| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2016/00287/И |
| Дугаар | 287 |
| Огноо | 2016-08-15 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 287
Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч А.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, А.*******ын хүсэлттэй төрсөн он сар өдрөө тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******гийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Завхан аймгийн ******* сумын ны гэдэг газар 1956 оны 01 сарын 27-ны өдөр төрсөн байдаг юм. Гэтэл иргэний паспорт анх олгох үед намайг 1958 оны 10 сарын 25-ны өдөр төрсөн гэж уг паспортыг олгожээ. Миний чацуутангууд тэтгэврээ тогтоолгоод байгаа юм. Би тэтгэврээ тогтоолгох гэхээр 2 нас дарагдсан тул тогтоолгох боломжгүй болчихоод байна. Иймд намайг 1956 оны 10 сарын 25-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :
Хүсэлт гаргагч А.******* нь өөрийгөө 1956 оны 01-р сарын 27-ны өдөр төрсөн болохоо тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Үндэсний төв архивын газрын 2016 оны 06-р сарын 15-ны өдрийн 03-2/529 тоот лавлагаанд Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын бүртгэлийн 146 дугаар хуудсанд: Завхан аймгийн ******* сумын оршин суугч: өрхийн тэргүүн *******гийн ******* 34 настай, эхнэр ын 27 настай... гэжээ.
Дээрх лавлагаагаар А.******* нь 1955 онд төрсөн, 1989 онд 34 настай байсан болох нь тогтоогдож байна.
Мөн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын иргэний баримтын архивын хэлтэсийн 2015 оны 11-р сарын 26-ны өдрийн лавлагаа болон улсын бүртгэлийн хэлтэсийн 2015 оны 03-р сарын 23-ны өдрийн лавлагаагаар Д.*******, Г. нарын гэр бүлд 1957 оны 01-р сарын 05-нд А.******* төрсөн гэсэн лавлагаа гарсан байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт А.******* гэж хэн болох талаар хүсэлт гаргагч А.*******аас тодруулахад миний төрсний бүртгэлийг хийлгэхдээ намайг ******* гээд бүртгүүлчихсэн юм гэсэн тайлбарыг гаргажээ.
Дээрх лавлагаануудад А.*******ын төрсөн он сар өдөр зөрүүтэй гарсан байгаа учир түүний төрсөн оны талаар мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлгүүд болон Үндэсний төв архивын газрын лавлагаа зэргийг үндэслэн түүний төрсөн он сар өдрийг тогтоох боломжтой гэж үзэв.
Хүсэлт гаргагч А.******* нь 1956 оны 01-р сарын 27-ны өдөр төрсөн болох нь гэрч Д.*******гийн А.******* 1955 онд ******* сумын ны худаг гэдэг газарт төрж байсан юм. Би тэр үед ******* сумын Дунд бригадад мал маллаж байсан юм. *******ын ээжийг аавыг нь ******* гэж хүн байсан юм гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.*******гийн А.******* бид хоёр чацуутнууд юм. Бид мич жилтэй юм. *******ыг багад нь сургуульд суулгахгүй гэж насыг нь дарж байсан юм шиг байна лээ. Дээр үеийн хөгшчүүд хүүхдүүдээ сургуульд явуулахгүй мал маллуулах гээд нэг жил ч гэсэн хамаагүй насыг нь дарж байсан юм билээ. Тэгээд бид хоёр чацуу мөртлөө ******* тэтгэвэрт гарч чадахгүй өдий хүрч байгаа юм билээ. Би 1990 онд тэтгэвэрт хүүхдийнхээ тоогоор гарч байсан юм. Манай аав ээжүүд ойрхон айл аймаг явдаг байсан болохоор манайхан хэзээнээсээ л бид 2-ыг нэг жил гарсан чацуутнууд гэдэг байсан юм. Би одоо 61 настай юм. Тэгэхээр ******* 61-тэй л гэсэн үг гэсэн мэдүүлэг,
Гэрч Ц.*******гийн А.******* нь 1955 онд Завхан аймгийн ******* сумын нутаг ны гэдэг газарт төрж байсан юм. Би 7 настай ээжийнхээ хамт *******ын угаалганд очиж байсан юм. Манай ээж , тэдний ээж бас гэдэг хоорондоо үерхдэг, бие биенийхээрээ орж гардаг байсан юм. Хөгшин аав надад 3 цоорхой мөнгө хэлхэж өгөөд би тэрнийг нь хүүхдийн угаалганд очихдоо *******д өгч байсан юм. *******ын аавыг ******* гэдэг байсан юм. *******ын доор 2 хүүхэд гараад үрэгдчихсэн бодогдож байна. Лав л гэж дууддаг нэг хүүхэд байж байгаад нас барсныг би сайн мэдэж байна. ******* гэж дүү байсан үгүйг сайн мэдэхгүй байна. хамгийн том нь , , *******, гэж байх ёстой гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсэгт заасныг баримтлан Андиа гэгээнтэн овгийн *******гийн *******ыг 1956 оны 01-р сарын 27-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ