| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2016/00302/И |
| Дугаар | 302 |
| Огноо | 2016-08-18 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 302
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг батлах тухай
Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би ******* *******-ны нэхэмжлэлтэй Г.*******т холбогдох 252000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* нэхэмжлэлийн шаардлагадаа: Завхан аймгийн Цагдаагийн газар нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2013 оны 04 сард худалдах худалдан авах гэрээг байгуулж ажилчдаа хамруулан гар утас зээлээр худалдан авсан. Энэхүү гэрээнд Г.******* нь хамрагдаж гар утас зээлээр худалдан авсан.
Гэтэл Г.******* нь гэрээний үүргээ үл биелүүлэн үлдэгдэл 249000 төгрөгийг төлөлгүй биднийг хохироож байна. Иймд Г.*******оос төлбөрийн үлдэгдэл болох 249000 төгрөг, нотариатын зардал 3000 төгрөг нийт 252000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн ******* сумын******* багт оршин суух Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* овогтой ******* би 2013 оны 04 сард Skytel компаниас гар утас худалдан авсан. Одоо үлдэгдэл 252000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* нь иргэн Г.*******т холбогдуулан 252000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 252000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8210 төгрөгний тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ
1. ******* *******-ны нэхэмжлэлтэй Г.*******т холбогдох 252000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 252000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч Г.*******ийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 8210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4105 төгрөгийг, улсын орлогын 090000941 данснаас 4105 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ