Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 289

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.******* даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Б.******* нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,Б.*******гийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* овогт *******ын ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1963 онд төрсөн. Би 1981 оны 11-р сарын 10-наас 1990 оны 12-р сарын 23-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* хотын *******, 1992 оны 02-р сарын 01-нээс 1994 оны 12-р сарын 29-ний өдөр хүртэл Завхан аймгийн *******нд цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан.

Би ******* хотын *******-р цэцэрлэгт ажиллаж байхдаа 1990 оны цомхтголоор ажлаасаа гарч байсан. Намайг бие муутай болохоор энэ байдлыг үндэслэж гаргалаа гэж байсан. Тэгээд би Улаанбаатар хот орж эмчлүүлсэн. Миний бие өвдөөд ерөөсөө зүгээр болохгүй байхаар нь ламаас асуусан чинь нэр нь таарахгүй байна гээд ******* гэдэг нэрийг минь ******* болгосон. Ингээд би тухай үед ажиллаж байх үедээ хөдөлмөрийн дэвтрээ ******* нэрээр нээлгэсэн юм. Биеэ өвдөөд болохгүй болохоор нь нэрээ өөрчилж ******* болгосон. 1991 оны 06-р сарын 26-ны өдөр нэрээ өөрчилж Иргэний гэр бүлийн бүртгэлд 1991 оны 07-р сарын 01-ний өдөр бүртгүүлж дугаартай овог нэр өөрчилсний гэрчилгээ авсан.

Иймд тухайн үед ажиллаж байсныг минь хөдөлмөрийн дэвтрийг үндэслэж тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь 1981 оны 11-р сарын 10-наас 1990 оны 12-р сарын 23-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* хотын *******, 1992 оны 02-р сарын 01-нээс 1994 оны 12-р сарын 29-ний өдөр хүртэл Завхан аймгийн *******нд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохоо тогтоолгохоор хүсэлт ирүүлжээ.

Б.******* 1981 оны 11-р сарын 10-наас 1990 оны 12-р сарын 23-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* хотын ******* ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн дугаартай он нь баллагдаж арилсан, 4-р сарын 15-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр дэх бичилтүүдээр нотлогдож байна.

Нэхэмжлэгчийг ******* хотын *******-р цэцэрлэгт ажиллаж байсан талаар мадүүлсэн гэрч Ж.гийн ... Би *******тай хамт ажиллаж байсны хувьд сайн мэднэ. ******* 1981 оны 10-р сарын 20-ны үед ******* сумын *******-р цэцэрлэг буюу одоогийн цэцэрлэгт асрагч багшаар ажилд орж байсан. Түүнийг захирал ажилд авч байсан юм. Жинхэнэ багшийн удирдлага дор асрагч багш хийж байсан юм. Тус цэцэрлэгт 1990 он хүртэл ажилласан байх. Би 1989 онд хүүхэд төрүүлээд 1990 оны 12-р сарын 15-ны үед ажилдаа ороход *******г бие нь өвдөөд ажлаасаа гарсан гэж ярьж байсан... гэсэн мэдүүлэг,

Гэрч М.ын ... Намайг 1984 онд тус цэцэрлэгт анх ажилд ороход ******* гээд жижиг охин багшийн дор асрагч багшаар ажиллаж байсан нь одоогийн нэрээр ******* юм. Асрагч гэдэг нь одоогийн туслах багш гэсэн үг. Тэгээд 1990 онд орон тооны цомхотгол болоход *******г /*******г/ бие муутай гээд хамгийн түрүүнд ажлаас гаргаж байсан юм. 1990 онд би жирэмсэний амралтаа аваад буцаад 1991 онд ажилдаа ороход ******* ажлаасаа гарсан байсан... гэсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.

Б.******* нь нэрээ өөрчилж *******ын ******* болгосон болох нь ИГББ-ын овог нэг өөрчилснийг бүртгэлийн -рт бүртгэж гэрчилгээ олгосон баримтаар тогтоогдож байна.

Ийм учраас Б.******* нь 1981 оноос 1991 он хүртэл *******ын ******* нэрээр ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн Б.******* нь 1992 оны 02-р сарын 01-нээс эхлэн Завхан аймгийн *******нд цэвэрлэгчээр ажилд орж, 1994 оны 12-р сарын 29-ний өдөр хүртэл ажилласан болох нь Завхан аймгийн *******ны даргын 1992 оны 02-р сарын 01-ний өдрийн тоот ажилд томилох тухай, тус даргын 1994 оны 12-р сарын 29-ний өдрийн тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалуудаар нотлогдон тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгчийн дугаартай он нь баллагдаж арилсан, 4-р сарын 15-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэх бичилтүүдээр давхар нотлогдож байна.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116,118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* ******* овогт *******ын *******г 1981 оны 11 дүгээр сарын 10-наас 1990 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* хотын *******, 1992 оны 02-р сарын 01-нээс 1994 оны 12-р сарын 29-ний өдөр хүртэл Завхан аймгийн *******нд цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ