Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
Хэргийн индекс | 130/2023/00619/И |
Дугаар | 212/МА2024/00072 |
Огноо | 2024-09-02 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 212/МА2024/00072
Т.Т- нарын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2024/00500 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* багт оршин суух, Х овогт Т.Т-,
Нэхэмжлэгч: ****** багт оршин суух, Б овогт Х.Ж-,
Нэхэмжлэгч: ****** багт оршин суудаг М овогт А.Н-,
Нэхэмжлэгч: ****** багт оршин суудаг Т овогт Х.А-,
Нэхэмжлэгч: ******* багт оршин суудаг Ш овогт М.М-,
Нэхэмжлэгч: ****** багт оршин суух, М овогт Б.А- нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***********багт үйл ажиллагаа явуулах, Баян-Өлгий аймгийн Р ӨЭМТ БГБХН /дарга С.Н-/-т холбогдох,
“Тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” үндсэн нэхэмжлэлтэй,
“Р” БГБХН-г төлөөлж, М.А- болон хариуцагч Х.А- нарын хооронд байгуулсан 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн” Өрхийн сувилагчаар ажиллуулах тухай” хөдөлмөрийн гэрээ, “Р”” БГБХН-г төлөөлж, М.А- болон хариуцагч Т.Т- нарын хооронд байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Өрхийн нийгмийн эрүүл мэндийн нийгмийн ажилтнаар ажиллуулах тухай” хөдөлмөрийн гэрээ, “Р” БГБХН-г төлөөлж, М.А- болон хариуцагч Х.Ж- нарын хооронд байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Өрхийн уламжлалт эмчилгээний орон тоонд ажиллуулах тухай” хөдөлмөрийн гэрээ, “Р” БГБХН-г төлөөлж, М.А- болон хариуцагч А.Н- нарын хооронд байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Өрхийн өдрийн эмчилгээний сувилагчаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ”, “Р” БГБХН-г төлөөлж, М.А- болон хариуцагч М.М- нарын хооронд байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчээр ажиллуулах” хөдөлмөрийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгч Х.Ж-, А.Н, Т.Т-, Х.А-, нэхэмжлэгч Б.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакен, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал /цахимаар/, хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Н, түүний өмгөөлөгч С.Нургайып, хариуцагчийн өмгөөлөгч А.Кадирбек /цахимаар/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1. Нэхэмжлэгч Т.Т-ы нэхэмжлэлийн шаардлагын талаар: Т.Т- миний бие Этүгэн их сургуулийг 2022 онд эрүүл мэндийн сургуулийг ерөнхий мэргэжлийн анагаах ухаан-хүний их эмч мэргэжлээр суралцан төгссөн. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн дугаартай ... эрүүл мэндийн сайдын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/403 тоот тушаалаар эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаатай гэрчилгээ олгосон. Баян-Өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалд ...өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 7.9-д заасныг үндэслэн 1. Б А-ыг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс нийгэм эрүүл мэндийн ажилтны үүрэгт ажлаас чөлөөлж, 2. Т.Т-ыг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс нийгэм эрүүл мэндийн ажилтнаар томилсон. Баян-өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төв 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу Р ӨЭМТ-тэй харилцан тохиролцож хугацаагүй байгуулсан. Миний хувьд ажиллах хугацаандаа ажил үүргээ хангалттай сайн биелүүлж алдаа дутагдал гаргаж байгаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, ажилтныг ажлаас чөлөөлөхдөө яг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа гэдэг нь тодорхойгүй ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчийн төрөл, хуулийн этгээдийн хэлбэр, удирдлага өөрчлөгдсөн нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болохгүй.” гэж, мөн хуулийн 80.4-д “Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй” гэж хуульчилжээ. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасны дагуу гомдол гаргасан ч Баян-өлгий аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны эцсийн шийдвэр “С.Н- нь эвлэрэх боломжгүй шүүхэд ханд” гэсэн хариу өгсөн. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 4-д ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах эрхтэй. Иймд Баян-Өлгий аймгийн Р бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх Р өрхийн эрүүл мэндийн төвийн дарга С.Н-ийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/29 дугаартай хууль бус тушаалыг хүчингүй болгож, тус өрхийн эрүүл мэндийн төвд нийгэм эрүүл мэндийн ажилтнаар эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.
1.2. Нэхэмжлэгч Х.Ж-ын нэхэмжлэлийн шаардлагын талаар: Миний бие Анагаахын Шинжлэх Ухааны үндэсний их сургуулийг 2017 онд уламжлалт ангаахын их эмч мэргэжлээр төгссөн. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн ******** дугаартай ... эрүүл мэндийн сайдын 2022 оны 11 дугаар сарын 10-ны өдрийн А/30 тоот тушаалаар эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2027 оны 11 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай гэрчилгээ олгосон. Баян-Өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалд ...өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 7.11-д заасны дагуу уламжлалт эмчилгээний эмч орон тоогоор ажиллах шаардлагатай тул Х.Ж-ыг уламжлалтын эмчээр томилсон. Баян-өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвтэй 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам заасны дагуу “Р” ӨЭМТ-тэй харилцан тохиролцож хугацаагүй байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасны дагуу 135.1 “Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж хуульчилжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, ажилтныг ажлаас чөлөөлөхдөө яг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа гэдэг нь тодорхойгүй ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-д “хуульд өөрөөр заагаагүй бол аж ахуйн нэгж, байгууллага харьяалал, өмчийн төрөл, хуулийн этгээдийн хэлбэр, удирдлага өөрчлөгдсөн нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болохгүй”, мөн хуулийн 80.4-д “Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй” гэж хуульчилжээ. Х.Ж- нь 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүүтэй бөгөөд Баян-Өлгий аймгийн Р бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/27 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасны дагуу 135.1 дэх хэсгийг зөрчсөн байна. Миний хувьд ажиллах хугацаандаа ажил үүргээ хангалттай сайн биелүүлж алдаа дутагдал гаргаж байгаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасны дагуу гомдол гаргасан ч Баян-өлгий аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны эцсийн шийдвэр С.Н- нь “эвлэрэх боломжгүй шүүхэд ханд” гэсэн хариу өгсөн. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 4-д ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах эрхтэй. Иймд Баян-Өлгий аймгийн Р бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх Р өрхийн эрүүл мэндийн төвийн дарга С.Н-ийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/30 дугаартай хууль бус тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.
1.3. Нэхэмжлэгч А.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагын талаар: Миний бие Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн хаяаръя Говь-Алтай аймаг дахь Ангаах ухааны коллежийг 2000-2003 онд Бага эмч сувилагч мэргэжлээр төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн ******** дугаартай ... эрүүл мэндийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/16 тоот тушаалаар эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай гэрчилгээ олгосон. Баян-Өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн Б/15 дугаартай Өдрийн эмчилгээний сувилагч томилох тухай тушаалд ...өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 7.9-д заасны дагуу өдрийн эмчилгээний сувилагч мэргэжилтэнтэй байна гэж заасны дагуу намайг өдрийн эмчилгээний сувилагчаар томилсон. Баян-өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвтэй 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам заасны дагуу Р ӨЭМТ-тэй харилцан тохиролцож хугацаагүй байгуулсан. Би 19-8 насны хүүхдүүдтэй өрх толгойлсон ганц бие ээж, мөн Р өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байсан цалингаар хүүхдүүдээ тэжээдэг. Миний хувьд ажиллах хугацаандаа ажил үүргээ хангалттай сайн биелүүлж алдаа дутагдал гаргаж байгаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасны дагуу 135.1 “Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, ажилтныг ажлаас чөлөөлөхдөө яг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа гэдэг нь тодорхойгүй, ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3 “Хуульд өөрөөр заагаагүй бол аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчийн төрөл, хуулийн этгээдийн хэлбэр, удирдлага өөрчлөгдсөн нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болохгүй” гэж, мөн хуулийн 80.4 “Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй” гэж хуульчилжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасны дагуу гомдол гаргасан ч Баян-өлгий аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны эцсийн шийдвэр С.Н- нь эвлэрэх боломжгүй шүүхэд ханд гэсэн хариу өгсөн. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 4-д ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах эрхтэй. Иймд Баян-Өлгий аймгийн Р бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх Р өрхийн эрүүл мэндийн төвийн дарга С.Н-ийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/27 дугаартай хууль бус тушаалыг хүчингүй болгож, тус өрхийн эрүүл мэндийн төвийн өдрийн эмчилгээний сувилагч эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.
1.4. Нэхэмжлэгч Х.А-гийн нэхэмжлэлийн шаардлагын талаар: Миний бие Баян-Өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/12 дугаартай Ажилд томилох тухай тушаалд ...өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 7.8-д заасны дагуу нэг өрхийн эмч, нэг өрхийн сувилагчтай 1800-2000 үйлчлүүлэгч ноогдохоор зохицуулна гэж заасны дагуу намайг өрхийн сувилагчаар томилсон. Баян-өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвтэй 2023 оны 04 дугаар сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу Р ӨЭМТ-тэй харилцан тохиролцож хугацаагүй байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасны дагуу 135.1-д “энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэжээ. Нэхэмжлэгч Х.А- нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охинтой бөгөөд Баян-Өлгий аймгийн Р бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/28 дугаартай тушаал нь хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасны дагуу 135.1 дэх хэсгийг зөрчсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй, хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, ажилтныг ажлаас чөлөөлөхдөө яг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа гэдэг нь тодорхойгүй ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-д хуульд өөрөөр заагаагүй бол аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчийн төрөл, хуулийн этгээдийн хэлбэр, удирдлага өөрчлөгдсөн нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болохгүй. Мөн хуулийн 80.4-д ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж хуульчилжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасны дагуу гомдол гаргасан ч Баян-өлгий аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны эцсийн шийдвэр С.Н- нь “эвлэрэх боломжгүй шүүхэд ханд” гэсэн хариу өгсөн. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 4-д ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах эрхтэй. Иймд Баян-Өлгий аймгийн Р бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх Р өрхийн эрүүл мэндийн төвийн дарга С.Н-ийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/28 дугаартай хууль бус тушаалыг хүчингүй болгож, тус өрхийн эрүүл мэндийн төвд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.
1.5. Нэхэмжлэгч М.М- нэхэмжлэлийн шаардлагын талаар: М.М- миний бие АУИС-ийн харьяа Говь-Алтай аймаг дахь салбар Ангаах ухааны сургуулийг 2021 онд хүний их эмчээр төгссөн. Баян-Өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 15/А дугаартай Ажилд түр томилох тухай тушаалд ...өрхийн эрүүл эндийн төвд их эмч нарын ажлын ачаалал ихэссэн тул /Ковид-19/ коронавирусын гэрийн хяналт хийх их эмчээр Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д заасны дагуу түр авч ажиллуулж, хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан. Баян-Өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/05 дугаартай Ажилд томилох тухай тушаалд ...өрхийн эрүүл мэндийн төвд их эмч нарын ажлын ачаалал ихэссэн тул их эмч М.М-ыг өрхийн эмчээр томилсон. Баян-Өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвтэй хөдөлмөрийн гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Р ӨЭМТ-тэй харилцан тохиролцож хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Баян-Өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвтэй хөдөлмөрийн гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам заасны дагуу тохиролцож хугацаагүй байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасны дагуу 135.1 “Энэ хуулийн 80.1.4, Е2.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэжээ. Би 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүүтэй бөгөөд Баян-Өлгий аймгийн Р бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/31 дугаартай тушаал нь хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасны дагуу 135.1 дэх хэсгийг зөрчсөн байна. Миний хувьд ажиллах хугацаандаа ажил үүргээ хангалттай сайн биелүүлж алдаа дутагдал гаргаж байгаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй, хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, ажилтныг ажлаас чөлөөлөхдөө яг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа гэдэг нь тодорхойгүй ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-т хуульд өөрөөр заагаагүй бол аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчийн төрөл, хуулийн этгээдийн хэлбэр, удирдлага өөрчлөгдсөн нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болохгүй. Мөн хуулийн 80.4-д ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж хуульчилжээ. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасны дагуу гомдол маргасан ч Баян-өлгий аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны эцсийн шийдвэр С.Н- нь “эвлэрэх боломжгүй шүүхэд ханд” гэсэн хариу өгсөн. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 4-д ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах эрхтэй. Иймд Баян-Өлгий аймгийн Р бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх Р өрхийн эрүүл мэндийн төвийн дарга С.Н-ийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/31 дугаартай хууль бус тушаалыг хүчингүй болгож, тус өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.
1.6. Нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлийн шаардлагын талаар: Миний бие Б.А- нь 2017 оны 01 дүгээр зарын 03-ны өдрөөс Р өрхийн эрүүл мэндийн нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Р өрхийн эрүүл мэндийн төвийн дүн бүртгэл, мэдээллийн ажилтнаар томилогдож ажиллаж ирсэн. Мөн 2018 оноос Р бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүнээр элсэж, улсын бүртгэлд бүртгэгдсэн байсан. Ажил олгогчоос намайг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/83 дугаар тушаалаар Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээг удаа дараа зөрчсөн, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа ёс зүйн зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон ба хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалж давтан зөрчил гаргасан үндэслэлээр 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн. Ажил олгогч намайг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээг удаа дараа зөрчсөн, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа ёс зүйн зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон, хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалж давтан зөрчил гаргасан гэж дурджээ. Миний хувьд тушаалд дурдсанчлан тэгж зөрчил гаргаагүй. С.Н- нь Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаар сонгогдсон боловч ажлаа хүлээж аваагүй. Тэгээд энэ асуудал шүүхээр явж байгаад 2023 оны 06 дугаар сарын эхээр ажлаа хүлээж авсан. Ажлаа хүлээж авснаас хойш намайг М.А-ыг дэмжиж ажилласан гэж тал бүрээс хавчиж гадуурхаж эхэлсэн. Би 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс ээлжийн амралт авч 10 дугаар сарын 30-ны өдөр орсон. Би Н-тэй 4 сар л хамтран ажилласан. Энэ хугацаанд тушаалд заасан зөрчлүүдийг гаргах ямар ч боломжгүй гэдэг нь тодорхой асуудлаар тус шүүхэд хандаж шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Ажил олгогчийн надад сахилгын шийтгэл оногдуулж ажлаас чөлөөлсөн шийдвэр нь хууль бус шийдвэр байсан учир миний бие эс зөвшөөрч 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Тус хороо миний гомдлыг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд мөн өдрийн 64 дугаартай хуралдааны тэмдэглэлээр шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгснийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээж авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж хуульчилсны дагуу зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Ажил олгогч намайг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлуулах тухай тушаалд нийгмийн эрүүл мэндийн ажилтан гэж бичсэн байна. Би 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Р өрхийн эрүүл мэндийн төвийн дүн бүртгэл, мэдээллийн ажилтнаар томилогдож ажиллаж ирсэн гэдгийг дээр дурдсан. Ажил олгогч намайг дүн бүртгэл, мэдээллийн ажилтны үүрэгт ажлаас чөлөөлж, эрүүл мэндийн ажилтнаар томилсон тушаал гаргаж байсныг би мэдэхгүй, ямар ч байсан надад тийм тушаал шийдвэр гардуулж өгч байгаагүй. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянаж миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа Баян-Өлгий аймгийн Р бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б.А-ыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/83 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Р бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх Р өрхийн эрүүл мэндийн төвийн дүн бүртгэл, мэдээллийн ажилтны ажилд эргүүлэн тогтоох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Р ӨЭМТ БГБХН-ийн дарга С.Н-ийн хариу тайлбарт:
2.1. Р БГБХН-ийн бүх гишүүдийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн М.А- нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 тоот тушаал гаргаж Т.Т-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. М.А- нь тухайн үед ажлаас чөлөөлөгдсөн, тухайн нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй гэдгээ мэдсээр байж, Т.Т-тай байгууллагыг төлөөлөн хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй. Түүний байгуулсан гэрээ нь хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн гэрээ учраас хүчин төгөлдөр бус юм.
2.2. Р БГБХН-ийн бүх гишүүдийн 2022 оны 02-р сарын 16-ны өдрийн хуралдаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн М.А- нь өдрийн эмчилгээний сувилагч гэсэн шинэ орон тоо бий болгож, А.Н-ийг хууль бусаар 2023 оны 05-р сарын 19-ний өдрийн Б/15 тоот тушаалаар томилсон байна. М.А- нь тухайн үед ажлаас чөлөөлөгдсөн, тухайн нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй гэдгээ мэдсээр байж, А.Н-тэй байгууллагыг төлөөлөн хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй. Түүний байгуулсан гэрээ нь хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн гэрээ учраас хүчин төгөлдөр бус юм.
2.3. Р БГБХН-ийн бүх гишүүдийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн М.А- нь Уламжлалтын ангаахын их эмч гэсэн шинэ орон тоо бий болгож Х.Ж-ыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 тоот тушаалаар томилсон байна. М.А- нь тухайн үед ажлаас чөлөөлөгдсөн, тухайн нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй гэдгээ мэдсээр байж, Х.Ж-тай байгууллагыг төлөөлөн хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй. Түүний байгуулсан гэрээ нь хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн гэрээ учраас хүчин төгөлдөр бус юм.
2.4. Р БГБХН-ийн бүх гишүүдийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн М.А- нь нөхөрлөлийн гишүүн, сувилагч ажилтай Х.С-ийг захиргааны чөлөөтэй байхад 2023 оны 04-р сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлж, түүний оронд 2023 оны 04 дугаар сарын 10-ны өдрийн Б/12 тоот тушаалаар Х.А-г ажилд томилсон байна. М.А- нь тухайн үед ажлаас чөлөөлөгдсөн, тухайн нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй гэдгээ мэдсээр байж, Х.А-тэй байгууллагыг төлөөлөн хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй. Түүний байгуулсан гэрээ нь хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн гэрээ учраас хүчин төгөлдөр бус юм.
2.5. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3.-т “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэж заасан. Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6 “Удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүнийг удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзвэл гишүүд түүнийг уг үүргээс чөлөөлж болно”, 31 дүгээр зүйлийн 1-т “Нөхөрлөлийн эрх барих байгууллага нь бүх гишүүдийн хурал байна”, 2-т “Бүх гишүүдийн хуралд нөхөрлөлийн нийт гишүүдийн дийлэнх олонх нь оролцсоноор тухайн хурал хүчинтэйд тооцогдох бөгөөд хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ”, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/212 дугаар тушаалын хавсралтаар баталсан Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3.2-т “Төвийн удирдлага нь нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралд байна”, 3.3.3-т “Хурлын шийдвэр нь хурлын хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд гишүүдийн олонх нь дэмжиж гаргасан, бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулж, шийдвэртэй холбоотой хариуцлагыг хамтран хариуцна”, 3.3.5-д “Нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаас тус төвийн удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүнийг томилж, чөлөөлнө” гэж тус тус зааснаар Эрүүл мэндийн төв, нөхөрлөлийн удирдлага нь бүх гишүүдийн хурал байх бөгөөд гаргасан шийдвэрээ гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болдог. 2022 оны 02-р сарын 16-ны өдөр М.А-ыг нөхөрлөлийн даргаас чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаж байсан боловч шүүхийн эцсийн шийдвэрээр М.А-ыг чөлөөлсөн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр гэж үзсэн. Иймд М.А-ын хийсэн хөдөлмөрийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус юм. Хуулийн дагуу төлөөлөх эрхгүй М.А- нь нөхөрлөлийг төлөөлөн бусадтай гэрээ хийснийхээ төлөөх хариуцлагыг дангаараа хариуцаж, бусдыг хохиролгүй болгох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.-т “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө”, 69 дүгээр зүйлийн 69.1.-т “Төлөөлөгч бүрэн эрхээ нотолж чадаагүй, төлөөлүүлсэн этгээд уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрлийг олгохоос татгалзсан бол дур мэдэн хэлцэл хийсэн этгээд хэлцлээр хүлээсэн үүргийг хэлцлийн нөгөө талын шаардлагаар биелүүлэх, эсхүл нөгөө талд учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй”. Иймээс тус нөхөрлөлийг биш М.А-ыг хариуцагчаар тогтоож, хохирлоо нэхэмжлэх ёстой. М.А- нь манай байгууллагыг төлөөлөх эрхгүй гэдгийг мэдсээр байж өөртөө давуу байдлыг бий болгохын тулд нөхөрлөлийн тэмдгийг хууль бусаар ашиглаж нөхөрлөлд ажиллаж байсан хэд хэдэн хүнийг хууль бусаар ажлаас нь чөлөөлж, тэдний оронд шинээр ажилтан авч, мөн нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлын шийдвэргүйгээр хууль бусаар шинэ орон тоо бий болгож түүнд дахин шинээр ажилтан авсан асуудлыг Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
2.6. Т.Т- нь тэдний нэг бөгөөд энэхүү асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа болно. Иймд хүчин төгөлдөр бус хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан гэх Т.Т-, Х.Ж- нарыг цаашид эгүүлэн ажиллуулах боломжгүй. А.Н-ийн хувьд тэдний нэг бөгөөд энэхүү асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа болно. Учир нь Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газарт 16 жил ажилласан А.Н-ийг Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен нь М.А-т ажилд авбал нөхөрлөлийн даргын албан тушаалд авч үлдэнэ хэмээн амлалт өгч, нөхөрлөлийн хурлаар хэлэлцэж батлагдаагүй өдрийн эмчилгээний сувилагч гэсэн шинэ орон тоо бий болгож 2023 оны 5-р сарын 19-ний өдрийн Б/15 тоот тушаалаар А.Н-ийг томилсон байжээ. Энэхүү орон тоо манай өрхийн эрүүл мэндийн төвд одоогоор шаардлагагүй ба 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн бүх гишүүдийн хуралдаанаар баталсан шинэ бүтэц орон тоонд ч байхгүй орон тоо юм. Иймд төлөөлөх эрхгүй этгээдтэй, тус эрүүл мэндийн төвийн бүтэц орон тоонд байхгүй орон тоонд хүчин төгөлдөр бус хөдөлмөрийн гэрээ байгуулсан А.Н-ийг цаашид эгүүлэн ажиллуулах боломжгүй. Манай Өрхийн эрүүл мэндийн төвд 18 жил ажиллаж байгаа ахмад сувилагч Х.С- захиргааны чөлөөтэй байхад 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр буюу амралтын өдөр буюу Бямба гарагт Б/11 тоот тушаалаар хууль бусаар чөлөөлж, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/12 тоот тушаалаар Х.А-г томилсон нь илтэд ашиг сонирхлын зөрчилтэй байсан. Х.С-ийг ажлаас чөлөөлсөн хууль бус тушаалыг Р ӨЭМТ-ийн даргын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А/18 тоот тушаалаар хүчингүй болгосон ба ахмад сувилагч Х.С өөрийнхөө ажлын орон тоонд ажиллаж эхэлснээр түүний оронд хууль бусаар томилогдсон Х.А-г ажиллуулах боломжгүй болсон. Ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтныг чөлөөлж, оронд нь Х.А-г хугацаагүй томилсон тушаал хууль бус юм. Харин Х.М-ы хувьд манай өрхийн эрүүл мэндийн төв 2021 оноос хойш нөхөрлөлийн хурлаар албан ёсоор байгууллагын бүтэц орон тоог шинэчлэн батлаагүй. 2022 оны эхээс М.А- маргаан үүсгэснээс болж нөхөрлөлийн бүх гишүүд нь нэг ч удаа албан ёсоор хуралдаж шийдвэр гаргаагүй 2023 оны 06 дугаар сар хүртэл нөхөрлөлийн үйл ажиллагаа доголдолд хүрсэн. 2021 оны 10 дугаар сард М.А- нөхөрлөлийн хурлын шийдвэргүйгээр хууль бусаар КОВИД-19 хариуцсан эмч гэдэг орон тоо үүсгэж, М.М-ыг түр ажилд томилсон байсан. Харин М.М-д хуурамчаар үндэслэлгүйгээр Дэлхийн нийтийн шинэ жилийн амралтын өдөр болох 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байгуулсан хуурамч бичиг баримт бэлдсэн үүнд гарын үсэг зурж байгууллагын тэмдэг дарсан байна. Түр ажилтанд хугацаагүй гэрээ байгуулах үндэслэлгүй үүнээс гадна Дэлхийн нийтийн амралтын өдөр манай өрхийн эрүүл мэндийн төв мөн адилхан ажиллаагүй амарсан ба энэ өдөр байгуулсан гэрээ нь хуурамч бичиг баримт юм. Манай Р ӨЭМТ-д стандартын дагуу 3 өрхийн эмч ажиллах заалтай ба үүнд 2022 онд их эмч К.Е, их эмч М.А-, их эмч С.Н-, их эмч Н.А гэсэн нийт 4 их эмч буюу илүү орон тоотой ажиллаж байхад түр ажиллаж байсан М.М-ыг 5 дахь эмч болгон хуурамч тушаалаар нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлын шийдвэргүйгээр М.А- томилсон. М.А- М.М-д бүр тушаалыг 2023 оны 03 дугаар сард Улаанбаатар хотод хуралд оролцож ирсний дараа гаргасан боловч тухайн тушаалыг 2022 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн A/05 тоот тушаал болгон он сарыг нь өөрчилж хуурамчаар бэлдэж байгууллагын тэмдэг дарж гарын үсэг зурж бэлдсэн. 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн A/05 тоот тушаал болгон он сарыг нь өөрчилж бэлдсэн тушаалд М.М-ыг хүний их эмчээр томилох тухай гэсэн ба үүнд 1. М.М-ыг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тус төвийн өрхийн эмчээр томилсугай. 2. М.М-гүлийн цалин хөлсний хэмжээг 79739 төгрөгөөр тогтоон олгож байхыг нябо К.Н-т зөвшөөрсүгэй. 3. М.А-тэй ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсугай. 4.Ажилдаа хариуцлагатай хандан ажиллахыг өрхийн эмч М.М-гүлд үүрэг болгосугай гэсэн нь М.М-, М.А, М.М-гүл гэдэг өөр өөр болсон нь он сар өдрөө хуурамчаар өөрчилж бэлдсэн бичиг баримт болохын нотолгоо юм. Үүнээс гадна манай байгууллагад түр ажиллаж байгаа ажилтанд орон нутагт ажилласны урамшуулал, ур чадварын урамшуулал олгохгүй ба олгоогүй байгаа нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр болон цалингийн цэсээр М.М-гүлд 2023 оны 01 болон 02 дугаар саруудад олгогдож байгаагүй нь батлагдана. Үүнээс гадна он сараа өөрчилж гаргасан тушаалыг 03 дугаар сард цалин гаргахад ня-бо К.Н-т гардуулсан байсан. Энэ нь М.М-ыг Р БГБХН-ийн бүх гишүүдийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар үүрэгт ажлаасаа М.А- чөлөөлөгдсөн ба энэхүү манай байгууллагыг төлөөлөх эрхгүй эдгээд байх хугацаандаа буюу 2023 оны 03 дугаар сард гаргасан тушаал гэдгийн нотолгоо юм. М.А- нь М.М-д он, сараа өөрчилж хуурамчаар тушаал гаргасныг ня-бо К.Н- болон бусад эмч ажилчид гэрчээр батлах болно. Мөн М.А- нь нөхөрлөлийн хурлаар хэлэлцэж батлагдаагүй 5 дахь их эмчийн шинэ орон тоо үүсгэж үүнд М.М-ыг хууль бусаар он сараа өөрчилж 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/05 тоот тушаалаар томилсон байсан. Энэхүү орон тоо манай өрхийн эрүүл мэндийн төвд одоогоор шаардлагагүй ба 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн бүх гишүүдийн хуралдаанаар баталсан шинэ бүтэц орон тоонд ч байхгүй орон тоо юм. М.М-ыг хууль бусаар шинэ орон тоо бий болгож ажилд томилох тушаал гаргахад аль хэдийнээ М.А- нь Р ӨЭМТ-ийг төлөөлөх эрхгүй эдгээд гэдэг нь 3 шатны Шүүхийн шийдвэр гарч батлагдсан байсан. Үүнээс гадна М.А- нь М.М-ыг ажилд томилохдоо Нөхөрлөлийн бүх гишүүдийн хурал хийгээгүй, нөхөрлөлийн бүх гишүүдийн дийлэнх олонхын санал шийдвэргүйгээр хууль бусаар байгууллагын тэмдгийг ашиглаж шийдвэр гаргасан.
2.7. Харин Б.А- нь Р өрхийн эрүүл мэндийн төвд Нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар ажиллаж байх хугацаандаа удаа дараа Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн учраас 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/47 дугаар тушаалаар сахилгын сануулах шийтгэл ногдуулсан. Уг тушаалыг гардуулж өгсөн ба Б.А- хүлээн зөвшөөрсөн болно. Харин Б.А- нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа удаа дараа ёс зүй зөрчиж, Ёс зүйн зөрчил гаргасныг Баян-Өлгий аймгийн эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороогоор тогтоогдож дүгнэлт гарч нотлогдсон. Мөн удаа дараа шалтгаангүй ажил тасалж хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн, үндсэн үүрэгт ажлаа хийхгүй цалгардуулсан ба давтан сахилгын зөрчлүүд гаргасан. Үүнээс гадна хэвлэл мэдээллээр байгууллага болон хувь хүний талаар худлаа мэдээлэл тараахад оролцсон, байгууллагын дотоод нууцыг задруулсан. Мөн авлига өгч, авлига авч бусдад давуу байдал бий болгосон нь хууль, хяналтын байгууллагаар шалгагдаж, Эрүүгийн хэрэг үүсгэж шүүхэд хянан шийдвэрлэгдэж байна. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд хариуцлага тооцсон юм. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Р ӨЭМТ БГБХН-ийн дарга С.Н- нь нэхэмжлэгч Т.Т-, Х.Ж-, А.Н, Х.А-, М.М- нарт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлд:
3.1. Р БГБХН нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдаанаар Р Өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан, М.А-ыг удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнээд, түүнийг нөхөрлөлийг төлөөлөх үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин мөн өдрийн хурлаар гишүүд нөхөрлөлийн тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд Р БГБХН-г төлөөлөх эрх бүхий этгээдээр С.Н-ийг томилох шийдвэр гаргасан. Гэтэл М.А- нь Р БГБХН-н хурлаас гарсан, өөрийг нь Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргаас чөлөөлсөн, шийдвэрийг эс зөвшөөрч, шүүхэд хандсан бөгөөд улмаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр, түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Гэтэл М.А- нь энэхүү өөрийг нь Р БГБХН-н төвийн даргаас чөлөөлснөөс хойших хугацаанд нөхөрлөлийг төлөөлөх эрх бүхий этгээд биш гэдгийг мэдсээр байж, нөхөрлөлийн хурлаар батлагдаагүй бүтэц орон тоог шинээр бий болгож, мөн ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтын орон тоонд бүр тушаал гаргаж хүн томилох зэргээр холбогдох хууль тогтоомжуудыг ноцтой зөрчиж, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Өрхийн сувилагч”-аар ажиллаж байсан Х.С-ийн орон тоонд хууль зөрчиж, Х.А-г томилон, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Гэтэл энэ үед буюу 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр М.А-, Р БГБХН-г төлөөлж, Х.А-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулах цаг хугацаанд, түүнийг Р БГБХН- н даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн, нөхөрлөлийн шийдвэр аль хэдийнээ хүчин төгөлдөр болсон, түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр, Улсын дээд шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолоор эцсийн шийдвэр гарсан байхад, М.А- нь өөрийгөө Р БГБХН-г төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзэн, Х.А-тэй Р БГБХН-н өмнөөс Өрхийн сувилагчаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.2-т “Хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно” гэж мөн зүйлийн 369.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ” гэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж 56.1.8- д “....хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж, мөн хуулийн 68 дугаар зүйлд “Төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл” гэж, 68.1. “Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална” гэж зааснаар М.А- нь Р БГБХН-г төлөөлөх эрхгүй үед Х.А-тэй байгуулсан хэлцэл буюу Хөдөлмөрийн гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр бус хэлцэл тул, үүнийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1- т “Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гэж зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулахаар энэхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
3.2. М.А- нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Т.Т-тай Өрхийн эрүүл мэндийн нийгмийн ажилтнаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа мөн орон тоонд ажиллаж байсан Б.А-ыг Статистик хариуцсан мэргэжилтэн гэх шинэ орон тоо бий болгож, Б.А-ыг Статистик хариуцсан мэргэжилтнээр томилон, түүний орон тоонд Т.Т-ыг ажиллуулах тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. М.А- өөрт нь олгогдоогүй эрх хэмжээ буюу нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаар баталсан бүтэц орон тоонд байхгүй Статистик хариуцсан мэргэжилтэн гэх шинэ орон тоог бий болгож, Нөхөрлөлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2-т “”Бүх гишүүдийн хуралд нөхөрлөлийн нийт гишүүдийн дийлэнх олонх нь оролцсоноор тухайн хурал хүчинтэйд тооцогдох бөгөөд хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж 2-т “нөхөрлөлийн зохион байгуулалтын хэлбэрийг өөрчлөх” гэж, 4-т “нөхөрлөлийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж батлах” гэж заасныг тус тус зөрчсөн. М.А- нь өөрийгөө Р БГБХ-н нөхөрлөлийг төлөөлөх эрх бүхий этгээд биш гэдгийг мэдсээр байж, Т.Т-тай Р БГБХН-н өмнөөс хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.2-т “Хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно” гэж, мөн зүйлийн 369.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ” гэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.”Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж, 56.1.8-д “... хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж мөн хуулийн 68 дугаар зүйлд Төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл” гэж, 68.1-д “Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална” гэж зааснаар М.А- нь Р БГБХН-г төлөөлөх эрхгүй үед Т.Т-тай байгуулсан хэлцэл буюу Хөдөлмөрийн гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр бус хэлцэл тул, үүнийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т “Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гэж зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулахаар энэхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
3.3. М.А- нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Х.Ж-тай Өрхийн уламжлалт эмчилгээний орон тоонд ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа мөн уг орон тоог шинээр бий болгож, өөрт нь хуулиар олгогдоогүй эрх хэмжээг, нөхөрлөлийн өмнөөс хэрэгжүүлж. өөрөө Р БГБХН-г төлөөлөх эрх бүхий этгээд гэдгийг мэдсээр байж, Р БГБХН-н өмнөөс Х.Ж-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.2-т “Хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно” гэж, мөн зүйлийн 369.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ” гэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж 56.1.8- д “...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж мөн хуулийн 68 дугаар зүйлд Төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл” гэж, 68.1-д “төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална” гэж зааснаар "М.А- нь Р БГБХН-г төлөөлөх эрхгүй үед Х.Ж-тай байгуулсан хэлцэл буюу Хөдөлмөрийн гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр бус хэлцэл тул, түүнийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1- т “Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гэж зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулахаар энэхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
3.4. М.А- нь 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр А.Н-тэй "Өрхийн сувилагчаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа түүнийг Р БГБХН-г төлөөлөх эрх бүхий этгээд биш болох нь тогтоогдсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон байхад, тэрээр Р БГБХН-г төлөөлж, түүний өмнөөс мөн Р БГБХН-д бүтэц орон тоонд байхгүй Өрхийн өдрийн эмчилгээний сувилагч гэх шинэ орон тоог бий болгож, А.Н-тэй Р БГБХН-н өмнөөс Хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.2-т “Хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно” гэж мөн зүйлийн 369.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ” гэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж 56.1.8-д “...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж мөн хуулийн 68 дугаар зүйлд төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл” гэж, 68.1-д “төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална” гэж зааснаар М.А- нь Р БГБХН-г төлөөлөх эрхгүй үед А.Н-тэй байгуулсан хэлцэл буюу Хөдөлмөрийн гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр бус хэлцэл тул, үүнийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т “Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гэж зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулахаар энэхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
3.5. М.А- нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр М.М-тай Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчээр ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. М.М- нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нөхөрлөлийн гишүүдийн зөвшөөрлөөр Ковид-19 өвчлөлийн үед өрхийн эмнэлгийн ачаалалтай холбоотой, Ковидын эмчээр 6 сарын хугацаатай түр томилон ажиллаж байхад, түүнийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нөхөрлөлийн гишүүдийн зөвшөөрөлгүйгээр, нөхөрлөлийн бүтэц орон тоонд байхгүй Өрхийн эрүүл мэндийн товийн их эмч гэх бүтэц орон тоог шинээр бий болгон томилж, нөхөрлөлийн тухай хууль тогтоомжийг зөрчиж, өөрт нь хуулиар олгоогүй эрх хэмжээг хэрэгжүүлэн, Р БГБХН-н өмнөөс М.М-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.2-т “Хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно” гэж, мөн зүйлийн 369.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ” гэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж, 56.1.8-д “....хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж мөн хуулийн 68 дугаар зүйлд Төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл” гэж, 68.1-д “төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална” гэж зааснаар М.А- нь Р БГБХН-г төлөөлөх эрхгүй үед М.М-тай байгуулсан хэлцэл буюу Хөдөлмөрийн гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр бус хэлцэл тул, үүнийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т “Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гэж зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулахаар энэхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
4. Нэхэмжлэгч Т.Т-, Х.Ж-, А.Н, Х.А-, М.М- нар хариуцагч Баян-Өлгий аймгийн Р ӨЭМТ БГБХН-ийн дарга С.Н-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбарт:
4.1. Нэхэмжлэгч Б.Н-ийн Р БГБХН-г төлөөлж, М.А- болон хариуцагч Х.А- нарын хооронд байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Өрхийн сувилагчаар ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, РБГБХН-г төлөөлж, М.А- болон хариуцагч Т.Т- нарын хооронд байгуулсан 2023-03-01-ний өдрийн Өрхийн нийгмийн эрүүл мэндийн нийгмийн ажилтнаар ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Р БГБХН-г төлөөлж, М.А- болон хариуцагч Х.Ж- 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Өрхийн уламжлалт эмчилгээний орон тоонд ажиллуулах хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Р БГБХН-г төлөөлж, М.А- болон хариуцагч А.Н- нарын хооронд байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Өрхийн өдрийн эмчилгээний сувилагчаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Р БГБХН-г төлөөлж, М.А- болон хариуцагч М.М- нарын хооронд байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчээр ажиллуулах хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тус тус сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
4.2. Баян-Өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/15 дугаартай Өдрийн эмчилгээний сувилагч томилох тухай тушаалд ...өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 7.9-д заасны дагуу өдрийн эмчилгээний сувилагч мэргэжилтэнтэй байна гэж заасны дагуу А.Н-ийг өдрийн эмчилгээний сувилагчаар томилсон. Баян-Өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 15/А дугаартай Ажилд түр томилох тухай тушаалд ...өрхийн эрүүл мэндийн төвд их эмч нарын ажлын ачаалал ихэссэн тул /Ковид-19/ коронавирусын гэрийн хяналт хийх их эмчээр М.М- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д заасны дагуу түр авч ажиллуулж, Баян-Өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/05 дугаартай Ажилд томилох тухай тушаалд ...өрхийн эрүүл мэндийн төвд их эмч нарын ажлын ачаалал ихэссэн тул их эмч М.М-ыг өрхийн эмчээр томилсон. Баян-Өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвтэй хөдөлмөрийн гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр Р ӨЭМТ-тэй харилцан тохиролцож хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Баян-Өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай Ажилд томилох тухай тушаалд ...өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 7.9-д заасныг үндэслэн 1. Б.А-ыг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс нийгэм эрүүл мэндийн ажилтны үүрэгт ажлаас чөлөөлж, 2. Т.Т-ыг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс нийгэм эрүүл мэндийн ажилтнаар томилсон. Баян-өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төв 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Т.Т-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Х.А- нь Баян-Өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/12 дугаартай Ажилд томилох тухай тушаалд ...өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 7.8-д заасны дагуу нэг өрхийн эмч, нэг өрхийн сувилагчтай 1800-2000 үйлчлүүлэгч ноогдохоор зохицуулна гэж заасны дагуу Х.А-г өрхийн сувилагчаар томилсон. Баян-өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвтэй 2023 оны 04 дугаар сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Баян-Өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн Б/02 дугаартай Ажилд томилох тухай тушаалд ...өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 7.11-д заасны дагуу уламжлалт эмчилгээний эмч орон тоогоор ажиллах шаардлагатай тул Х.Ж-ыг уламжлалтын эмчээр томилсон. Баян-өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвтэй 2023 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам заасны дагуу Р ӨЭМТ-тэй харилцан тохиролцож хугацаагүй байгуулсан.
4.3. Баян-Өлгий аймгийн Р бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх Р өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүдийн хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор М.А-ыг Р ӨЭМТ-ийн даргаар томилсон. Монгол улсын Улсын бүртгэлийн 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ********** дугаар ****** регистрийн дугаартай гэрчилгээний хавсралтад итгэмжлэхгүйгээр төлөөлөх этгээд нь М.А- нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр бүртгэгдсэн байна. Баян-өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын 2022 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 151 дугаартай мэдээлэл хүргүүлэх албан тоотод ... Р өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүдийн 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн хийсэн хурлаар сонгогдсон гэж үзэж байсан С.Н- нь уламжлалт анагаахын их эмч мэргэжил эзэмшсэн ба өрхийн эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлыг эрхлэхийн тулд багц цагийн хичээл, хөтөлбөрийг нөхөх 06 сарын сургалтад хамрагдаагүй тус Эмнэлгийн тусламжийн тухай хуулийн 03 дугаар зүйлийн 3.3.1 дэх заалт, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 182 дугаартай батлагдсан Их эмч, эм зүйчийн ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загварыг шинэчлэн батлах тухай тушаалын нэгдүгээр хавсралтын Сум тосгоны эрүүл мэндийн төвийн хүний их эмчийн ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангахгүй байгаа гэж үзсэн тул удирдах дээд байгууллагын хувьд энэхүү асуудал хууль дүрэмд нийцэхгүй байгаа гэдгийг тайлбарлан авуулсан ... гэх албан тоот хавтаст хэрэгт авагдсан.
4.4. Баян-Өлгий аймгийн Р бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх Р өрхийн эрүүл мэндийн төвийн дарга хариуцагч С.Н- нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2022/00859 дугаартай шийдвэр, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 001/ШХТ2023/00238 дугаартай тогтоол хэрэгт авагдсанаас харахад С.Н- нь Баян-Өлгий аймгийн Р бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар тухайн жилүүдэд ажиллаж байгаагүй нь нотлогдож байна. Монгол улсын Улсын бүртгэлийн 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн *********** дугаар *********регистрийн дугаартай гэрчилгээний хавсралтад С.Н- нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр бүртгэгдсэн байна. Дээрх Монгол улсын Улсын бүртгэлийн 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ******** дугаар, ********** регистрийн дугаартай гэрчилгээгээр М.А- нь 2023 оны 06 дугаар сарын 04-ны өдөр хүртэл итгэмжлэлгүйгээр төлөөлж Баян-өлгий аймгийн Р бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан нь хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан улсын бүртгэлд бүртгүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
4.5. Баян-Өлгий аймгийн Р бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх Р өрхийн эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журмын ...9 дүгээр зүйлийн 9.1-д тодорхой үүрэг хариуцлагыг хамтран хүлээсэн, тусгай үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр томилогдсон, хоорондоо нягт харилцан уялдаа, холбоотой ажиллах байгууллагын дарга, ажилтны оролцох оролцоог нэмэгдүүлэх, хамтран ажиллах чадварыг сайжруулах, ажлын чА- бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор ерөнхий эмнэлэг нь албан ёсны багаар ажиллах зарчимтай байна. 9.4-д ажилтан шинээр авах, хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхийг олгосон байна. Нөхөрлөлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4-д “Нөхөрлөлийг удирдах эрх бүхий гишүүд нөхөрлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, энгийн бүртгэл хөтөлнө. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д “хөдөлмөрийн гэрээ гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1-т “ажил олгогчтой сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах эрхтэй”, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна”,47.2-т “Ажил олгогч хувь хүн эрх зүйн бүрэн чадамжтай байна.”, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй.”, 48.2-т “Хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй.”, 48.3-т “Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно.”, 48.4-т “Энэ хуулийн 48.2-т заасныг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэх хуулийн заалт зөрчөөгүй. Нэхэмжлэгч А.Н-ийг өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 7.9-д заасны дагуу өдрийн эмчилгээний сувилагч мэргэжилтэй байна гэж заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан нь хууль зөрчөөгүй хүчин төгөлдөр хэлцэл болсон нь тогтоогдсон. Нэхэмжлэгч М.М-ыг өрхийн эрүүл мэндийн төвд их эмч нарын ажлын ачаалал ихэссэн тул их эмч М.М-ыг өрхийн эмчээр томилж хөдөлмөрийн гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Р ӨЭМТ-тэй харилцан тохиролцож хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан нь хууль зөрчөөгүй хүчин төгөлдөр хэлцэл болсон нь тогтоогдсон. Нэхэмжлэгч Т.Т-ыг өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 7.9-д заасныг үндэслэж 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс нийгэм эрүүл мэндийн ажилтнаар томилж, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Т.Т-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан нь хууль зөрчөөгүй хүчин төгөлдөр хэлцэл болсон нь тогтоогдсон. Нэхэмжлэгч Х.А-г өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 7.8-д заасны дагуу нэг өрхийн эмч, нэг өрхийн сувилагчтай 1800-2000 үйлчлүүлэгч ноогдохоор зохицуулна гэж заасны дагуу өрхийн сувилагчаар томилж 2023 оны 04 дугаар сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан нь хууль зөрчөөгүй хүчин төгөлдөр хэлцэл болсон нь тогтоогдсон. Мөн Баян-Өлгий аймгийн Р бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх Р өрхийн эрүүл мэндийн төв нь сувилагч шалгаруулж ажилд авах ажлын байрны зарыг хуулбараар шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчийн хариу тайлбартай холбогдуулж нэхэмжлэгч Х.А-гийн өмнө ажиллаж байсан ажилтан Х.С- нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2022 оны 11 сард 16 хоногийн чөлөө авчаад чөлөөний хугацаа дууссаны дараа ажилдаа ирэлгүй 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилдаа ирэлгүй тасалсан байдаг. Нэхэмжлэгч Х.Ж-ыг өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 7.11-д заасны дагуу уламжлалт эмчилгээний эмч орон тоогоор ажиллах шаардлагатай уламжлалтын эмчээр томилж 2023 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан нь хууль зөрчөөгүй хүчин төгөлдөр хэлцэл болсон нь тогтоогдсон. Нэхэмжлэгч М.М-, Х.А-, Х.Ж-, А.Н-, Т.Т- нар нь Баян-өлгий аймгийн Р бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх Р өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1-т Иргэн нь иргэн болон хуулийн этгээдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж болно. 369.2-т Хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно.369.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ гэх хуулийг зөрчөөгүй байна.
4.6. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно. Баян-өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан Баян-өлгий аймгийн Р бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх Р өрхийн эрүүл мэндийн төвийн улсын бүртгэлийн хувийн хэрэг бүхэлдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасны дагуу нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтуудаар М.А- нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт орох хүртэлх хугацаанд даргын албан тушаал хашиж байсан нь тогтоогдоно. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдалд үнэлгээ өгөх, хянах, эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах үйл ажиллагааг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ хамаарна”, 5.2.”Энэ хуулийн 14.2.1-д заасан тусгай зөвшөөрөл бүхий өрхийн эрүүл мэндийн төв нь аймгийн төв, нийслэлд, сум, тосгоны эрүүл мэндийн төв нь сум, тосгонд өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ”, 5.3-т “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн байршил, үйлчлэх хүрээг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлого, төлөвлөлтийн хүрээнд тухайн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын саналыг үндэслэн тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, аймаг, нийслэлийн Засаг дарга тогтооно. Хэдийгээр Баян-өлгий аймгийн Р бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх Р өрхийн эрүүл мэндийн төв нь нөхөрлөл нэртэй байгуулагдсан улсын бүртгэлтэй боловч 100 хувийн төсөвт байгууллага” юм. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т энэ хуулийн 6.2-т заасан жагсаалт дахь тусламж, үйлчилгээг үзүүлэх, 6.1.2-т эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ, эх барихын тусламж, үйлчилгээ, сувилахуйн болон сэргээн засахын дагнасан тусламж, үйлчилгээ шаардлагатай иргэнийг холбогдох эрүүл мэндийн байгууллагад илгээх, эргэх холбоо тогтоох, тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, 6.1.3-т харьяа нутаг дэвсгэрийн хүн амын дунд нийгмийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулж, хэрэгжүүлэх, 6.1.4-т энэ хуулийн 6.2-т заасан жагсаалтын сэргээн засах, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношилгоо, шинжилгээ хийх, 6.1.5-д сум, тосгоны эрүүл мэндийн төв түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй байна. Гэтэл хариуцагч С.Н- нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль зөрчиж улмаар 2 их эмч, 1 нийгмийн эрүүл мэндийн ажилтан, 2 сувилагчаа чөлөөлж хууль бус шийдвэр гаргасан байна. Баян-өлгий аймгийн Засаг даргын зүгээс Баян-өлгий аймгийн Р бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх Р өрхийн эрүүл мэндийн төвийн дарга С.Н-т явуулсан албан тоотод ...танай өрхийн эрүүл мэндийн төсвөөс үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэх 5 иргэнийг эгүүлэн томилох талаар удаа дараа албан тоот, шаардлага хүргүүлсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй ба жилийн эцсээр ажил дүгнэх комиссын дүгнэлтээр өнгөрсөн оны 06 дугаар сараас хойш 2 их эмч, 1 нийгмийн эрүүл мэндийн ажилтан, 2 сувилагч нийт 5 хүн шинээр авч ажиллуулж байгаа нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Н- нь орон тоо байхгүй гэсэн байтал дахин 5 хүнийг томилж ажиллуулж байгаа нь шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 37.2-т “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.” гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээнүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байна.
4.7. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасны дагуу “Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно“ гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй, хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, ажилтныг ажлаас чөлөөлөхдөө яг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа гэдэг нь тодорхойгүй ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчийн төрөл, хуулийн этгээдийн хэлбэр, удирдлага өөрчлөгдсөн нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болохгүй”, мөн хуулийн 80.4-т “Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй” гэж хуульчилжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 4/ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах эрхтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж Баян-өлгий аймгийн Р бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх Р өрхийн эрүүл мэндийн төвийн дарга С.Н-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2024/00500 дугаар шийдвэрээр:
5.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 158.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн А/27 дугаартай тушаалыг, Баян-Өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн А/28 дугаартай тушаалыг, Баян-Өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн А/29 дугаартай тушаалыг, Баян-Өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн А/30 дугаартай тушаалыг, Баян-Өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн А/31 дугаартай тушаалыг, Баян-Өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн А/83 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Н-ийг Р өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн сувилагчаар, нэхэмжлэгч Х.Акеркег Р өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн сувилагчаар, нэхэмжлэгч Т.Т-ыг Р өрхийн эрүүл мэндийн төвийн нийгэм, эрүүл мэндийн ажилтнаар, нэхэмжлэгч Х.Ж-ыг Рөрхийн эрүүл мэндийн төвийн уламжлалтын эмчээр, нэхэмжлэгч М.М-ыг Р өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмчээр, нэхэмжлэгч Б.А-ыг Р өрхийн эрүүл мэндийн төвийн дүн бүртгэл, мэдээллийн ажилтнаар тус тус эгүүлэн тогтоож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өрхийн эрүүл мэндийн төвөөс өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 5,819,139 төгрөгийг А.Н-д, 4,320,265 төгрөгийг Х.А-д, 7,168,509 төгрөгийг Т.Т-д, 7,168,509 төгрөгийг А.Ж-т, 7,168,509 төгрөгийг М.М- нарт тус тус гаргуулан олгож, 2023 оны 06 дугаар сарын 19-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн бичилт хийхийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвд даалгаж, хариуцагч болон сөрөг нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Р ӨЭМТ БГБХН /дарга С.Н-/-ийн Р БГБХН-г төлөөлж, М.А- болон хариуцагч Х.А- нарын хооронд байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Өрхийн сувилагчаар ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ, Р БГБХН-г төлөөлж, М.А- болон хариуцагч Т.Т- нарын хооронд байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Өрхийн нийгмийн эрүүл мэндийн нийгмийн ажилтнаар ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ, Р БГБХН-г төлөөлж, М.А- болон хариуцагч Х.Ж- 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Өрхийн уламжлалт эмчилгээний орон тоонд ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ, Р БГБХН-г төлөөлж, М.А- болон хариуцагч А.Н- нарын хооронд байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Өрхийн өдрийн эмчилгээний сувилагчаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ, Р БГБХН-г төлөөлж, М.А- болон хариуцагч М.М- нарын хооронд байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчээр ажиллуулах хөдөлмөрийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
5.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар сөрөг нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70, 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай. шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн өмгөөлөгч А.Кадирбекийн давж заалдах гомдолд:
6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1, 118.3, 118.4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцээгүй, шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт, “шүүх хэргийн талаар болон нотлох баримтын үндэслэл шүүхээс түүнийг хэрхэн үнэлсэн талаарх дүгнэлт хийсэн мөн шүүх хуралдаанд оролцсон бусад оролцогчийн тайлбар /өмгөөлөгч нарын/ түүний агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгагдаагүй зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.1-т “шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ” гэж мөн зүйлийн 118.3-т “Тодорхойлох” хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн тайлбарын агуулгыг тусгана” гэж заасныг зөрчжээ.
6.2.Угтаа бол анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт ...шүүх хуралдаанд оролцож буй өмгөөлөгч нарын хэргийн талаар гаргасан тайлбар, хууль зүйн дүгнэлт зэргийн агуулгыг тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар.., ” гэж мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ” гэж харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шуух хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзнэ.
6.3. Жич: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг нь ...17-р талаас эхэлж байгаа бол тодорхойлох хэсгийн 12-р тал 4.1-4.5 дахь заалтад шүүх хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ нь шүүхийн шийдвэрийн агуулгад тавигдах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан хуулийн шаардлагад нийцээгүй аж.
6.4. Иймээс давж заалдах шатны шүүх энэхүү хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг залруулах, бүтцийн хувьд өөрчлөлт оруулах боломжгүй учир шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.
6.7. Анхан шатны шүүх Т.Т- нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэг маргааны хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Тухайлбал: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /шийдвэрийн 25-р тал, 17 дахь заалт/....Хариуцагч "Р” БГБХ нөхөрлөл нь нэр бүхий нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй зөрчсөн гэх үндэслэлээр тушаалыг хүчингүй болгон шийдвэрлэжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар... М.А- нь гээгч эггээд.., ‘'Р” БГБХН-г төлөөлж, нэхэмжлэгч Х.Ж-тай 2023-01-06-ны өдөр “Өрхийн уламжлалт эмчилгээний орон тоонд" ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан бол, “Р" БГБХ-г төлөөлж нэхэмжлэгч Т.Т-той 2023-03-01-ний өдөр “Өрхийн нийгмийн эрүүл мэндийн нийгмийн ажилтнаар” ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээг байгуулсан, ”Р” БГБХН-г төлөөлж, нэхэмжлэгч Х.А-тэй 2023-04-10-ны өдөр “Өрхийн сувилагчаар" ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан, “Р" БГБХН-г төлөөлж, нэхэмжлэгч А.Н-тэй 2023-05-19-ний өдөр “Өрхийн өдрийн эмчилгээний сувилагчаар” ажиллуулахаар тус тус хөдөлмөрийн гэрээ байгуулсан нөхцөл байдал тогтоогдсон. Энэхүү цаг хугацаа буюу 2023-01-06-ны өдрөөс 2023-05-19-ний өдрийн хооронд М.А- гээгч этгээд “Р” БГБХН-г төлөөлөх эрхгүй этгээд байсан болох нь хэрэгт авагдсан Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022-10-12-ны өдрийн дугаар 00859 тоот шийдвэрээр нотлогдон тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл “Р” БГБХН нь 2022-02-16-ны өдөр нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдаанаар “Р” Өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан, М6А-ыг удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнээд, түүнийг нөхөрлөлийг төлөөлөх үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд М.А- уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсанаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022-10-12-ны өдрийн 00859 тоот шийдвэрээр түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээр “Р” БГБХН-н 2022-02-16-ны өдрийн М.А-ыг ажлаас чөлөөлсөн тушаал хуулийн хүчин төгөлдөр болж, эрх зүйн үр дагавар нь хэрэгжсэн болно.
Гэтэл энэхүү цаг хугацаа буюу 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн М.А- нь “Р” БГБХ-г төлөөлөх эрх бүхий этгээд биш гэдгээ мэдсээр байж, нөхөрлөлийн өмнөөс нэр бүхий нэхэмжлэгч нартай хөдөлмөрийн гэрээ байгуулж /2023-01-05-р сарын хооронд/ ажилд томилох шийдвэр гаргасан нь нэр бүхий нэхэмжлэгч болон ‘"Р" БГБХ-н хооронд хууль ёсны хөдөлмөрийн эрх зүйн харилцааг үүсгэхгүй болно.
6.8. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т "ажил олгогч" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/.., гэж мөн хуулийн 4.1.2-т "ажил олгогчийн төлөөлөгч" гэж ажил олгогчоос өөрөөс нь, эсхүл ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагаас тухайн асуудлаар ажил олгогчийг төлөөлөх эрх авсан байгууллага, хувь хүнийг” гэж, 4.1.9-т "хөдөлмөрийн гэрээ" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог гэж мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.4-т Хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг холбогдох талууд дагаж мөрдөх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд ..,ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага, хувь хүн бөгөөд /ХтХ-н 4.1.1/ харин ажил олгогчийг ажил олгогч өөрөө эсхүл түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх эрх авсан байгууллага, хувь хүн төлөөлсний үндсэн дээр ажилтантай тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог хөдөлмөрийн гэрээ гэж /ХтХ-н 4.1.9/ тодорхойлсноор талуудын хооронд хууль ёсны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэхээр байна.
6.9. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4-т “Хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн.... хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг холбогдох талууд дагаж мөрдөх үүрэгтэй гэж хуульчилсан нь хууль ёсны хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд талууд хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалах харилцаанд үйлчлэхээр байна. Иймээс "Р" БГБХН-г төлөөлөх эрх бүхий этгээд болох С.Н- нь 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дугаар 27, 28, 29, 30, 31 тоот тушаал гаргаж, нэхэмжлэгч, Т.Т- Х.Ж-, А.Н, Х.А-, М.М- нарыг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгож, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцсэн шийдвэр гэж үзнэ. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Ажил олгогч дараах үндсэн эрхтэй” гэж мөн зүйлийн 43.1.1-т “ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох” гэж хууль бус хөдөлмөрийн харилцааг цуцлах эрхийг ажил олгогчид хуулиар олгосон болно.
6.10. Энэхүү ажил ологчийн зүгээс Т.Т- нарын 5 нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, эдгээр ажилтнуудыг ажилд томилсон тушаал нь Нөхөрлөлийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх гомдолд дурдсан зохицуулалтад нийцээгүй, нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй хүн ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсоныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль ёсны шийдвэр гэж үзнэ.
6.11. Харин энэ тохиолдолд анхан шатны шүүхийн дүгнэлтэд дурдсанчлан ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй гэх дүгнэлт нь үндэслэлгүй болно. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйл буюу Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах хуулийн хэм хэмжээ нь ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн хууль ёсны хөдөлмөр эрхлэлтийн харилцааны явцад хөдөлмөрийн гэрээг цуцлах үйл явдалд хэрэглэх хуулийн зохицуулалт бөгөөд харин ажил олгогч, нэр бүхий 5 нэхэмжлэгчтэй хууль ёсны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй, хууль бус тушаалаар ажилд томилсон гэх үндэслэлээр ажилд томилсон тушаалыг хүчингүй болгох үед хамаарахгүй болно. Иймээс анхан шатны шүүхийн ажил олгогчийн тушаал эрх зүйн акт болохын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтуудыг баримтлаагүй гэх үндэслэлээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
6.12. Анхан шатны шүүх нэр бүхий 6 нэхэмжлэгчтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэж шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага тус бүрт хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
6.13. Тухайлбал: Нэхэмжлэгч М.М- нь ‘‘өрхийн эмчээр” эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэгт авагдсан Р БГБХ-нөхөрлөлийн бүтэц орон тоо баталсан тушаалаас үзэхэд өрхийн эмч 3, одоо уг бүтэц орон тоонд Е, А, Ай нар ажиллаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн хувьд эдгээр 3 орон тооны хэний оронд томилох талаар нэхэмжлэл гаргаагүй, шүүх энэ талаар дүгнээгүй.
6.14. Х.А- нь М.А-ын тушаалаар сувилагч С.С-ийн оронд томилогдсон бөгөөд С.С-ийг 2023-07-21-ний өдрийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн томилсон. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2. “хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол мөн зүйлийн 61.3-т "Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа энэ хуульд заасны дагуу дуусгавар болно” гэж зааснаар Х.А-г өрхийн сувилагчаар эгүүлэн томилох боломжгүй болсон. Гэтэл шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй болно.
6.15. Харин Х.Ж- уламжлалт ангаахын их эмчээр эгүүлэн томилох шаардлага гаргасан боловч энэ нь “Р” БГБХ-н бүтэц орон тоонд байхгүй болно. Энэ мэтчилэн анхан шатны шүүх нэр бүхий 6 нэхэмжлэгчийн ажилд эргүүлэн томилох шаардлага бүхий нэхэмжлэлийг хянан хэлэлцэж шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн шаардлага тус бүр хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хэрхэн яаж биелэгдэх нь ойлгомжгүй, байхгүй бүтэц орон тоонд хүнийг томилон ажиллуулах, эсхүл урьд шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилсон хүний оронд томилуулах зэрэг шийдвэр гарсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Иймд гомдолд дурдсан дээрх үндэслэлээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024-05-15-ны өдрийн 00500 тоот шийдвэрийг хүчингүй болгож. нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
6.16. Жич: Давж заалдах шатны шуух зохигчийн давж заалдах гомдлоор хязгаарлагдахгүйгээр хэргийн ажиллагааг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд М.А-, Б.А- нарт холбогдох нэр бүхий нэхэмжлэгч нарыг хууль бусаар ажилд томилж, давуу байдал бий болгосноор "Р” БГБХН-д хохирол учруулсан гэх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдээгүй байхад М.А-ын тушаалаар томилогдон, улмаар мөн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн нэхэмжлэгч нартай холбоотой иргэний хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэхээс өмнө хянан хэлэлцэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар түдгэлзүүлэх үндэслэл байсан эсэхийг анхаарч үзэхийг хүсье. Энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргаж шүүх хангаагүй болно.
7. Хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайыпын давж заалдах гомдолд:
7.1. Шүүхийн шийдвэр нь дараах үндэслэлүүдээр хууль ёсны болж чадаагүй гэж үзэж байна. Үүнд: Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар хариуцагчийг буруу тодорхойлсон бөгөөд шүүх шийдвэр гаргахдаа хариуцагчаар тодорхойлогдоогүй хуулийн этгээдэд холбогдуулан шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчдээс хариуцагчаар "Р" ӨЭМТ гэж тодорхойлж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүхээс хариуцагчаар татагдаагүй "Р" БГБХН-д даалгаж шийдвэр гаргасан. "Р" ӨЭМТ гэдэг нь хуулийн этгээд биш бөгөөд "Р" БГБХН-ийн доор үйл ажиллагаа явуулдаг. "Р" БГБХН-ийг нэхэмжлэгч нар хариуцагчаар тодорхойлохгүйгээр зөвхөн "Р" ӨЭМТ-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь учир дутагдалтай болсон. "Р" БГБХН-ийг хариуцагчаар татсан нөхцөлд хариуцагч нь зөвхөн нөхөрлөлийн дарга болохгүй бөгөөд бүх гишүүд нь хариуцагчаар татагдах ёстой. Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлд хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийдвэр гаргахаас өмнө нөхөрлөлийн бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай "Р" БГБХН-ийг хариуцагчаар татсан байх ёстой.
7.2. "Р" БГБХН-ийн бүх гишүүдийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн М.А- нь 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 тоот тушаал гаргаж Т.Т-ыг, 2023 оны 5 сарын 19-ний өдрийн Б/15 тоот тушаал гаргаж А.Н-ийг, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 тоот тушаалаар Х.Ж-ыг тус тус илүү орон тоо бөгөөд төсөв цалин байхгүй байхад дур мэдэн томилгоо хийсэн байсан. Мөн сувилагч ажилтай Х.С-ийг захиргааны чөлөөтэй байхад 2023 оны 4 сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлж, түүний оронд 2023 оны 4 сарын 10-ны өдрийн Б/12 тоот тушаалаар Х.А-г томилсон байсан. Сувилагч ажилтай Х.С- нь шүүхэд нэхэмжлэл гаргаж урьд эрхэлж байсан орон тоонд шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн томилогдсон тул Х.А-г үргэлжлүүлэн ажиллуулах ямар ч боломжгүй байсан.
7.3. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т "Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ" гэж заасан. Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д "Удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүнийг удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзвэл гишүүд түүнийг уг үүргээс чөлөөлж болно", 31 дүгээр зүйлийн 1-т "Нөхөрлөлийн эрх барих байгууллага нь бүх гишүүдийн хурал байна", 2-т "Бүх гишүүдийн хуралд нөхөрлөлийн нийт гишүүдийн дийлэнх олонх нь оролцсоноор тухайн хурал хүчинтэйд тооцогдох бөгөөд хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ", Эрүүл мэндийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/212 дугаар тушаалын хавсралтаар баталсан Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3.2-т "Төвийн удирдлага нь нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралд байна", 3.3.3-т "Хурлын шийдвэр нь хурлын хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд гишүүдийн олонх нь дэмжиж гаргасан, бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулж, шийдвэртэй холбоотой хариуцлагыг хамтран хариуцна", 3.3.5-д "Нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаас тус төвийн удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүнийг томилж, чөлөөлнө" гэж тус тус зааснаар Эрүүл мэндийн төв, нөхөрлөлийн удирдлага нь бүх гишүүдийн хурал байх бөгөөд гаргасан шийдвэрээ гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болдог. 2022 оны 02-р сарын 16-ны өдөр М.А-ыг нөхөрлөлийн даргаас чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаж байсан боловч шүүхийн эцсийн шийдвэрээр М.А-ыг чөлөөлсөн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр гэж үзсэн. Иймд М.А-ын хийсэн хөдөлмөрийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т "хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" тул хүчин төгөлдөр бус юм. Хуулийн дагуу төлөөлөх эрхгүй М.А- нь нөхөрлөлийг төлөөлөн бусадтай гэрээ хийснийхээ төлөөх хариуцлагыг дангаараа хариуцаж, бусдыг хохиролгүй болгох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-т "Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө", 69 дүгээр зүйлийн 69.1-т "Төлөөлөгч бүрэн эрхээ нотолж чадаагүй, төлөөлүүлсэн этгээд уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрлийг олгохоос татгалзсан бол дур мэдэн хэлцэл хийсэн этгээд хэлцлээр хүлээсэн үүргийг хэлцлийн нөгөө талын шаардлагаар биелүүлэх, эсхүл нөгөө талд учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй”.
7.4. Харин Х.М-ыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төсөв, бүтэц орон тооноос хэтрүүлэн томилгоо хийсэн. “Р" ӨЭМТ-д стандартын дагуу 3 өрхийн эмч ажиллах заалтай ба үүнд 2022 онд их эмч К.Е, их эмч М.А-, их эмч С.Н-, их эмч Н.А гэсэн нийт 4 их эмч буюу илүү орон тоотой ажиллаж байхад илүү орон тоонд Х.М-ыг томилсон нь хууль бус байсан.
7.5.Баян-Өлгий аймгийн прокурорын газраас 2213001570085 дугаартай яллагдагч М.А-, Б.А- нарт холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт авагдсан тэдний яллах дүгнэлтэд “Яллагдагч М.А- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл болох “Р" өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар сонгогдон ажиллаж байх хугацаандаа тус нөхөрлөлийн гишүүдийн хурлаар хэлэлцүүлэлгүй албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/26 дугаартай тушаалаар Х.М-ыг гэрийн хяналт хийх их эмчээр тус тус томилж давуу байдал бий болгож 56,053,659 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан” гэж дүгнэсэн. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны журмаар Х.М-ыг хууль бусаар илүү орон тоонд томилсон гэдгийг тогтоосон бөгөөд түүний авсан цалин хөлсийг буцаан төлүүлэхээр Х.М-ыг иргэний хариуцагчаар татсан байхад шүүхээс түүнийг ажилд эгүүлэн томилж, түүний цалин хөлсийг нөхөн төлүүлэх талаар шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй.
7.6. Нэхэмжлэгч Б.А- нь "Р" өрхийн эрүүл мэндийн төвд Нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар ажиллаж байх хугацаандаа удаа дараа Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн учраас 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/47 дугаар тушаалаар сахилгын сануулах шийтгэл ногдуулсан. Уг тушаалыг гардуулж өгсөн ба Б.А- хүлээн зөвшөөрсөн болно. Харин Б.А- нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа удаа дараа ёс зүй зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасныг Баян-Өлгий аймгийн эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороогоор тогтоогдож дүгнэлт гарч нотлогдсон. Мөн удаа дараа шалтгаангүй ажил тасалж хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн, үндсэн үүрэгт ажлаа хийхгүй цалгардуулсан ба давтан сахилгын зөрчлүүд гаргасан. Үүнээс гадна хэвлэл мэдээллээр байгууллага болон хувь хүний талаар худлаа мэдээлэл тараахад оролцсон, байгууллагын дотоод нууцыг задруулсан.
7.7. Анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасны дагуу “Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэснийг зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй, хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, ажилтныг ажлаас чөлөөлөхдөө яг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа гэдэг нь тодорхойгүй ойлгомжгүй, Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх ёстой гэх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Ажилтнууд нь хууль журмын дагуу томилогдож, гэрээ байгуулагдсан нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулиар эрх эдэлж, үүрэг хүлээдэг. Гэтэл М.А- нь тухайн байгууллагын даргын ажлаас чөлөөлөгдсөний дараа хувийн ашиг сонирхлын үүднээс байгууллагыг төлөөлөн бусадтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, илүү орон тоонд 4 хүний томилсон. Хуулийн дагуу орон тоо нь хадгалагдаж байсан Х.С-ийг чөлөөлж, Х.А-г ажилд томилсон байсан тул 5 ажилтан нь хуулийн дагуу, шударгаар тухайн ажилд томилогдсон гэж үзэх боломжгүй юм. Б.А- нь сахилгын шийтгэлтэй байсан хугацаанд байгууллагын дарга болон бусад ажилтнуудыг үл хүндэтгэж, ёс зүйн зөрчил гаргасан нь зохих байгууллагын шийдвэрээр тогтоогдсон бөгөөд хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зөрчин ажил тасалсан тул ажлаас чөлөөлсөн шийдвэр нь хуульд нийцсэн байхад шүүхэд эгүүлэн тогтоосон шийдвэр гаргасан.
7.8. Б.А- нь төвийн дүн бүртгэл, мэдээллийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгож өгнө үү гэх шаардлага гаргасан боловч ажлаас чөлөөлсөн үед нийгмийн ажилтны орон тоонд ажиллаж байсан. Дүн бүртгэл, мэдээллийн ажилтны орон тоо, цалин хөлс нь тухайн ЭМТ-д байгаагүй учраас даргын тушаалаар 2023 оны 3 дугаар сард Б.А-ыг дүн бүртгэл, мэдээллийн ажилтны ажилд томилсон шийдвэрийг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан Нийгмийн ажилтны орон тоонд буцаан томилсон шийдвэрт Б.А- маргаагүй. Б.А-ын хөдөлмөрийн гэрээ нь нийгмийн ажилтны хөдөлмөрийн гэрээ байсан. Гэтэл шүүхээс Б.А-ыг урьд эрхэлж байсан ажилд нь биш өөр ажилд томилсон. Т.Т- нь тус байгууллагын нийгмийн ажилтны орон тоонд эгүүлэн томилсон бөгөөд Б.А- нь ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө уг орон тоонд ажиллаж байсан. Нийгмийн ажилтны орон тоонд нэг л хүн томилогдох ёстой боловч шүүх 2 хүнийг эгүүлэн томилсон мэт ойлголт үүсгэж байна.
7.9. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй бөгөөд талуудын мэтгэлцээн, маргааны үндэслэл тус бүрд ямар нэгэн дүгнэлт хийхгүйгээр “хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна” гэх байдлаар шийдвэрийг гаргасан нь хууль ёсны болж чадаагүй.
7.10. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 30/ШШ2024/00500 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
8. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
8.1. Хариуцагч нь нэхэмжлэгч нарыг ажлаас халсан тушаал дээр Хөдөлмөрийн тухай хуульд 80 дугаар зүйлийг баримталж шийдвэр гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан. Хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн зүгээс цуцалсан тохиолдолд зайлшгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг баримтлах ёстой гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага танан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж заасан. Тухайлбал, Х.А-, М.М- нарын хөдөлмөрийн харилцааг ямар үндэслэлээр цуцалсан нь ойлгомжгүй. Мөн бусад нэхэмжлэгч нарын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа ямар хуулийг үндэслэж цуцалсан нь ойлгомжгүй. Хариуцагчийн өмгөөлөгч нарын зүгээс Нөхөрлөлийн тухай хуулийг баримталж тайлбарлаж байгаа. Гэтэл нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн эрх зүйн харилцааны суурь зарчим, хэм хэмжээ, уг харилцаанд оролцогчдын үндсэн эрхийг тодорхойлдог. Тийм учраас энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөдөлмөрийн гэрээний харилцаа яригдах ёстой гэж үзэж байна.
8.2. Өмгөөлөгч С.Нургайыпын давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдол дээр хариуцагчийг буруу тодорхойлсон гэж дурдсан. С.Н- нь Иргэний хуулийн 62.3, 61.1 дэх хэсэгт заасныг баримталж хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан. Тэгэхээр Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар С.Н- нь төлөөлөх эрхтэй этгээд бол төлөөлж шийдвэр гаргасан гэж үзэж байна. М.А-ын төлөөлөх эрхгүй этгээдийн гаргасан тушаал гэж хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан. Бид Р БГБХН болон түүний даргыг хариуцагчаар татсан. Тэгэхээр хариуцагчийг буруу тодорхойлсон гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.
8.3. Монгол Улсын бүртгэлийн 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн /2133588/ дугаартай гэрчилгээнд М.А- нь 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл итгэмжлэлгүйгээр төлөөлж ирсэн. Баян-Өлгий аймаг дахь Р БГБХН дэргэдэх Р эрүүл мэндийн төвийн даргаар М.А- нь ажиллаж байсан нь хуулийн этгээдийн мэдээлэл оруулсан улсын бүртгэлээр нотлогдон тогтоогдож байна. Тухайн үед М.А- нь бүрэн эрхээр төлөөлөгдөж байсан гэдэг нь тогтоогдож байна. Энэ нөхөрлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг тухайн үед М.А- удирдаж байсан. Энэ үед С.Н- удирдаж байсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Тухайн нэр бүхий 5 нэхэмжлэгчийг ажилд авсан үед С.Н- нь удирдаж байсан гэдгийг тогтоох ямар нэгэн нотлох баримт байхгүй.
8.4. М.А- нэхэмжлэгч нарыг ажилд авахад 2022 оны 01 дүгээр сард бүтэц орон тоонд байсан. Тийм учраас М.А- эдгээр хүмүүсийг хууль журмын дагуу ажилд авсан. Мөн Монгол Улсын стандарт гэж хэрэгжээд эхэлсэн стандарт бий. Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц үйл ажиллагаатай холбоотой Монгол Улсын стандарт гэж байдаг. Түүний 7.1, 7.10, 7.11 дэх хэсгүүдэд тодорхой ойлголтууд байгаа. Түүний 7.9 дэх хэсэгт өдрийн эмчилгээний сувилагч, дархлаажуулалтын сувилагч, засагч сувилагч, сувилгааны сувилагч, асаргааны сувилагч, эх баригч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан зэрэг орон тоо байдаг. 7.11-т хүүхдийн эмч, шүдний эмч, уламжлалт эмч зэрэг орон тоонууд байдаг. М.А-ын зүгээс цар тахлын үед стандартад заасан орон тоонд эдгээр хүмүүсийг томилон ажиллуулсан байна.
8.5. Мөн хариуцагчийн зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Харин гаргасан тушаал дээр хууль бус тушаалыг хүчингүй болгож, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гэж тушаал гаргасан. Тэгэхээр тэр тушаал нь үндэслэлгүй юу, Хөдөлмөрийн гэрээ цуцалсан байхад яагаад шүүхэд дахин сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа юм бэ. Анхан шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралттай явагдсан. Хөдөлмөрийн гэрээгээ ажил олгогчийн зүгээс цуцалсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасныг баримтлах ёстой гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Талууд маргаан таслах комисст хандаж, дараа нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар хариу тайлбараа нэг бүрчлэн гаргаж өгсөн.
ХЯНАВАЛ:
9. Хариуцагчийн өмгөөлөгч А.Кадирбек, С.Нургайып нарын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
10. Нэхэмжлэгч Т.Т-, Х.Нургул, Х.А-, М.М-, Х.Ж- Б.А- нар нь хариуцагч “Р” ӨЭМТөвд холбогдуулан тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч Т.Т- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “…2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай Ажилд томилох тухай тушаалд ...өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 7.9-д заасныг үндэслэн (1) Б А-ыг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс нийгэм эрүүл мэндийн ажилтны үүрэгт ажлаас чөлөөлж, 2. Т.Т-ыг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс нийгэм эрүүл мэндийн ажилтнаар томилсон. Баян-өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төв 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам заасны дагуу Р ӨЭМТ-тэй харилцан тохиролцож хугацаагүй байгуулсан...” гэж,
нэхэмжлэгч Х.Н- үндэслэлээ “…Баян-Өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн Б/15 дугаартай Өдрийн эмчилгээний сувилагч томилох тухай тушаалд ...өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 7.9-д заасны дагуу өдрийн эмчилгээний сувилагч мэргэжилтэнтэй байна гэж заасны дагуу намайг өдрийн эмчилгээний сувилагчаар томилсон. Баян-өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвтэй 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам заасны дагуу Р ӨЭМТ-тэй харилцан тохиролцож хугацаагүй байгуулсан. Би 19-8 насны хүүхдүүдтэй өрх толгойлсон ганц бие ээж мөн Р өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байсан цалингаар хүүхдүүдээ тэжээдэг...” гэж,
нэхэмжлэгч Х.Ж- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “…Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаартай Ажилд томилох тухай тушаалд ...өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 7.11-д заасны дагуу уламжлалт эмчилгээний эмч орон тоогоор ажиллах шаардлагатай тул Х.Ж-ыг уламжлалтын эмчээр томилсон. Баян-өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвтэй 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам заасны дагуу Р ӨЭМТ-тэй харилцан тохиролцож хугацаагүй байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасны дагуу 135.1.Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж хуульчилжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй...” гэж,
нэхэмжлэгч Х.А- нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлээ “…Миний бие Баян-Өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/12 дугаартай Ажилд томилох тухай тушаалд ...өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 7.8-д заасны дагуу нэг өрхийн эмч, нэг өрхийн сувилагчтай 1800-2000 үйлчлүүлэгч ноогдохоор зохицуулна гэж заасны дагуу намайг өрхийн сувилагчаар томилсон. Баян-өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвтэй 2023 оны 04 дугаар сарын 10-ны өдөр Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам заасны дагуу Р ӨЭМТ-тэй харилцан тохиролцож хугацаагүй байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасны дагуу 135.1-д энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэжээ. Нэхэмжлэгч Х.А- нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охинтой бөгөөд Баян-Өлгий аймгийн Р бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/28 дугаартай тушаал нь хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасны дагуу 135.1 дэх хэсгийг зөрчсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй, хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, ажилтныг ажлаас чөлөөлөхдөө яг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа гэдэг нь тодорхойгүй ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна” гэж,
нэхэмжлэгч М.М- нь нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлээ “…Баян-Өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 15/А дугаартай Ажилд түр томилох тухай тушаалд ...өрхийн эрүүл эндийн төвд их эмч нарын ажлын ачаалал ихэссэн тул /Ковид-19/ коронавирусын гэрийн хяналт хийх их эмчээр Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д заасны дагуу түр авч ажиллуулж, хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан. Баян-Өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/05 дугаартай Ажилд томилох тухай тушаалд ...өрхийн эрүүл мэндийн төвд их эмч нарын ажлын ачаалал ихэссэн тул их эмч М.М-ыг өрхийн эмчээр томилсон. Баян-Өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвтэй хөдөлмөрийн гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Р ӨЭМТ-тэй харилцан тохиролцож хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасны дагуу 135.1.Энэ хуулийн 80.1.4, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэжээ. Би 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүүтэй бөгөөд Баян-Өлгий аймгийн Р бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх Р эрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/31 дугаартай тушаал нь хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасны дагуу 135.1 дэх хэсгийг зөрчсөн байна...” гэж,
нэхэмжлэгч Б.А- нэхэмжлэлийн үндэслэлээ “…Миний бие Б.А- нь 2017 оны 01 дүгээр зарын 03-ны өдрөөс Р өрхийн эрүүл мэндийн нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Р өрхийн эрүүл мэндийн төвийн дүн бүртгэл, мэдээллийн ажилтнаар томилогдож ажиллаж ирсэн. Мөн 2018 оноос Р бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүнээр элсэж, улсын бүртгэлд бүртгэгдсэн байсан. Ажил олгогчоос намайг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/83 дугаар тушаалаар Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээг удаа дараа зөрчсөн, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа ёс зүйн зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон ба хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалж давтан зөрчил гаргасан үндэслэлээр 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн. Ажил олгогч намайг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээг удаа дараа зөрчсөн, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа ёс зүйн зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон, хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалж давтан зөрчил гаргасан гэж дурджээ. Миний хувьд тушаалд дурдсанчлан тэгж зөрчил гаргаагүй. С.Н- нь Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаар сонгогдсон боловч ажлаа хүлээж аваагүй. Тэгээд энэ асуудал шүүхээр явж байгаад 2023 оны 06 дугаар сарын эхээр ажлаа хүлээж авсан. Ажлаа хүлээж авснаас хойш намайг М.А-ыг дэмжиж ажилласан гэж тал бүрээс нь хавчиж гадуурхаж эхэлсэн...” гэж тус тус тайлбарлажээ.
11. Хариуцагч С.Н- нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Р” БГБХН-г төлөөлж Х.А-тэй байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Өрхийн сувилагчаар ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ, Т.Т-тай байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Өрхийн нийгмийн эрүүл мэндийн нийгмийн ажилтнаар ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ, Х.Ж-тай байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Өрхийн уламжлалт эмчилгээний орон тоонд ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ, А.Н-тэй байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Өрхийн өдрийн эмчилгээний сувилагчаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ, М.М-тай байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчээр ажиллуулах хөдөлмөрийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.
12. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 158.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн А/27 дугаартай тушаалыг, Баян-Өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн А/28 дугаартай тушаалыг, Баян-Өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн А/29 дугаартай тушаалыг, Баян-Өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн А/30 дугаартай тушаалыг, Баян-Өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн А/31 дугаартай тушаалыг, Баян-Өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн А/83 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Н-ийг Р өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн сувилагчаар, нэхэмжлэгч Х.А-г Р өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн сувилагчаар, нэхэмжлэгч Т.Т-ыг Р өрхийн эрүүл мэндийн төвийн нийгэм, эрүүл мэндийн ажилтнаар, нэхэмжлэгч Х.Ж-ыг Р өрхийн эрүүл мэндийн төвийн уламжлалтын эмчээр, нэхэмжлэгч М.М-ыг Р өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмчээр, нэхэмжлэгч Б.А-ыг Р өрхийн эрүүл мэндийн төвийн дүн бүртгэл, мэдээллийн ажилтнаар тус тус эгүүлэн тогтоож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өрхийн эрүүл мэндийн төвөөс өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 5,819,139 төгрөгийг А.Н-д, 4,320,265 төгрөгийг Х.А-д, 7,168,509 төгрөгийг Т.Т-д, 7,168,509 төгрөгийг А.Ж-т, 7,168,509 төгрөгийг М.М- нарт тус тус гаргуулан олгож, 2023 оны 06 дугаар сарын 19-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн бичилт хийхийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвд даалгаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.
13. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
- Баян-Өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/27, А/28, А/29, А/30, А/31 дугаартай Хууль бус тушаалыг хүчингүй болгож, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалдаа Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4, 3 дугаар зүйлийн 3.5, 43 дугаар зүйлийн 43.1, 83 дугаар зүйлийн 83.4, 122 дугаар зүйлийн 122.1, Р бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай хуралдааны тогтоол, Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.2, 369.3 дах хэсэг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.6, 62 дугаар зүйлийн 62.3, 68 дугаар зүйлийн 68.1 дэх заалт, Р бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалт, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2022/00859 тоот шийдвэр, Улсын дээд шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 001/ШХТ2023/00238 тоот тогтоолыг тус тус үндэслэл болгож, тушаах нь ... РБГБХ нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй этгээд болох М.А- нь Нөхөрлөлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, нором стандартыг илт зөрчиж, дур мэдэн иргэн ... хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн байх тул ... 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ... үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, М.А-ын ... тушаалыг хүчингүйд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцалсан,
-2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/83 дугаартай Б.А-ыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалт, 123.2.5 дах заалт, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 09 дугаар сарын 04-ний өдрийн А/406 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 1.3 дахь заалт, 3.1 дэх заалт, 8.9 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.17.4 дэх заалт, 3.17.5 дахь заалт, 3.18 дугаар зүйл, 3.18.1 дэх заалт, 3.18.12 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалт, 7.2 дугаар зүйлийн 7.2.1 дэх заалт, 7.2.2 дахь заалт, 7.2.3 дахь заалт, 7.2.5 дахь заалт, 7.2.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн тушаах нь 1. Нийгмийн эрүүл мэндийн ажилтан Билимханы А- нь Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээг удаа дараа зөрчсөн, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа ёс зүйн зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон ба хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж давтан зөрчил гаргасан тул 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэж тус тус эрхийн актыг гаргаж нэхэмжлэгч нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан,
-Нэхэмжлэгч нарыг анх ажилд авч хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулж байсан үед Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан М.А- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл болох “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар сонгогдон ажиллаж байх хугацаандаа тус нөхөрлөлийн гишүүдийн хурлаар хэлэлцүүлэлгүй албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/16 дугаартай тушаалаар Н.А-ийг эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээ хариуцсан их эмчээр, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/19 дугаартай тушаалаар Б.А-г сувилагчаар, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/26 дугаартай тушаалаар М.М-ыг гэрийн хяналт хийх их эмчээр тус тус томилж тэдгээрт давуу байдал бий болгож 56,053,659 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх,
- мөн яллагдагч М.А- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл болох “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар улиран сонгогдож өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд нийгмийн эрүүл мэндийн ажилтан Б.А-аар дамжуулан сувилагч Ж.Б-нд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж буюу нөхөрлөлийн хурлаар өөрийг нь дэмжих байр суурьтай оролцохыг санал болгон 300,000 төгрөгийн хахууль өгсөн гэж 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж М.А-, Б.А- нарт холбогдох 221300150085 дугаартай эрүүгийн хэргийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.
14. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан прокурорын яллах дүгнэлт, зохигчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд, М.А, Б.А- нарт холбогдох Эрүүгийн 221300150085 дугаартай хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.
15. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 211 дугаартай яллах дүгнэлтээс үзэхэд Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар сонгогдон ажиллаж байсан М.А- нь бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэхгүйгээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэхэмжлэгч М.М-ыг ажилд томилсон гэх үйлдэл холбогдолд эрүүгийн хэрэг үүсгэж, түүнийг яллагдагчаар татсан бөгөөд тус яллах дүгнэлтэд дурдсан “өрхийн эрүүл мэндийн төвийн өмнөх дарга нь ажилтныг ажилд авахдаа бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаар оруулж, хэлэлцүүлээгүй” гэх үйлдэл холбогдол нь эрүүгийн хуулиар хориглосон харилцааг зөрчсөн буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг мөн гэж үзэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд тус яллах дүгнэлт бүхий эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Т.Т-, Х.Нургул, Х.А-, М.М-, Х.Ж- нарын нэхэмжлэлтэй хариуцагч “Р” ӨЭМТөвд холбогдох тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх болон хариуцагчийг “нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
16. Учир нь ажил олгогчийн ажилтан Т.Т-ыг ажлаас чөлөөлсөн 2023 оны А/29 дүгээр тушаал, Х.Ж-ыг ажлаас чөлөөлсөн 2023 оны А/30 дугаар тушаал, А.Н-ыг ажлаас чөлөөлсөн 2023 оны А/27 дугаар тушаал, Х.А-г ажлаас чөлөөлсөн 2023 оны А/28 дугаар, М.М-ыг ажлаас чөлөөлсөн 2023 оны А/31 дугаар, Б.А-ыг ажлаас чөлөөлсөн 2023 оны А/34 дүгээр тушаалын үндэслэлийг “өмнө нь тус нөхөрлөлийн даргаар сонгогдон ажиллаж байсан М.А-ыг Нөхөрлөлийн тухай хуулийг зөрчсөн, Р өрхийн эрүүл мэндийн төвийг төлөөлөх эрхгүй этгээд” гэж тодорхойлж, хариуцагчийн хариу тайлбаруудад “...нөхөрлөлийн бүх гишүүдийн шийдвэргүйгээр хууль бусаар шинэ орон тоо бий болгож түүнд дахин шинээр ажилтан авсан асуудлыг Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” гэж дурдаж, улмаар энэхүү үндэслэлийг иш татан М.А-ын Р өрхийн эрүүл мэндийн төвийг төлөөлж нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болгожээ.
Прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 211 дүгээр яллах дүгнэлтэд Р өрхийн эрүүл мэндийн төвийн өмнөх даргаар сонгогдон ажиллаж байсан М.А-ын талаар “...бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж, тэдний саналыг сонсолгүйгээр бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ... хууль, заавар, стандартыг зөрчиж нэр бүхий хүмүүсийг ажилд томилсон” гэж дүгнэсэн ба түүнийг нэр бүхий иргэдийг ажилд томилохдоо Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/04 дүгээр тушаалаар батлагдсан Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрмийн 2.3.3, 2021 оны А/212 дугаар тушаалаар батлагдсан Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийн 3.3.2, 3.3.3, Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны MNS5232:2017 стандартын 6.3, “Р” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүдийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийг тус тус зөрчсөн гэжээ. Прокурорын яллах дүгнэлтэд тусгасан уг дүгнэлт нь хариуцагчийн хариу тайлбар болон түүний сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд дээрх байдлаар мөн дурдагдсан байна.
17. Иймд М.А- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл болох “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар сонгогдон ажиллаж байх хугацаандаа тус нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэлгүй албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/26 дугаартай тушаалаар М.М-ыг гэрийн хяналт хийх их эмчээр томилж, түүнд давуу байвал бий болгосон гэх прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 211 дүгээр яллах дүгнэлттэй эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө Т.Т-, Х.Н, Х.А-, М.М-, Х.Ж- нарын нэхэмжлэлтэй тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсоор байхад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэлээр түдгэлзүүлэх тухай хариуцагчийн хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарч байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 8.1.4-д заасан “эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэсэн хуульд заасан нөхцөл байдал бодитой тогтоогдсон бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч А.Кадирбекийн “...түдгэлзүүлэх үндэслэл байсан эсэхийг анхаарч үзээгүй...” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй тул түүний давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар хүчингүй болгож шийдвэрлэв.
18. Анхан шатны шүүх тус хөдөлмөрийн эрхийн маргааны үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах үйл баримт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдэхээс өмнө тус иргэний хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарах тул шийдвэрийг хүчингүй болгож, дээр дурдсан үндэслэлүүдээр, хуульд заасан журмаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн өмгөөлөгч А.Кадирбекийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, өмгөөлөгч С.Нургайыпын “нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
19. Анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШЗ2024/00739 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Т.Т-, Х.Н, Х.А-, М.М-, Х.Ж- нарын нэхэмжлэлтэй “Р” ӨЭМТөвд холбогдох тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэрэгт Б.А-ын нэхэмжлэлтэй “Р” ӨЭМТөвд холбогдох тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг нэгтгэсэн байх боловч нэхэмжлэгч Б.А-ыг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь нэхэмжлэгч Т.Т-, Х.Н, Х.А-, М.М-, Х.Ж- нарыг ажлаас чөлөөлсөн үндэслэлээс өөр байх тул Б.А-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгаарлаж шийдвэрлэх боломжтой байсныг тэмдэглэх нь зүйтэй байна.
20. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж хариуцагчид буцаан олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2024/00500 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн өмгөөлөгч А.Кадирбекийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээж авч, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайпын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж хариуцагч “Р” ӨЭМТөвд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр,
магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ Д.КӨБЕШ