| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2016/00301/И |
| Дугаар | 301 |
| Огноо | 2016-08-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 301
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Ж.*******гийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: ******* *******ын ******* дүүрэг ******* хороо ******* хороолол ******* байр ******* тоотод оршин суух иргэн ******* овогт ын ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
овогтой ******* миний бие 1979 оны 4-р сарын 20-нд Завхан аймгийн АДХГЗ-ны Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтэст байцаагчаар орж ажиллаж байгаад 1985 оны 12-р сард ажлаа өөрчилж аймгийн захиргааны статистикийн хэлтэст 1986 оны 1-р сараас 1987 оны ******* сарыг дуустал ажилласан юм. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ алдсан. Иймд дээрх жилүүдээ нөхөн тогтоолгож өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох шаардагатай байна.
Аймгийн архиваас лавлагаа авсан боловч зөвхөн 1979 оны 4-р сарын 20-нд ажилд орсон тушаал олдож бусад тушаал олдохгүй байна. Харин миний тухайн жилүүдэд Үйлдвэрчний эвлэлийн гишүүний татвар төлж байсан батлах байгаа.
Иймд миний 1979 оны 4-р сарын 20-ны өдрөөс 1985 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн АДХГЗ-ны Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтэст байцаагчаар, 1986 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1987 оны ******* сарын 31-ний өдрийг дуустал мөн аймгийн АДХГЗ-ны статистикийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэж хүсэн нэхэмжлэл гаргаж байна.
Миний бие ******* *******од оршин суудаг, өндөр настай мөн биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан Улиастайд очиж асуудлаа шийдвэрлүүлэх боломжгүй байна. Энэ байдлыг минь харгалзан намайг оролцуулалгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :
Хүсэлт гаргагч Ж.******* нь 1979 оны 04-р сарын 20-ны өдрөөс 1985 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн АДХГЗ-ны Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтэст байцаагчаар, 1986 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1987 оны ******* сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн АДХГЗ-ны статистикийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан тухайгаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Мөн тэрээр ******* *******од амьдардаг бөгөөд Завхан аймагт ирж шүүх хуралдаанд оролцох боломжгүй учир өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэхээр хүсэлт ирүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 08-р сарын 10-ний өдрийн А/612 тоот лавлагаанд “Ж.******* нь 1979-1985 онд Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтэст байцаагчаар, 1986-1987 оны Аймгийн засаг даргын Тамгын газрын Статистийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэн боловч, 1986-1987 оны Аймгийн засаг даргын Тамгын газрын Статистикийн хэлтсийн даргын тушаал, 1979-1985 оны Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсийн баримт манай архивт шилжигдэн ирээгүй учир лавлагаа гаргах боломжгүй юм” гэжээ.
Ж.*******гийн ажиллаж байсан байдлын талаарх баримт архиваас гарч ирээгүй хэдий ч түүний 1980 онд нээлгэсэн 458448 тоот МҮЭ-ийн бат илэрхийлэх, Завхан аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1979 оны 04-р сарын 20-ны өдрийн 28 тоот захирамж зэргийг үндэслэн түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой гэж үзэв.
Хүсэлт гаргагч Ж.*******гийн 1980 онд нээлгэсэн 458448 тоот МҮЭ-ийн бат илэрхийлэхэд түүнийг 1979 оны 04-р сараас 1987 оны ******* сар хүртэлх хугацаанд ажиллаж цалин авч цалингаасаа гишүүний татвар төлж байсан бичилтүүд хийгдэж сар бүрт тэмдэг дарагдсан байна.
Мөн тэрээр Завхан аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1979 оны 04-р сарын 20-ны өдрийн 28 тоот захирамжаар Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсийн байцаагчаар томилогдож байсан байна.
Дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Ж.*******г 1979 оны 04-р сарын 20-ны өдрөөс 1985 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн АДХГЗ-ны Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтэст байцаагчаар, 1986 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1987 оны ******* сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн АДХГЗ-ны статистикийн хэлтэст мэргэжилтнээр тус тус ажиллаж байснаар тогтоох үндэстэй байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол улсын хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, хэсэгт заасныг баримтлан ******* овгийн ын *******г 1979 оны 04-р сарын 20-ны өдрөөс 1985 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн АДХГЗ-ны Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтэст байцаагчаар, 1986 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1987 оны ******* сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн АДХГЗ-ны статистикийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байснаар тус тус тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ