| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2016/00282/И |
| Дугаар | 282 |
| Огноо | 2016-08-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 282
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Д.*******ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух иргэн ******* ******* овогт *******ын ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Д.******* миний бие нь 1980 оны 06 сарын 01-нээс 1991 оны 10 сарын 26-н хүртэл ******* сумын шатахуун түгээх станцын түгээгчээр тасралтгүй 11 жил ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр Завхан аймгийн Нефть бааз тарахад алга болсон. Иймд 1980 оны 06 сарын 01-нээс 1991 оны 10 сарын 26-н хүртэл ******* сумын шатахуун түгээх станцын түгээгчээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Миний бие Д.******* нь хөдөө ганц гэр мал малладаг юм. Иймднамайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :
Хүсэлт гаргагч Д.******* нь 1980 оны 06-р сараас 1991 оны 10-р сарын 26-ны өдөр хүртэл ******* сумын шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Хүсэт гаргагч Д.******* нь намайг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаартүүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 07-р сарын 26-ны өдрийн А/556 тоот лавлагаанд Д.******* нь 1980 онд ******* сумын Шатахуун түгээх станцад түгээгчээр ажилд орсон тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд ажилд томилсон тушаал олдохгүй байна гэсэн,
Мөн архивын 2016 оны 07-р сарын 26-ны өдрийн А/557 тоот лавлагаагаар Д.*******ын ******* сумын Шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байсан үеийн 1986 оны 01-1******* сарууд, 1987 оны 01-10-р сарууд, 1988 оны 01-11-р сарууд, 1989 оны 01-1******* сарууд, 1990 оны 3,4,9-1******* саруудад авч байсан цалинг сар бүрээр жагсаалтаар гарч ирсэн байна.
Хүсэлт гаргагч Д.*******ыг БНМАУ-ын Тээврийн яамны харъяа Завхан аймаг дахь нефть баазын даргын 1980 оны 1******* сарын 25-ны өдрийн 51 тоот тушаалаар ******* сумын Шатахуун түгээх станцын түгээгч-засварчны курст суралцуулах, ажлыг нь д хариуцуулж байсан байна.
Мөн нефть баазын даргын 1988 оны 05-р сарын 06-ны өдрийн 36 тоот тушаалаар ажлын амжилт гаргаж шагнагдаж байсан, 1991 оны 10-р сарын 24-ний өдрийн 67 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байсан байна.
Дээрх архивын лавлагаа болон тушаалуудыг үндэслэн хүсэлт гаргагч Д.*******ыг 1980 оны 06-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 10-р сарын 26-ны өдөр хүртэл ******* сумын шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байснаар тогтоох үндэстэй байна.
Түүний ажиллаж байсан байдлын талаар гэрч А.******* Би *******тай цуг ажиллаж байсан юм. Би Завхан аймгийн Нефть баазад /НИК ХХК-ны Завхан салбар/ засварчин жолоочоор 1980 оноос 1983 он хүртэл ажилласан юм. Намайг тэгж ажиллаж байхад ******* нь ******* сумын бензин клонкод түгээгчээр ажиллаж байсан юм. Би 1983 оноос хойш Нефть баазад сумдын клонкийн засварын ажилд их явдаг байсан юм. ******* нь 10 гаран жил түгээгчээр ажилласан хүн байгаа юм. ******* 1991 он хүртэл ажилласан юм гэж мэдүүлсэн,
Гэрч М.******* Би Завхан аймгийн Нефть баазад /НИК ХХК-ны Завхан салбар/ нягтлан бодогчоор 1976 оноос хойш 2013 он хүртэл ажилласан юм. ******* нь ******* сумын бензин клонкод 10 гаран жил түгээгчээр ажиллаж байсан юм. ******* сумын бензин клонк 1980 онд анх ашиглалтанд ороход ******* ажилд ороод курст явж байсан юм. Тэгээд 1991 оноос хувийн аж ахуй эрхлэх гээд гарчихсан бодогдож байна гэж мэдүүлсэн,
Гэрч Н.******* Би ******* сумын нэгдэлд 1980 оноос эхэлж жолоочоор ажиллаж эхэлсэн юм. Намайг тэнд ажиллаж байхад ******* нь сумын бензин клонкод түгээгчээр ажиллаж байсан юм. Намайг 1980 онд орж ажиллахад л лав ******* байсан тэгээд бараг 1990 он гартал түгээгчээрээ ажиллаж байсан юм. Манайх *******д байсаар байгаад ноднин энд шилжиж ирсэн юм гэж мэдүүлсэн байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ******* овгийн *******ын *******ыг 1980 оны 06-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 10-р сарын 26-ны өдөр хүртэл******* сумын шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байснаар тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ