж гаргасан ...*******гийн эзэмшлийн 240 м.кв газрын  барилгын арын хэсэгт газар байсныг ашиглаад үйл ажиллагаа явуулж ирсэн, уг газрыг зурагт оруулсан хэмжээгээр гэрчилгэн дээр нь тусгаж өгөхийг хүссэн өргөдөл /1-р хх-187/,

 Сумын Засаг даргын 2015 оны “Газар эзэмших эрх баталгаажуулах тухай” 213 дугаар захирамж, хавсралт/1-р хх-18-20, 170,181,184,237,238/, 

*******, ******* нарын 2018 оны3 дугаар сарын2-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /1-р хх-176-179/, 

тус сумын Засаг даргын “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” 2018 оны 51 тоот захирамж, хавсралт  /1-р хх-172-173/, 

******* нь эрх бүхий албатай 2018 оны6 дугаар сарын6-ны өдөр байгуулсан 533 м.кв газар эзэмших гэрээ /1-р хх-36-38, 174/, *******т олгогдсон00738327 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ /1-р хх-35, 180 / зэрэг бичгийн баримтууд болон талуудын тайлбар зэргээс дүгнэхэд:

            Хариуцагч ******* нь 2005 онд худалдаа үйлчилгээний зориулалтаар 240 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээтэй  байсан, ******* нь  ...зурагт оруулсан хэмжээгээр тус гэрчилгэн дээрх газрын хэмжээг нэмж тусгуулахыг хүссэн өргөдөл гаргасан, 2015 онд үйлчилгээний зориулалттай 534 м.кв газар эзэмших *******гийн  эрхийг баталгаажуулсан, *******, *******  нар нь 2018 онд  газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, улмаар сумын Засаг даргын захирамжаар 534 м.кв газар эзэмших эрх Б.Уранчимэгт шилжиж, түүнд газар эзэмших эрхийн гэрчилгээ 2018 онд олгогдож, газар эзэмших эрх нь баталгаажсан байна.

          Дээр дурдсан хугацааны үед буюу *******т 534 м.кв газар эзэмших эрх шилжихээс өмнө ******* эзэмшиж байх үед түүний зөвшөөрлөөр ******* нь тухайн газар дээр 257.3 м.кв талбайтай нэг давхар худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бүхий барилга барьсан,

          Улмаар ******* нь 2015 онд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг” гаргах маягтаар газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг анх удаа бүртгүүлж баталгаажуулах үйлчилгээ-г мэдүүлж /1-р хх-226/, үйлчилгээний зориулалттай 257.3 м.кв талбайтай барилгыг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгохыг хүссэн өргөдөл /1-р хх-229/ гаргасан,

           *******, ******* нарыг /хоёр иргэний өмч/...257.3 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж, улсын бүртгэлийн00324292 тоот гэрчилгээ олгогдож өмчлөх эрх нь баталгаажсан /1-р хх-240/ зэрэг үйл баримтууд  тогтоогдсон, үүнд талууд маргаагүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

             8.Газар эзэмших эрх олж авах, шилжүүлэх, гэрээ байгуулах, гэрчилгээ олгох, газар дээр үл хөдлөх эд хөрөнгө бүхий барилга баригдсан, эрх бүхий байгууллагад бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон зэрэг үйл ажиллагаанууд  хуулийн дагуу явагдсан, хэргийн үйл баримтаар хууль зөрчсөн, талуудын хэн алины эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх  нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            9.Хариуцагч ******* нь Сэлэнгэ аймгийн дахь сум дундын шүүхэд ... 257.3 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өөрт ногдох хэсгийг чөлөөлүүлэх,  бусдад түрээслүүлсний ашиг болох 36,375,000 төгрөг гаргуулах гэсэн агуулга бүхий  нэхэмжлэлийн хоёр шаардлага гаргасан, уг  маргаан нь хэрэг хянан шийдвэрлэх шатанд байгаа гэх ба  энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэнээр шүүхийн шийдвэр бодитоор биелэгдэх боломжтой болохыг шүүх анхаарч үзээгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй, ... гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.  

Учир нь : Энэхүү  хэрэг, маргаануудын шаардаж буй зүйл нь өөр, үндэслэл нь хэдийгээр эзэмшлийн газар дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгөтэй хамааралтай мэт боловч хэргийн оролцогч нар нь тухайн 257.3 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч  нар байх бөгөөд тэдний хоорондын өмчлөх эрхтэй холбоотой, улмаар бусдад түрээслүүлж олсон ашгаас зохих хэмжээний хувь гаргуулах гэх агуулга илэрхийлж, нэхэмжлэлийн хоёр шаардлага гаргасан байдаг.

Тодруулбал: нэхэмжлэгч ******* нь “бусдын хууль бус эзэмшлээс  газраа чөлөөлүүлэх, тус газар дээр баригдсан барилгыг буулгуулах“ гэх агуулга  бүхий нэхэмжлэлийн шаардлагыг *******, ******* нарт холбогдуулан гаргасан байх ба ... *******ийн хувьд тус газар дээр барилга баригдахыг  мэдэж байсан, гэхдээ цаашид хоёр давхар болгож өргөтгөл хийх зориулалттайгаар нэг давхар байшин барихыг *******т аав ******* нь зөвшөөрсөн, сүүлд хоёр давхар болгож өргөтгөл хийх гэтэл боломжгүй, стандарт шаардлага хангахгүй гэсэн нь түүнийг дээрх шаардлагыг гаргах үндэслэл болсон,    

 *******гийн хувьд *******ийн нэхэмжлэлийн шаардлагатай маргаанд хамтран хариуцагчаар татагдан оролцсон, тэрээр  *******ийн гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан, энэ нь  *******т холбогдуулан “тухайн цаг хугацаанд өөрийнх нь эзэмшилд байсан газар дээр өөрийнх нь зөвшөөрлөөр  баригдсан гэх  257.3 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өөрт ногдох хэсгийг чөлөөлүүлэх, мөн бусдад түрээслүүлж олсон ашгаас зохих хувийг гаргуулах “гэх агуулга  бүхий нэхэмжлэлийн шаардлагыг гаргах үндэслэл болсон гэж  тус тус үзэхээр  байна. 

 Анхан шатны шүүх “... маргааны зүйл нь тухайн үл хөдлөх эд хөрөнгө байгаа боловч үндэслэл нь өөр гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь түүний эзэмшлийн газар дээр хууль бусаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьсантай холбоотой байхад Сэлэнгэ аймгийн дахь Сум дундын шүүхийн шүүгчийн захирамжид заасан маргааны үндэслэл нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч нарын хоорондын өмчлөх эрхийн маргаан байна....” гэж дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ  нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 135/ШШ2024/00878 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1,172.2-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.        

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Р.ҮҮРИЙНТУЯА                                                    

                                       ШҮҮГЧИД                                             Г.МЯГМАРСҮРЭН

                                                                                                          Х.БАЙГАЛМАА