| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2016/00284/И |
| Дугаар | 284 |
| Огноо | 2016-08-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 284
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан шүүх хуралдааны танхимд хийж, М.*******ийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух иргэн ******* овогт *******ийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 1961 онд төрсөн. 1977-1990 оны 01 сарын 01-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Саруул зам нэгдэлд эцэг *******, эх Цэвэлмаагийн хамт 1990 оныг дуустал мал малласан. Энэ хугацаанд эцэг ******* өрхийн тэргүүлэгчийн нэр дээр хөдөлмөр хөлс бодогдож байсан. Иймд миний 1977-1990 оны 01 сарын 01-н хүртэл мал маллаж байсныг тогтоож өгнө үү.
Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй учир намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :
Хүсэлт гаргагч М.******* нь 1977 оноос 1990 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Саруул зам нэгдэлд мал маллаж байсан тухайгаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
М.******* нь 1961 оны 09-р сарын 10-ны өдөр төрсөн болох нь түүний цахим үнэмлэхээр тогтоогдож байна. Иймд түүнийг 1977 оны 09-р сарын 10-ны өдөр 16 насанд хүрч хөдөлмөрлөх эрх үүссэн гэж үзэх үндэстэй байна.
Мөн тэрээр Завхан аймгийн ******* сумын ******* багт амьдардаг бөгөөд Завхан аймагт ирж шүүх хуралдаанд оролцох боломжгүй учир өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэхээр хүсэлт ирүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Завхан аймгийн Архивын тасгийн 2014 оны 12-р сарын 09-ний өдрийн А/1277 тоот лавлагаанд М.******* нь 1977-1981 онд ******* сумын Саруул зам нэгдлийн Соёл бригадад мал маллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд: Соёл бригадын гишүүдийн хөдөлмөрийн хөлс тооцсон жилийн эцсийн гүйлгээ балансад эцэг ******* нэрээр тусгагдсан хөлсийг он тус бүрээр жагсаавал: 1977 онд 800 төг, 1978 онд 1252 төг, 1979 онд 3750 төг, 1980 онд 5533,63 төг, 1981 онд 3520 төггэсэн,
Мөн архивын 2015 оны 01-р сарын 21-ний өдрийн А/77 тоот лавлагаанд М.******* нь 1982-1990 онд ******* сумын Саруул зам нэгдлийн Соёл бригадад мал маллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд: Соёл бригадын гишүүдийн хөдөлмөрийн хөлс тооцсон жилийн эцсийн гүйлгээ балансад эцэг *******, ******* нарт тусгагдсан хөлсийг он тус бүрээр жагсаавал: 1982 онд 2262,94 төг, /эцэг ******* нэрээр/ 1983 онд 3367,14 төг, 1984 онд 1550,35 төг, 1986 онд 4713,82 төг, 1987 онд 3041,23 төг,/ өөрийн нэрээр/, 1988 онд 1216,10 төг, 1990 онд 3204,12 төг Жич: Соёл бригадын 1985, 1989 оны баримтанд холбогдох баримт олдохгүй байна гэжээ.
Хүсэлт гаргагч М.******* нь нэгдлийн мал маллаж байсан бөгөөд нэгдлийн малыг хүлээж аваад хэсэг хугацаанд маллаж байгаад дахин буцааж хүлээлгэж өгөөд, мөн дахиж аваад байх боломжгүй учир дээрх архивын лавлагаан дахь тасалдсан жилүүдэд / 1985, 1989 онууд / түүнийг малаа маллаж байсан байх үндэстэй гэж шүүх үзлээ.
Түүний ажиллаж байсан байдлын талаар гэрч Ц.******* *******ийн дүүгийнх нь ангид би сурдаг, бид нэг дорын ах дүүшиг болчихсон улсууд байгаа юм. ******* сумын сургуулийг төгсөөд 1970-аад оны үеэс аав ээжийн хамт нэгдлийн мал малласан юм. *******ийн аавыг *******, ээжийг нь Цэвэлмаа гэж байсан юм гэж мэдүүлсэн,
Гэрч Ц.******* ******* ерөөсөө сургуульд суугаагүй юм. ******* аав ээжтэйгээ мал маллаж байгаад хүнтэй суугаад мөн нэгдлийн мал маллаж байсан, одоо ч гэсэн хувийнхаа малыг маллаж байгаа юм. *******ийн аавыг *******, ээжийг нь Цэвэлмаа гэдэг байсан юм. Би сумын сургуулийн 8-р ангийг 1986 онд төгссөнөөсөө хойш нэгдэл компаний мал маллаж байгаад одоо хувийнхаа малыг маллаж байна гэж мэдүүлсэн,
Гэрч О.******* ******* бид хоёр 1989 онд айл болсон юм. Манай эхнэр надтай суухаасаа өмнө Завхан аймгийн ******* сумын Соёл бригадад эцэг эхийн хамт нэгдлийн мал маллаж байсан юм. Манай хадам аавыг ******* гэдэг хүн байсан. Бид гэр бүл болсноосоо хойш мөн цугтаа нэгдлийн мал малласан юм гэж мэдүүлсэн байна.
Дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч М.*******ийг 1977 оны 09-р сарын 10-ны өдрөөс 1990 оны 01-р сарын 01-ний өдөрхүртэл Завхан аймгийн ******* сумын Саруул зам нэгдэлд мал маллаж байснаар тогтоох үндэстэй байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигин овгийн *******ийн *******ийг 1977 оны 09-р сарын 10-ны өдрөөс 1990 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэлЗавхан аймгийн ******* сумын Саруул зам нэгдэлд мал маллаж байснаар тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ