| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2016/00281/И |
| Дугаар | 281 |
| Огноо | 2016-08-12 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 281
Зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг
батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би Х.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн *******,*******т холбогдох ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүүлж, бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие 2007 оны 10-р сарын 01-нээс Завхан аймгийн **************т *******оор ажилд орсон юм. Би тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа байнга мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэн идэвх чармайлт гарган ажиллаж ирсэн. Тухайлбал энэ хугацаанд удирдлагын ухааны магистр, Монгол улсын мэргэшсэн *******, мэргэшсэн дотоод аудитор, мэргэшсэн татварын итгэмжлэгдсэн *******, мэргэшсэн хөрөнгийн үнэлгээчин зэрэг цол зэрэг хамгаалсан. Ажиллаж байх хугацаандаа ажлын алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл тус байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.******* нь 2016 оны 06-р сарын 08-ны өдрийн Б/07 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.3 дахь заалтуудыг үндэслэн намайг ажлаас халсан юм. Миний зүгээс энэхүү тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд өөрийгөө үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэж үзэж байна. Учир нь би сахилгын зөрчил давтан гаргаагүй бөгөөд ажил олгогчийн итгэлийг эвдсэн ноцтой үйлдэл гаргаагүй юм. Харин Завхан аймгийн *******наас тус байгууллагын санхүүгийн баримтанд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг ганцхан надад холбогдуулан ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд Завхан аймгийн ******* барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/07 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, тус байгууллагын *******ийн ажилд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.******* хариу тайлбартаа: Завхан аймгийн ГХБХБГ-ын Д.******* би ******* Х.*******гийн нэхэмжлэлтэй ГХБХБГ-т холбогдох иргэний хэрэгтэй танилцаад дараах дүгнэлтийг гаргаж байна.
1. ГХБХБГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.*******ийн 2016 оны 06 сарын 08-ны өдрийн Б/07 тоот тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Х.*******д аймгийн аудитын газрын 2016 оны 03 сарын 01-ний А/16 тоот албан шаардлагын дагуу үүрэгт ажилдаа хариуцлагатай хандаж хууль, журмыг чанд мөрдөн ажиллахыг сануулж, сахилгын шийтгэл ногдуулсан байсан тул нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулсан байна гэж үзэж байна. Х.******* нь хамт олондоо нэр хүндтэй *******ийн ажлыг олон жил үр бүтээлтэй хийж байгаа мэргэжилдээ мэргэшсэн туршлагатай сайн ******* юм.
2. Нягтлан бодогч Х.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: ГХБХБГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.*******ийн 2016 оны 06 сарын 08-ны өдөр Б/07 тоот тушаалаар ******* Х.*******г ажлаас нь халсныг үндэслэлгүй гэж үзэн нэг талаас иргэн Х.******* нөгөө талаас *******, барилга хот байгуулалтын газрын Д.******* нар дараах гэрээг байгуулав. Үүнд:
1. ГХБХБГ-ын Д.******* нь Х.*******гийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу 2016 оны 08 сарын 15-ны өдрөөс эхлэн ажилд нь эгүүлэн томилох,
2. Нэхэмжлэгч Х.******* нь ажилгүй байсан хугацааныхаа цалинг авахгүй зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлэхээр тохиролцсон болно гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Х.******* нь Завхан аймгийн *******,*******т холбогдуулан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч нэхэмжлэгч Х.*******г 2015 оны 08-р сарын 15-ны өдөр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн авах, ажилгүй байсан хугацааны олговорыг гаргуулахгүйгээр, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг ажилгүй байсан хугацаагаар нөхөн төлүүлэхээр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Уг гэрээнд нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь 2015 оны 08-р сарын 15-ны өдрөөс эхлэн эгүүлэн авч, ажилгүй байсан хугацааны олговорыг гаргуулахгүйгээр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад холбогдох шимтгэлүүдийг ажилгүй байсан бүх хугацаагаар нөхөн төлүүлэхээр тохиролцсон байх тул нэхэмжлэгчийн үндсэн цалингаас бодож ологохыг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч байгууллагаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Х.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар тохиролцож Завхан аймгийн *******,******* нь Х.*******г 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн авах, ажилгүй байсан хугацааны олговорыг гаргуулахгүйгээр, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажилгүй байсан хугацаагаар нөхөн төлүүлэхээр эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчид олгох үндсэн цалингаас нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган зохих санд шилжүүлэхийг хариуцагч байгууллагад үүрэг болгосугай.
3. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 7834 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
4. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
5. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ