| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2016/00283/И |
| Дугаар | 283 |
| Огноо | 2016-08-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 283
Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Н.*******ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ы ******* шүүхэд ирүүлсэнхүсэлтдээ:... Миний бие 1957 онд 15 настай анх нэгдлийн хонь тэмээ маллаж байгаад 1962-1965 онд цэргийн алба хааж, 1965 ондУлаанбаатар хотод Цагдаагийн газарт ажилд орсон. 1987 онд Завхан аймгийн Цагдаагийн газраас тэтгэвэрт гарсан. 1988 оноос Завха наймгийн Цагаанхайрхан сумын Социализмын төлөө нэгдэлд мал маллаж байгаад 1991 оны 1 сард нэгдэл тарж 1991-1998 онд хувиараа мал маллаж байсан. 1998-1999 онд Завхан аймгийн Цагдаагийн газрын малчнаар ажиллаж байсан. Иймд миний дээрх хугацаанд мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү.
Минйи бие ******* аймгийн ******* сумын ******* багт амьдардаг бөгөөд Завхан аймагт ирж шүүх хуралдаанд оролцох боломжгүй учир нь эхнэрийн даралт ихдээд бие нь сайнгүй байгаа учраас намайг байлцуулахгйүгээр хэргийг шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :
Хүсэлт гаргагч Н.******* нь 1957 оны 04-р сараас 1962 оны 04-р сар хүртэл, 1988 оноос 1991 оны 01 сар хүртэл Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Социализмын төлөө нэгдлийн Онц бригадад мал маллаж байсан тухайгаа, мөн 1998 оноос 1999 онуудад Завхан аймгийн Цагдаагийн газарт малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Мөн тэрээр ******* аймгийн ******* сумын ******* багт амьдардаг бөгөөд Завхан аймагт ирж шүүх хуралдаанд оролцох боломжгүй учир өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэхээр хүсэлт ирүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 07-р сарын 06-ны өдрийн А/525 тоот лавлагаанд Н.******* нь 1957-1962, 1988-1991 онуудад Цагаанхайрхан сумын Социализмын төлөө нэгдлийн Онц, Баянбулаг бригадуудад мал маллаж байсан үеийн хөдөлмөрийн хөлсийг он тус бүрийн 70-р дансанд тусгагдсанаар жагсаавал: 1962 онд 8.8 төг, 1-р сар, 1988 онд 3,4,6-р сар, 1989 онд 3616,97 төг, 1-12-р сар, 1990 онд 3677,21 төг, 1-12-р сар Жич: Дээрх нэгдлийн 1957-1960, 1991 онуудын хөдөлмөрийн хөлс тооцсон баримт шилжигдэн ирээгүй, 1961 онд холбогдох баримт олдохгүй байна гэжээ.
Н.*******ын зарим ажиллаж байсан байдал нь архивын лавлагаагаар гарч ирээгүй, хөдөлмөрийнхөө дэвтрийг гээгдүүлсэнхэдий ч түүний 1960, 1990, 2002 онуудад авч байсан аваргын үнэмлэх, өргөмжлөл, Завхан аймгийн Цагдаагийн хэлтсээс 1998, 1999 онуудад цалин авч байсан цалингийн карт зэрэг нотлох баримтуудыг үндэслэн түүний ажиллаж байсныг тогтоох боломжтой гэж үзэв.
Н.*******ын 1960 онд авч байсан сайшаалын үнэмлэхэн дээр Цагаанхайрхан сумын Социализмын төлөө нэгдлийн гишүүн Н.******* нь 1959 онд тарваганы арьс бэлтгэхэд сайн ажилласан тул үнэ бүхий зүйлээр шагнав гэж бичсэн байна
Н.*******ын ажиллаж байсан байдлын талаар гэрч Б.******* ******* нь 1957 оноос 1962 он хүртэл Цагаанхайрхан сумын нэгдэлд хонь хариулж байгаад сүүлдээ тэмээ хариулж байгаад аймгийн төвд шилжин орж ирж Цагдаагийн байгууллагад цагдаагаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан юм. Тэтгэвэрт гарснаасаа хойш энэ аймгийн төвийн ойролцоо Цагдаагийн байгууллагын малыг хариулж байсан юм. Би сүүлд нь мэдсэн Цагаанхайрханд маллаагүй аймгийн төвийн орчим маллаж байсанболохоор сүүлд нь мэдсэн юм гэж мэдүүлсэн,
Гэрч С.******* ******* нь 1957 оноос 1962 он хүртэл Цагаанхайрхан сумын нэгдэлд мал маллаж байгаад аймгийн төвдшилжин орж ирж Аймгийн Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан юм. Тэтгэвэрт гарснаасаа хойш эргээд Цагаанхайрханд мал маллаж байсныг би сайн мэддэг юм гэж мэдүүлсэн,
Гэрч Ж. Н.******* 1957 оноос 1962 он хүртэл Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Социализмын төлөөнэгдэлд мал маллаж байсан юм. Би тэр үед мөн нэгдлийн мал маллаж байсан юм. Би ер нь насаараа мал малласан хүн байгаа юм. Н.******* дараа нь аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хойноо компаний мал маллаж байгаад дараа нь Цагдаагийн мал маллаж байсан санагдаж байна. Манай нэгдэл 1990 оны үед Ширээ компани болж байсан юм. ******* Ширээ компаний малыг маллаж байсан юм гэж мэдүүлсэн байна.
Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Социализмын төлөө нэгдэл нэрээр архивт нотлох баримт байхгүй харин Ширээ ХК нь 1991 оны 12-р сарын 10-ны өдөр бүртгэгдэж 1996 оны 01-р сарын 25-ны өдөр татан буугдаж байсан болох нь хуулийн этгээдийн бүртгэлийн архивын лавлагаагаар тогтоогдож байна
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******ы *******ыг 1957 оны 04-р сарын 01-ний өдрөөс 1962 оны 04-р сарын 01 хүртэл, 1988 оны 03-р сарын 01-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Социализмын төлөө нэгдлийн Онц, Баянбулаг бригадуудад мал маллаж байснаар, мөн 1998 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1999 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Цагдаагийн газарт малчнаар ажиллаж байснаар тус тус тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ