Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 357

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, Б.Мөнх-Эрдэнэ, Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,                                         

Улсын яллагч Ц.Амгаланбаатар,

Шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг,

Иргэний нэхэмжлэгч Б.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

                                                                              

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хурлуд овогт Л-н Бд холбогдох эрүүгийн 1809038310781 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1962 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, техникийн геологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 16-3816 тоотод оршин суух,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 210 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 611 дугаар шүүгчийн захирамжаар 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлэн, эдлээгүй үлдсэн 8 сар 3 хоногийн ялаас чөлөөлсөн, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:ХЕ 62102472 /  Хурлуд овогт Л-н Б нь:

 

- 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 18 дугаар гудамжинд амь хохирогч Б.Энхбаялагтай маргалдаж архины шилээр толгой, хүзүү хэсэг рүү цохиж, биед нь хүзүүний зүүн доод хэсгийн зүүн эгэмний доорх тараагуур судасны урд ханыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, шарх орчим, улаан хоолой, зүүн бамбай булчирхай орчмын цус хуралт хүзүүний баруун доод ар, дагзны хуйх, зүүн чихний зүсэгдсэн шарх, баруун мөрний зулгаралт бүхий гэмтэл учруулан хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 дүгээр хавтас 4-7, 8-12 /

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 дүгээр хавтас 13-16, 17-22 /

 

Орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 дүгээр хавтас 30-31, 32-35 /

 

Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 дүгээр хавтас /

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтас  53-59 /

 

Амь хохирогч Б.Энхбаялагийн гэрээс хураан авсан эд зүйлст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 дүгээр хавтас 64-65, 66 /

 

Хэргийн газраас хураан авсан эд зүйлст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 дүгээр хавтас 70-71 /

 

Л.Бгийн орон байранд үзлэг хийх ажиллагаагаар хураан авсан эд зүйлст үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 77-78 /

 

Хохирогч Э.Намуундарь мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би өөрийн эцэг Энхбаялагтай хамт амьдардаггүй, 2 жил 1 удаа ч юм уу баяр ёслолын үеэр уулзалддаг. Саяхан нагац эгч Ч.Гантулга танай аав чинь нас барсан байна эгч дүү нараас нь асуугаач гэхэд нь мэдсэн гэжээ.  / 1 дүгээр хавтас 88-89 /

 

Гэрч А.Батбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2018 оны 08 дугаар сарын 31-ний ... орой нь гэгээ тасраагүй байхад 33-ийн буудал дээр Чука, Хүрлээ, Галаа, Цэцэнбаатар, Баатар, Баялаг нарын хамт хашааны буланд 0,75 литрийн Монгол Стандарт нэртэй архи бөөнөөрөө хувааж уусан ба тэндээ архиа уугаад нилээд согтсон байсан. Тухайн үед талийгаач Баялаг, Баатар хоёр гудамжны доошоо буугаад хоорондоо ярилцаад явсан. Дараахан нь би тасраад унтчихсан байсан гэжээ. / хх 92 /

 

Гэрч М.Ганбат мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр...Бэлхийн 18 дугаар гудамжны доод талын гудамжны үзүүрт зүс таних Энхбаялаг, Баяраа гэх мэт зүс таних хэдэн хүмүүс архи ууцгааж байсан. ...Тэгээд Хүрлээ ах, Дорж бид гурав булагнаад тэд нартай уухгүй, гудамжны үзүүрт 1 шил 0,33л  архи уусан. Тэгээд бид гурав архиа ууж дуусаад эргээд хартал гудамжны дээд талд Энхбаялаг, Баяраа хоёр барьцалдаж байсан. Тэгсэн чинь Баяраа нь Энхбаялагийг архитай шилээр цохиод шил нь хагарч, архи нь гоожсон. Архины шил хагарч байсан учраас Энхбаялагийг толгойн тус газарт л цохьчих уу даа гэж бодсон. Тэрнээс биш яг биеийнх нь хаана нь цохьсныг нарийн хараагүй. Тэгээд л Баяраа шууд алхаад надруу ирээд "Би хүн алчихлаа" гэж хэлээд миний зүүн шанаан тус газарт хальт цохьсон гэжээ. / хх 95-96 /

 

Гэрч Ш.Мягмаржав мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ... Дэвжих дэлгүүрийн хойд буланд Бор Ганбаа, Дорж ах хоёртой тааралдсан..." Тухайн үед Дэвжих дэлгүүрийн хойд талын гудамжны үзүүрт хэдэн хүн сууж байх шиг харагдсан ба ямар ч байсан наад захад нь Галаа гэх манай хамар хашаанд амьдарч байсан залуу сууж байсан. ...Тэгээд нэг их удалгүй талийгаач Баялаг гудамж уруудаад Галаагийн сууж байсан зүг рүү чиглээд явж байхад өөдөөс нь Баяраа гэдэг манайхтай ойролцоо амьдардаг залуу талийгаачийг тосч очоод зодоод эхэлсэн. Яг хэрхэн яаж зодож байгааг би сайн хараагүй ба бид гурвын зогсож байсан газраас барагцаагаар 100 метр орчим зайтай байсан гэжээ. / 1 дүгээр хавтас 98-100 /

 

Гэрч Д.Хүрэлсүх мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2018 оны 08 дугаар сарын 31-ий өдөр "Дэвжих" нэртэй хүнсний дэлгүүрийн өнцөгт Доржтой таарсан. Тэгээд Дэвжих дэлгүүрийн арын хашааны өнцөг дээр Дорж ах, би, Ганбат, дүлий Мягмаржав бид дөрөв авсан 0,33л архиа хувааж уусан. ... Бэлхийн 17 дугаар гудамжны дээд талын өнцөг дээр Баяраа, Цэцэнбаатар, хар Галаа гэх зэрэг танихгүй хүмүүс гудамжинд архи ууцгааж байсан. Тэгж байтал Энхбаялаг дээгүүрээ цээж нүцгэн, доогуураа бэлтгэлийн хар бараан өмдтэй гэрээсээ гарч ирээд Баяраа тэр хэд дээр очсон. Тэгсэн чинь удалгүй Баяраа Энхбаялагтай маргалдаад барьцалдаж авсан. Тэгсэн чинь хажууд байсан Дорж ах хэлэхдээ "өө тэр Баяраа нь Энхбаялагийг архины шилээр цохьчихлоо ш дээ" гэж хэлсэн. Миний хувьд бол харсан зүйл байхгүй. Тэгээд Энхбаялаг цаашаа ганцаараа алхаад гэр рүүгээ орсон. Тэгсэн нөгөө Баяраа гэх залуу нь баруун гартаа хагарчихсан архины шил бариад Дорж, Ганбат, дүлий Мягмаржав бид дөрөв дээр ирсэн. Ирээд шууд Баяраа нь Ганбат руу дайраад "...Би хүн алчихлаа шүү. Та нарыг алчихаж чадна ш дээ." гэж хэлээд Ганбатын шанаа руу нь нэг удаа гараараа цохьсон. Тэгсэн чинь Ганбат нь Баярааг цохиж унагаагаад дэвссэн. Тэгэхээр нь Дорж ах бид хоёр Ганбатыг боль гээд болиулсан. Тэгсэн нөгөө Баяраа гэх залуу гудамж тойроод ганцаараа яваад өгсөн гэжээ. / хх 110-111 /

 

   Гэрч Р.Чулуунбаатар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...16 цаг 30 минутын орчим гэр рүүгээ харих гээд алхаад явж байхад хэрэг гарсан гэх газар Баяраа, Галбадрах, гаргүй Батаа, буурал Ганбаа нар архи уугаад зогсож байсан. Гэтэл гаргүй Ганбаа намайг дуудаад ах 100 гр татчих гээд хийж өгөхөөр нь би тэр архинаас нь 1 татаад маргааш ажилтай гэж хэлээд гэртээ харьсан. Тухайн үед талийгаач Баялаг байхгүй байсан. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 09 сарын 01-ний өдөр 07 цагийн орчим ...Зенит гэх дэлгүүрийн тэнд талийгч Баялагийн нутгийн дүү гэх нэрийг нь мэдэхгүй, зүс таних залуутай тааралдахад тэр залуу “ Баялаг ах гэртээ нас барсан байна. Цагдаад дуудлага өгөх гэсэн юм. Утас байна уу “ гэхээр нь би өөрийнхөө 89751256 дугаарын утсаа өгөхөд тэр залуу миний утсаар цагдаагийн 102 руу дуудлага өгсөн гэжээ. / 1 дүгээр хавтас 123-125 /

 

   Гэрч Д.Дорж мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 16-17 цагийн орчимд гэрээсээ гараад Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Дэвжих" гэх булангийн дэлгүүрийн тэнд очиж Хүрлээ, Бор Ганбаа, Мягмаржав нартай цуг юм яриад сууж байсан. ...Тэгээд бид нар юм яриад сууж байхад нэг нь "хөөе" гээд орилохоор нь дээшээ харсан чинь талийгаач Энхбаялаг нь цагаан өнгийн зүйлээр нүүрээ дараад өөрийнхөө гудамж руу ганцаараа алхаж байхыг би харсан. Тухайн үед би зодолдоод хамарнаас цус гараад явчихав уу гэж ойлгосон. Харин Баяраа нь талийгаачийг гудамж руугаа явж байхад эсрэгээр нь бид нар руу Баяраа нь нилээн согтуу ганцаараа уруудаж ирээд бор Ганбаатай барьцалдаад аваад зодолдох шиг болсон гэжээ. / 1 дүгээр хавтас 131-133 /

 

   Яллагдагч Л.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 0,75л архи 2 шилийг аваад гаргүй Батаа, Баадай, Галбадрах, талийгаач Энхбаялаг, нэрийг нь мэдэхгүй залуугийн хамт авсан 2 шил архиа хуваагаад ууж байтал эхлээд гаргүй Батаа, дараа нь би тасраад гудамжиндаа унтсан байсан. Тэгээд ойролцоогоор 1 цаг гарангийн дараа сэрэхэд миний өмсөж явсан шар өнгийн малгай, нүдний шил, нокиа маркийн гар утас, 40,000 төгрөг байхгүй, бүгд явчихсан байсан. Тэгээд би гэр лүүгээ явах гээд дөнгөж босоод  холдоогүй  байхад  "Дэвжих"  дэлгүүрийн  тэндээс талийгаач Энхбаялаг нь ганцаараа нилээн согтуу ирээд "архи авч ууя" гээд байхаар нь би "надад мөнгө байхгүй байна. Хамаг юмаа алдсан байна" гээд сууж байхад Энхбаялаг нь "худлаа битгий яриад бай, чамд мөнгө байгаа ш дээ" гээд намайг  сууж байхад миний боов, төмсөг орчимд баруун хөлөөрөө 1 удаа өшиглөсөн гэжээ. / 2-р хавтас 2-3 /

 

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 10765 дугаар дүгнэлтэнд:  

1. Баяраагийн биед баруун сарвуунд шарх, зулгаралт, зүүн хуухнагт зөөлөн эдийн няцрал, шодойнд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. / 1 дүгээр хавтас 169 /

 

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 1941 дүгээр дүгнэлтэнд:

   1. Талийгаачийн цогцост хүзүүний зүүн доод хэсгийн зүүн эгэмний доорх

тараагуур судасны урд ханыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, шарх орчим, улаан хоолой, зүүн бамбай булчирхай орчмын цус хуралт хүзүүний баруун доод ар, дагзны хуйх, зүүн чихний зүсэгдсэн шарх, баруун мөрний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Талийгаач хүзүүний зүүн доод хэсгийн зүүн эгэмний доорх тараагуур судасны урд ханыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цус алдаж нас баржээ.

4. Талийгаач нь В III бүлгийн цустай байна .

5. Талийгаачийн урт 166 см урттай байна.

6. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй гэжээ. / 1 дүгээр хавтас 137 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9107 дугаар дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн шинжлэхэд “Ouроnt” гэсэн бичигтэй цэнхэр алаг өнгийн куртик, өвдөг хэсэгтээ хүрэн өнгийн нөхөөстэй цэнхэр өнгийн даавуун өмд, хар өнгийн хагас түрийтэй хос гутал дээр цус илэрсэн.  

2. Өвдөг хэсэгтээ хүрэн өнгийн нөхөөстэй цэнхэр өнгийн даавуун өмд, хар өнгийн хагас түрийтэй хос гутал дээрх цус нь АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай байна гэжээ. / 1 дүгээр хавтас 152 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9109 дүгээр дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн цээж хэсэгтээ цагаан өнгийн оруулгатай улаан эрээн өнгийн цамц, хүрэн өнгийн тэлээ, саарал өнгийн даавуун өмд, хар өнгийн ботинкон хос гутал дээр цус илэрсэн.  

2. Цээж хэсэгтээ цагаан өнгийн оруулгатай улаан эрээн өнгийн цамц, саарал өнгийн даавуун өмд, хар өнгийн хос гутал дээрх цус нь АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай байна.  

3. Хүрэн өнгийн тэлээн дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна гэжээ. / 1 дүгээр хавтас 155 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9111 дүгээр дүгнэлтэнд:  

1. Шинжилгээнд ирүүлсэн № 1, 2, 3 гэж дугаарласан хөвөн бамбар, 1,5мл-ийн хуванцар тубтэй улаан хүрэн өнгийн шингэн зүйл дээр цус илэрсэн.  

2. № 1 гэж дугаарласан хөвөн бамбар, 1,5мл-ийн хуванцар тубтэй улаан хүрэн өнгийн шингэн зүйл дээрх цус нь АВО системээр В/III / бүлгийн харьяалалтай байна.

3. № 2, 3 гэж дугаарласан хөвөн бамбар дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна гэжээ. / 1 дүгээр хавтас 158 /

 

Шүүгдэгч Л.Бг 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 1 дүгээр хавтас 227-229 /

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / 1 дүгээр хавтас 232 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Талийгаач намайг архи ууя гэхээр нь би мөнгө байхгүй гэхэд намайг өшиглөсөн. Тэгээд би түүнийг цохьсон. Миний шилээр цохьсноос талийгаачид гэмтэл учирсан нь үнэн. Надаас өөр хүн түүнийг цохиогүй. Бид хоёрыг маргалдахад бид хоёрын хажууд өөр хүн байгаагүй. Бид нар 5-уулаа нийлээд 3-4 шил архи уусан. Би нилээн согтуу байсан. Оршуулгын зардалд 900.000 төгрөг төлсөн. Үлдэх хохирлыг төлнө. Ажил хийх боломж олгож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү. Талийгаачийн ах дүү нараас уйчлалт гуйж байна гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Энхцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Талийгаач нь миний төрсөн ах бөгөөд эхнэр хүүхдээсээ салаад олон жил болсон. Оршуулгын ажил явдалд 3.429.500 төгрөгний зардал гарснаас 900.000 төгрөгийг хүлээн авсан. Мөн ах маань “ Хас ” банкнаас 9.100.000 төгрөгний цалингийн зээл авсан байсан. Өмнөх зээлийг авахад би хамтран зээлдэгчээр авсан байсан. Иймд дээрх зээлээс үлдсэн 8.742.443 төгрөгийг, оршуулгын зардал 2.529.500 төгрөгийн хамт шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 18 дугаар гудамжинд хохирогч Б.Энхбаялагтай маргалдаж, архины шилээр толгой, хүзүү хэсэг рүү цохиж биед нь хүзүүний зүүн доод хэсгийн зүүн эгэмний доорх тараагуур судасны урд ханыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, шарх орчим, улаан хоолой, зүүн бамбай булчирхай орчмын цус хуралт хүзүүний баруун доод ар, дагзны хуйх, зүүн чихний зүсэгдсэн шарх, баруун мөрний зулгаралт бүхий гэмтэл учруулан хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 4-7, 8-12, 13-16, 17-22 /,  …Орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 30-31, 32-35/,   ...Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 36-38, 39-41 /,   ...Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 53-59 /, Эд зүйлст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 64-66 /, ...Хэргийн газраас хураан авсан эд зүйлст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх  70-71 /,  ...Л.Бгийн орон байранд үзлэг хийх ажиллагаагаар хураан авсан эд зүйлст үзлэг хийсэн тэмдэглэл / хх 77-78 /,  ...Саяхан нагац эгч Ч.Гантулга “ Танай аав чинь нас барсан байна. Эгч дүү нараас нь асуугаач гэхэд нь мэдсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Э.Намуундарийн мэдүүлэг / хх 88-89 /,  ... 33-ийн буудал дээр Чука, Хүрлээ, Галаа, Цэцэнбаатар, Баатар, Баялаг нарын хамт хашааны буланд 0,75л архи бөөнөөрөө хувааж уусан. Тухайн үед талийгаач Баялаг, Баатар хоёр гудамжны доошоо буугаад хоорондоо ярилцаад явсан дараахан нь би тасраад унтчихсан байсан мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч А.Батбаярын мэдүүлэг / хх 92 /,  ... Бид гурав тусдаа гудамжны үзүүрт архи ууж байгаад дуусаад эргээд хартал гудамжны дээд талд Энхбаялаг, Баяраа хоёр барьцалдаж байсан. Тэгтэл Баяраа нь Энхбаялагийг архитай шилээр цохиод шил нь хагарч, архи нь гоожсон. Энхбаялагийг толгойн тус газарт л цохьчихов уу даа гэж бодсон. Тэрнээс биш яг биеийнх нь хаана нь цохьсныг нарийн хараагүй. Би хол байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч М.Ганбатын мэдүүлэг  / хх 95-96 /, ...талийгаач Баялаг гудамж уруудаад Галаагийн сууж байсан зүг рүү чиглээд явж байхад өөдөөс нь Баяраа очсон. Хэрхэн яаж зодож байгааг би сайн хараагүй ба бид гурвын зогсож байсан газраас барагцаагаар 100 метр орчим зайтай байсан. Нэг харахад Баяраа талийгаачийг доороо оруулчихсан дээрээс нь цохиж байгаа харагдсан. Тэгээд нэг их удалгүй Баяраа бид нар руу гүйгээд ирсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ш.Мягмаржавын мэдүүлэг  /  хх 98-100 /, ... Хашааны өнцөг дээр Дорж ах, би, Ганбат, дүлий Мягмаржав бид дөрөв 0,33л архиа хувааж уусан. Гудамжны дээд талын өнцөг дээр Баяраа, Цэцэнбаатар, хар Галаа нар  архи ууцгааж байсан. Тэгж байтал Энхбаялаг дээгүүрээ цээж нүцгэн, доогуураа бэлтгэлийн хар бараан өмдтэй гэрээсээ гарч ирээд Баяраа тэр хэд дээр очсон. Тэгсэн чинь удалгүй Баяраа Энхбаялагтай маргалдаад барьцалдаж авсан. Тэгээд Энхбаялаг цаашаа ганцаараа алхаад гэр рүүгээ орсон. Баяраа гэх залуу нь баруун гартаа хагарчихсан архины шил бариад "...Би хүн алчихлаа шүү, та нарыг алчихаж чадна ш дээ."  Гээд бид нар дээр ирсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Хүрэлсүхийн мэдүүлэг / хх 110-111 /, …Маргааш нь буюу 2018 оны 09 сарын 01-ний өдөр 07 цагийн орчим талийгаач Баялагийн нутгийн дүү зүс таних залуутай тааралдахад “ Баялаг ах гэртээ нас барсан байна. Цагдаад дуудлага өгөх гэсэн юм. Утас байна уу “ гэхээр нь би 89751256 дугаарын утсаараа цагдаагийн 102 руу дуудлага өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Р.Чулуунбаатарын мэдүүлэг / хх 123-125 /,  …Нэг нь "хөөе" гээд орилохоор нь дээшээ харсан чинь талийгаач Энхбаялаг нь цагаан өнгийн зүйлээр нүүрээ дараад өөрийнхөө гудамж руу ганцаараа алхаж байхыг би харсан. Тухайн үед би зодолдоод хамарнаас цус гараад явчихав уу гэж ойлгосон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Доржийн мэдүүлэг / хх 131-133 /,   ... 0,75л архи 2 шилийг  гаргүй Батаа, Баадай, Галбадрах, талийгаач Энхбаялаг, нэрийг нь мэдэхгүй залуугийн хамт уугаад би тасраад гудамжиндаа унтсан байсан. Дэлгүүрийн  тэндээс талийгаач Энхбаялаг нь ганцаараа нилээн согтуу ирээд "архи авч ууя" гээд намайг дээрэлхээд сууж байхад Энхбаялаг нь миний боов, төмсөг орчимд баруун хөлөөрөө 1 удаа өшиглөсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Л.Бгийн мэдүүлэг /  2-р хавтас 2-3 /, ... 1. Талийгаачийн цогцост хүзүүний зүүн доод хэсгийн зүүн эгэмний доорх тараагуур судасны урд ханыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, шарх орчим, улаан хоолой, зүүн бамбай булчирхай орчмын цус хуралт хүзүүний баруун доод ар, дагзны хуйх, зүүн чихний зүсэгдсэн шарх, баруун мөрний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдсон нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн байна. Талийгаач нь хүзүүний зүүн доод хэсгийн зүүн эгэмний доорх тараагуур судасны урд ханыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цус алдаж нас баржээ гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 1941 дүгээр дүгнэлт / 1 дүгээр хавтас 137 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Бг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа оршуулгын зардлын зарим хэсгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Л.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм буруут үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан 10 жилийн хорих ялыг оногдуулж, оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Энхцэцэг нь оршуулгын зардалд баримтаар нотлогдсон 3.429.500 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч Л.Б нь Б.Энхцэцэгт 400.000 төгрөг, хохирогч Э.Золзаяад 500.000 төгрөг тус тус өгсөн тул нэхэмжлэлээс хасаж, үлдэх 2.529.500 төгрөгийг гаргуулан түүнд олгох нь зүйтэй байна.

 

Харин талийгаач нь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “ Хас “ банкнаас 9.100.000 төгрөгийн зээл авсан болох нь зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга зэргээр нотлогдож байгаа боловч, иргэний нэхэмжлэгч Б.Энхцэцэг нь энэ зээлийг хамтран зээлдэгч болох нь нотлогдохгүй байна. Мөн “ Хас “ банк нэхэмжлэл гаргаагүй тул зээлийн асуудлыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Иймд жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1ш сидиг хэрэгт хавсаргаж, цээж хэсгээрээ цагаан өнгөтэй, ханцуйгаараа улаан эрээн өнгийн дөрвөлжин хээтэй срочкон цамц 1ш, хүрэн өнгийн тэлээ 1ш, саарал өнгийн өмд 1ш, хар өнгийн гутал 1 хос, цэнхэр өнгийн саравчтай малгай 1ш, хар өнгийн саравчтай малгай 1ш, цайвар шаргал өнгийн үслэг даавуу 1ш, RED черри гэсэн цаасан хайрцаг 1ш, улбар шар өнгийн цамц 1ш, хөх өнгийн куртик 1ш, хүрэн өнгийн тэлээтэй цэнхэр өнгийн даавуун өмд1ш, хагас түрийтэй хар өнгийн гутал 1 хос,  хөвөн бамбар зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 227 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                        

1. Шүүгдэгч Хурлуд овогт Л-н Бг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Л-н Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 / арав /  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Л.Бгийн эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Л.Бгийн цагдан хоригдсон 227 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1ш сидиг хэрэгт хавсаргаж, цээж хэсгээрээ цагаан өнгөтэй, ханцуйгаараа улаан эрээн өнгийн дөрвөлжин хээтэй срочкон цамц 1ш, хүрэн өнгийн тэлээ 1ш, саарал өнгийн өмд 1ш, хар өнгийн гутал 1 хос, цэнхэр өнгийн саравчтай малгай 1ш, хар өнгийн саравчтай малгай 1ш, цайвар шаргал өнгийн үслэг даавуу 1ш, RED черри гэсэн цаасан хайрцаг 1ш, улбар шар өнгийн цамц 1ш, хөх өнгийн куртик 1ш, хүрэн өнгийн тэлээтэй цэнхэр өнгийн даавуун өмд1ш, хагас түрийтэй хар өнгийн гутал 1 хос,  хөвөн бамбар зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508-1-д зааснаар Л.Бгаас 2.529.500 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Энхцэцэгт олгож, зээлтэй холбоотой нэхэмжлэлээ баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

7. Л.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Л.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

               

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЮУНЧИМЭГ

 

                           ШҮҮГЧИД                                         Б.МӨНХ-ЭРДЭНЭ 

 

                                                                         Л.ОДОНЧИМЭГ

           

                                                         

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                        

1. Шүүгдэгч Хурлуд овогт Л-н Бг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Л-н Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 / арав /  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Л.Бгийн эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Л.Бгийн цагдан хоригдсон 227 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1ш сидиг хэрэгт хавсаргаж, цээж хэсгээрээ цагаан өнгөтэй, ханцуйгаараа улаан эрээн өнгийн дөрвөлжин хээтэй срочкон цамц 1ш, хүрэн өнгийн тэлээ 1ш, саарал өнгийн өмд 1ш, хар өнгийн гутал 1 хос, цэнхэр өнгийн саравчтай малгай 1ш, хар өнгийн саравчтай малгай 1ш, цайвар шаргал өнгийн үслэг даавуу 1ш, RED черри гэсэн цаасан хайрцаг 1ш, улбар шар өнгийн цамц 1ш, хөх өнгийн куртик 1ш, хүрэн өнгийн тэлээтэй цэнхэр өнгийн даавуун өмд1ш, хагас түрийтэй хар өнгийн гутал 1 хос,  хөвөн бамбар зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508-1-д зааснаар Л.Бгаас 2.529.500 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Энхцэцэгт олгож, зээлтэй холбоотой нэхэмжлэлээ баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

7. Л.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Л.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

               

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЮУНЧИМЭГ

 

                           ШҮҮГЧИД                                         Б.МӨНХ-ЭРДЭНЭ 

 

                                                                         Л.ОДОНЧИМЭГ