| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2016/00286/И |
| Дугаар | 286 |
| Огноо | 2016-08-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 286
Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Л.*******ий нэхэмжлэлтэй бичиг баримтын эзэмшигч мөн болохоо тогтоолгохыгхүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын *******ын ******* багийн иргэн ******* овогт *******ын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 1995 оны 12 сарын 07-ны өдөр *******ын - №482848 тоот дэвтрийг нээхдээ тухайн ажилтны ургийн овог болон эцгийн нэрийг, мөн №473793 тоот хөдөлмөрийн дэвтэрт эцгийн нэрийг тус тус буруу бичсэн тул нийгмийн даатгалын дэвтэр болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч ******* овогтой мөн болохыг тогтоож өгнө үүгэжээ
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :
Хүсэлт гаргагч Л. нь 482848 тоот Нийгмийн даатгалын дэвтэр, 473793 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
473793 тоот хөдөлмөрийн дэвтэр, 482848 тоот Нийгмийн даатгалын дэвтэрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Л. мөн болохнь тус дэвтэрүүд дээр бичигдсэн түүний төрсөн он, регистрийн дугаар *******ын - цахим үнэмлэхэн дээрх төрсөн он, регистрийн дугаартай тохирч байгаа, тус дэвтрүүд дээрх фото зураг Л.- зураг мөн байгаа талаар мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлгүүд, 473793 тоот хөдөлмөрийн дэвтрэн дээрх түүний ажиллаж байсан байдлын талаарх бичилтүүд нь гэрчүүдийн мэдүүлгүүдтэй тохирч байгаа зэргээр хангалттай нотлогдож байна.
Иймд түүнийг 473793 тоот хөдөлмөрийн дэвтэр, 482848 тоот Нийгмийн даатгалын дэвтэрүүдийн жинхэнэ эзэмшигчээр тогтоох үндэстэй байна.
Түүний ажиллаж байсан байдлын талаар болон 473793 тоот хөдөлмөрийн дэвтэр, 482848 тоот Нийгмийн даатгалын дэвтрүүд дээрх фото зургийн талаар гэрч Г.******* *******ын гэдэг юм. Манай хүргэн ах Завхан аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар / сүүлдээ Ус суваг/ гэж байхад тэнд насаараа ажиллаж байсан хүн байгаа юм. Энэ дэвтрэн дээрх фото зураг - ахын залуугийнх нь фото зураг мөн байна гэж мэдүүлсэн,
Гэрч Ц. Бид хоёр 20 гаран жил Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт ажиллаж байсан юм. олон жил цахилгаанчин хийсэн хүн байгаа юм. Би нийтийн ахуйн үйлчилгээнд слейсар хийж байсан юм. Энэ дэвтрэн дээрх фото зураг- зураг мөн байна. Залуугийнх нь зураг байна гэж мэдүүлсэн байна.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл бол*******оо.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
Мон******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Мон******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дахь хэсэгт заасныг баримтлан 482848 тоот Нийгмийн даатгалын дэвтэр, 473793 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овгийн*******ын мөн болохыг тогтоосугай.
2. Мон******* улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ