Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 290

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Б.*******ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* овогт *******ийн ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Би 1980 оны 07 дугаар сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд агротехникч, ******* хотын ******* хоршоололд нормчин, мөн хотын *******т нормчноор тус тус ажиллаж байсан юм.

Иймд миний хөдөлмөрийн дэвтэр, архивын тодорхойлолт, тушаалын хуулбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн Б.******* намайг 1980 оны 07 дугаар сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд агротехникч, ******* хотын ******* хоршоололд нормчин, мөн хотын *******т нормчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний дүү ******* нь 1980 онд Ховдын хөдөө аж ахуйн техникумыг агротехникчийн мэргэжлээр төгсөөд Завхан аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газрын мэдэлд хувиарлагдсан юм. Тэгээд хувиарын дагуу Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд агротехникчээр ажилд орсон. Ингээд 1983 онд ээжийн бие муудаж дүү *******ыг дуудуулж ******* сум дээр ээжийг асарсан. Дүү маань ээжийгээ асрахын хажуугаар Завхан аймгийн Алдархаан сумын ******* хоршоололд нормчноор ажилд орж энд 3 сар болсон болов уу *******н мах боловсруулах үйлдвэрт нормчноор 1995 оны 01-р сарын 01-н хүртэл ажилласан. Дүү маань энэ хугацаанд тасралтгүй л ажил хийсэн.

Иймд дүү Б.*******ыг 1980 оноос 1995 он хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь 1980 оны 07-р сарын 07-ноос 1983 оны 02-р сарын 15-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд агротехникчээр, 1983 оны 03-р сарын 05-наас 06-р сарын 15-н хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын ******* хоршоололд нормчноор, 1984 оны 06-р сарын 29-нөөс 1995 оны 01-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн ******* болон Мах хувьцаат компанид нормчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Б.******* 1980 оны 07-р сарын 07-ны өдөр Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд агротехникчээр ажилд орсон болох нь Завхан аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газар, Хөдөө аж ахуйн нэгдлийн зөвлөлийн даргын 1980 оын 07-р сарын 16-ны өдрийн 76/17 тоот тушаалаар, мөн 1983 оны 02-р сарын 15-н хүртэл ажиллаад ажлаас чөлөөлөгдсөн болох нь Завхан аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1983 оны 02-р сарын 16-ны өдрийн 21 тоот тушаалаар тус тус нотлогджээ.

Харин 1983 оны 05-р сарын 05-наас 06-р сарын 15-н хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын ******* хоршоололд нормчноор, 1984 оны 06-р сарын 29-нөөс 1992 оны 01-р сарын 06-н, 1992 оны 01-р сарын 06-наас 1995 оны 01-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* болон Мах боловсруулах ХК-д нормчноор тус тус ажиллаж байсан гэх боловч энэ талаар баримт байхгүй байна.

Гэвч тухайн үед ажиллаж байсан болох нь 1980 оны 07-р сарын 07-ны өдөр нээлгэж бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр, Үйлдвэрлэл худалдааны Мах хувьцаат компанийн ерөний захирлын 1994 оны 12-р сарын 18-ны өдрийн 73 тоот баяр тэмдэглэх тухай тушаал зэрэг баримтуудаар нотлогдож байна

Мөн Б.*******ын ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Т., Д., Б., Т., нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.

Завхан аймгийн ******* сумын ******* нь 1992 оны 01-р сарын 06-ны өдөр Мах боловсруулах ХК болон бүртгэгдэж 1999 оны 09-р сарын 20-н өдөр хүртэл үйл ажиллагаагаа явуулж байсан нь Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн архивын 2016.08.15 өдрийн тоот лавлагаагаар тогтоогджээ.

Иймд нэхэмжлэгчийг 1984 оны 06-р сарын 29-нөөс 1992 оны 01-р сарын 06-н, 1992 оны 01-р сарын 06-наас 1995 оны 01-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* болон Мах боловсруулах ХК-д нормчноор ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116,118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ийн *******ыг 1980 оны 07-р сарын 07-ноос 1983 оны 02-р сарын 15-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд агротехникчээр, 1983 оны 03-р сарын 05-наас 06-р сарын 15-н хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын ******* хоршоололд нормчноор, 1984 оны 06-р сарын 29-нөөс 1992 оны 01-р сарын 06-н, 1992 оны 01-р сарын 06-наас 1995 оны 01-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* болон Мах боловсруулах ХК-д нормчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ