Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 292

 

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч Ж.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* нарыг байлцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Ж.*******ийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ын *******э шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Миний бие 1979 оны 07-р сарын 01-нээс 1981 оны 10-р сарын 05 хүртэл Завхан аймгийн ******* сумын Мал эмнэлгийн жолоочоор, 1981 оны 10-р сарын 05-наас 1983 оны 05 сар хүртэл ******* сумын 8 жилийн дунд сургуульд нярав, 1983 оны 05 сараас 1984 оны 05-р сарын 02 хүртэл ******* сумын хүн эмнэлэгт нярав, 1984 оны 05-р сарын 03-наас 1985 оны 01-р сарын 05 хүртэл ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангийн худалдагч-жолоочоор, 1985 оны 01-р сарын 05-наас 1989 оны 12-р сарын 21 хүртэл ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид жолоочоор, 1989 оны 05-р сарын 03-наас 1991 оны 12-р сарын 21 хүртэл ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид автомухлагийн жолооч-худалдагчаар, 1991 оны 12-р сарын 21-нээс 1993 оны 12-р сарын 25 хүртэл ******* сумын Дуут ХХК-нд жолоочоор тус тус ажилласан. Иймд Архивын лавлагаа хөдөлмөрийн дэвтрийн хуулбар бусад нотлох баримтыг үндэслэн дээрх байгууллагад ажиллаж байсныг тогтоон шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :

Хүсэлт гаргагч Ж.*******э нь 1979 оноос 1993 онуудад Завхан аймгийн ******* сумын Мал эмнэлэгт жолоочоор, дунд сургуульд няраваар, хүн эмнэлэгт няраваар, Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч-жолоочоор, автомухлагийн жолооч-худалдагчаар, Дуут ХХК-нд жолоочоор ажиллаж байсан болохоо тус тус тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 08-р сарын 01-ний өдрийн А/580 тоот лавлагаанд Ж.*******э нь 1984-1989 онд ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэн боловч дээрх байгууллагын баримт манай архивт шилжигдэн ирээгүй байна гэсэн,

Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 08-р сарын 10-ны өдрийн А/613 тоот лавлагаанд Ж.*******э нь 1981 онд ******* сумын 8 жилийн дунд сургуульд няраваар орсон, 1982 онд дээрх ажлаас чөлөөлөгдсөн, 1982 онд дээрх сумын Хүн эмнэлэгт няраваар ажилд орсон, 1986 онд ажлаас чөлөөлөгдсөн тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд: Ажилд томилсон, чөлөөлсөн тушаал олдохгүй байна гэжээ.

Хүсэлт гаргагч Ж.*******ийн нь ажиллаж байсан байдлууд архивын лавлагаагаар гарч ирээгүй хэдий ч түүний 1973 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн мал эмнэлгийн газрын даргын 1981 оны тушаал, ******* сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1988 оны тушаал, ******* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1982 оны тушаал, ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1984 оны тушаал, 1987, 1988, 1989, 1990, 1991 онуудын цалингийн картзэргийг үндэслэн түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой гэж шүүх үзэв.

Түүний 1973 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн 06-рт 1979.07.01-нээс ******* сумын Мал эмнэлгийн тасгийн машины жолоочоор томилов гэсэн,

07-рт 1981.10.05-наас ******* сумын Мал эмнэлгийн тасгийн жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлж Социализмын төлөө нэгдлийн зөвлөлийн мэдэлд шилжүүлэв гэсэн,

09-рт 1984.05.03-наас ******* ХБАнгид автомухлагийн жолооч худалдагчаар авч ажиллуулав гэсэн,

10-рт 1985.01.03-наас ******* сумын ХБАнгийн автомухлагийн худалдагч жолоочийн ажлаас чөлөөлөв гэсэн,

11-рт 1985.01.05-наас ******* сумын ХБАнгид автомашины жолоочоор авч ажиллуулав гэсэн,

12-рт 1989.05.03-наас ******* сумын авто жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлөв гэсэн,

13-рт 1989.05.03-наас ******* сумын ХБАнгид автомухлагийн жолооч худалдагчаар авч ажиллуулав гэсэн,

14-рт 1993.12.25-наас ******* сумын Дуут компаний жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлөв гэсэн гэсэн бичилтүүд хийгдсэн байна.

******* сумын Дуут ББХК нь 1991 оны 12-р сарын 21-нд улсын бүртгэлд бүртгэгдэж 1996 оны 11-р сарын 08-нд Биндэрхайрхан ХХК болон бүртгэгдсэн болох нь Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээдийн лавлагаагаар,

Мөн Дуут ББХК нь 1991 оны 12-р сарын 21-ний өдрөөс 1994 оны 12-р сарын 31-нийг дуустал НДШимтгэл төлж байсан болох нь Завхан аймгийн НДХэлтэсийн архивын тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.

Ж.*******ийн 1979.07.01-нээс 1981.10.05-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Мал эмнэлгийн тасагт жолоочоор ажиллаж байсан нь түүний хөдөлмөрийн дэвтэрт хийгдсэн бичилт мөн 1981.10.05-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэргээр,

1981 оны 10-р сарын 06-ны өдрөөс 1983 оны 05-р сарын 01 хүртэл ******* сумын 8 жилийн сургуульд няраваар ажиллаж байсан нь тус сургуулийн захирлын 1982 оны 04, 05-р саруудын тушаалуудаар,

1983 оны 05-р сарын 02-ноос 1984 оны 05-р сарын 02-ны өдөр хүртэл ******* сумын Хүн эмнэлэгт няраваар ажиллаж байсан нь тус Хүн эмнэлгийн даргын 1983 оны 06-р сарын тушаалаар,

1984 оны 05-р сарын 03-ны өдрөөс 1985 оны 01-р сарын 05-ны өдөр хүртэл ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч- жолоочоор ажиллаж байсан болох нь түүний ажилд орсон ХБАнгийн даргын 1984 оны тушаал, хөдөлмөрийн дэтрэн дээрх бичилттэй тохирч байгаа байдлаар,

1985 оны 01-р сарын 06-ны өдрөөс 1989 оны 05-р сарын 03-ны өдөр хүртэл ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид жолоочоор ажиллаж байсан нь 1987, 1988, 1989 онуудад цалин авч байсан цалингийн карт, хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилтээр,

1989 оны 05-р сарын 04-ний өдрөөс 1991 оны 12-р сарын 21-ний өдөр хүртэл ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид автомухлагийн жолоочоор ажиллаж байсан болох нь 1990, 1991 онуудад цалин авч байсан цалингийн карт, хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилтүүдээр,

1991 оны 12-р сарын 22-ны өдрөөс 1993 оны 12-р сарын 25-ны өдөр хүртэл ******* сумын Дуут ХХКнд жолоочоор ажиллаж байсан нь түүний хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилтүүдээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******ын *******ийг 1979.07.01-нээс 1981.10.05-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Мал эмнэлгийн тасагт жолоочоор, 1981 оны 10-р сарын 06-ны өдрөөс 1983 оны 05-р сарын 01 хүртэл ******* сумын8 жилийн сургуульд няраваар, 1983 оны 05-р сарын 02-ноос 1984 оны 05-р сарын 02-ны өдөр хүртэл ******* сумын Хүнэмнэлэгт няраваар, 1984 оны 05-р сарын 03-ны өдрөөс 1985 оны 01-р сарын 05-ны өдөр хүртэл ******* сумын Худалдаабэлтгэлийн ангид худалдагч-жолоочоор, 1985 оны 01-р сарын 06-ны өдрөөс 1989 оны 05-р сарын 03-ны өдөр хүртэл******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид жолоочоор, 1989 оны 05-р сарын 04-ний өдрөөс 1991 оны 12-р сарын 21-нийөдөр хүртэл ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид автомухлагийн жолоочоор, 1991 оны 12-р сарын 22-ны өдрөөс 1993оны 12-р сарын 25-ны өдөр хүртэл ******* сумын Дуут ХХК-нд жолоочоор тус тус ажиллаж байснаар тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ