Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 225/МА2024/00021

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 225/МА2024/00021

И.Дын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ2024/00787 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: И.Дын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт холбогдох

Гомдол гаргах хугацааг сэргээлгэх, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын заал зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай маргаантай иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Игийн Д нь 2006 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 76 дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт 2006 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн үйлчлэгчээр томилогдон ажиллаж эхэлсэн ба 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар тус байгууллагын заал зохион байгуулагчаар томилогдон тус байгууллагад нийт 17 жил ажилласан байна.

Гэтэл Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын дарга нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа очтол намайг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл болон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалыг өгсөн.

Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тухай үндэслэлээ Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/67 дугаар захирамжаар Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын бүтэц, орон тоог өөрчилсөн бөгөөд тус захирамжаар миний ажиллаж байсан заал зохион байгуулагчийн орон тоо хасагдаж шийдвэрлэсэн тул намайг Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасны дагуу ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан боловч ажлаас чөлөөлсөн тушаалдаа аж ахуйн нэгж, байгууллага түүний салбар нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн аль нь болохыг дурдаагүй байна.

...Миний бие 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр эрт илрүүлэгт хамрагдаж, хөхний хорт хавдартай гэж оношлогдон 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хөх бүтэн авах мэс засалд орсон бөгөөд хагалгааны дараах хими эмчилгээг аймагтаа тогтмол хийлгэж ирсэн бөгөөд туяа эмчилгээнд орох зайлшгүй шаардлагатай гэсэн ба манай аймагт туяа эмчилгээ байхгүй тул 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс Хавдар судлалын үндэсний төвийн хяналтад Улаанбаатар хотод 2 сарын хугацаанд эмчилгээ туяа эмчилгээ болон сэргээн засах эмчилгээг зайлшгүй хийлгэх шаардлагатай болсон юм. Хэдийгээр байгууллагын даргын тушаалыг эс зөвшөөрч байсан ч эрүүл мэндийн шалтгааны улмаас тухайн хугацаанд нь зохих байгууллагад хандаж чадаагүй. Би намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч дараагийн шатны байгууллагад ханд гэсэн хариу өгсөн.

Иймд би дээрх тушаалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна.

1.Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг надад 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх ёстой байтал Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт нь надад огт мэдэгдээгүй төдийгүй 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай тушаалтай хамт өгсөн.

2. Хэрвээ миний ажиллаж байсан орон тоо хасагдсан бол шинээр нэмэгдэж байгаа орон тоонд намайг авч ажиллуулах боломжтой байсан гэж үзэж байна.

Миний бие Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт 17 жил тасралтгүй ажиллаж ирсэн тул шинэ орон тоонд томилогдох давуу эрхтэй байсан, тухайн орон тоонд өрсөлдөх боломжтой байсан гэж бодож байна.

Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театр нь надад ямар ч боломж өгөлгүйгээр шууд миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасан Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах эрхтэй гэх зарчмыг зөрчжээ.

Иймд миний гомдол гаргах хугацааг сэргээж, намайг Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын заал зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас чөлөөлсөн тушаалын баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх ёстой шаардлагыг хангаж чадаагүй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг цуцалж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө энэ талаар мэдэгдэх үүрэгтэй атал энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Ажлаас халсан тушаал болон мэдэгдлийг нэг дор өгсөн байдаг. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан холбогдох зарчмуудыг баримтлаагүй. Тодруулбал мэргэшсэн, тогтвортой байх, Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах, ил тод байх зарчмуудыг баримтлаагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.4-д ажилтны эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-д хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах үүргээ биелүүлээгүй учраас И.Дын гомдол гаргах хугацааг сэргээж, түүнийг Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын заал зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү... гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын заал зохион байгуулагчаар ажиллаж байсан И овогтой Д нь бүтэц орон тооны шинэчилсэн өөрчлөлтөөр дээрх ажлын байр нь хасагдсан тул хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1 /орон тоо цөөрсөн/ дагуу ажлаас чөлөөлсөн билээ. Мөн И.Д нь эрүүл мэндийн шалтгааны улмаас 2023 оны 11,12 сард огт ажил хийгээгүй боловч цалинг бүрэн олгож байсан болно... гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын бүтэц орон тооны өөрчлөлтийг Хөвсгөл аймгийн Засаг дарга хийх үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр захирамж гаргасан. Тус захирамжаар өмнө байсан заал зохион байгуулагчийн ажлын орон тоог хасаж театрт нэн шаардлагатай байдаг үйлдвэр ангийн даргын орон тоог шинээр баталсан. ...Миний зүгээс нэхэмжлэгчийг дуудаад Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжийг танилцуулж таны ажлын байр хасагдсан, драмын театрт үйлдвэр ангийн дарга гэсэн ажлын байр байдаг юм байна. Үүний дагуу заал зохион байгуулагчийн ажлын байрыг өөрчилж үйлдвэр ангийн дарга, утга зохиолын мэргэжилтэн гэх ажлын байр манайд нэмэгдсэн талаар танилцуулаад 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр мэдэгдэх хуудсаа өгсөн. Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ажлаа хүлээж авсан. Нэхэмжлэгч ажилдаа огт ирдэггүй хүн байсан. Тэгээд өвчний шалтгааны улмаас ирдэггүй гэсэн. 2023 оны 11, 12 дугаар саруудын цагийн бүртгэлээс харахад энэ хүн тухайн цаг хугацаанд ажиллаагүй.

...Ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэг гэх заалтад аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн бол гэж байгаа учраас заавал тушаалд хаалтан дотор ямар шалтгаанаар чөлөөлөгдөж байгаа талаар бичих шаардлагагүй байх гэж бодож байна. Хуулийн энэ заалтад ажлын байр хасагдсан гэсэн агуулга байгаа. Мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-д 30 хоногийн хугацаанд гомдол гаргах эрхтэй талаар заасан. Соёлын яамны хуулийн хэлтсийн дарга н.Батцэцэгээс орон тоо цөөрсөн талаар хэлэхэд Засаг даргын захирамжийг үзээд энэ захирамжийн дагуу 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хэрэгжих юм байна. 2 харуул, 1 үйлчлэгч гээд нийт 4 хүн байсан. Тус захирамжийн хэрэгжих хугацаанд асуудлыг шийдвэрлэхгүй бол хагас жилийн шалгалт явагдах юм бол та өөрөө эдгээр 4 хүний цалин төлнө. Учир нь төсвийн ерөнхийлөн захирагч бүтэц, орон тоо нь батлагдсан орон тоон дээр хүн ажиллуулах ёстой. Түүний дагуу цалингаа олгох ёстой гэхэд нь та надад ямар зөвлөгөө өгөх юм бэ гэхэд та мэдэгдлээ өгөөд ажлаас нь чөлөөлөх ёстой. Өөр боломж байхгүй гэсэн. Тэгээд намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь заалтыг хараарай гэсэн. Тухайн зүйлд энэ хуулийн 80.4-т заасны дагуу мэдэгдэл авсан ажилтнаар ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй, эсхүл боломжгүй гэж ажил олгогч үзвэл түүний дундаж цалин хөлснөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэлх хугацаагаар тооцсон олговор олгож, ажиллуулахгүй байж болно гэж заасныг үндэслэн мэдэгдэл болон ажлаас чөлөөлөх тухай тушаалыг өгсөн.

...Хөхний хорт хавдрын улмаас эмчилгээ хийлгэж байсан гэдэгтэй маргахгүй, гэхдээ нэхэмжлэгч албан ёсоор чөлөө авах хүсэлт өгсөн зүйл байхгүй. Энэ тухай гарсан тушаал байхгүй боловч 2 сарын цалинг нь өгсөн байгаа... гэв.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ2024/00787 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч И.Дыг Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын заал зохион байгуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6О дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 70,200 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театр давж заалдах гомдолдоо: ...Уг шийдвэрийг хариуцагчийн хувьд эс зөвшөөрч байгаа бөгөөд өөрийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүрэн дэмжиж байгаа тул манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол бүхий шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо: ...шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Гомдол гаргах хугацааг сэргээсэн нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн маргааны талаар гомдол гаргах хугацааг хүндэтгэн узэх шалтгааны улмаас хэтрүүлсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтаар тогтоогдлоо... гэсэн нь ойлгомжгүй.

Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсэгт ...гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол маргалдагч талын хүсэлтээр уг хугацааг сэргээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж хуульчилсан байх бөгөөд дээрх хүндэтгэн үзэх шалтгаан гэх ойлголтыг Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд: хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт ...гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно. Харин хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэж тодорхой, ойлгомжтой тайлбарласан байна. Гэтэл анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шүүхийн шийдвэр гаргахдаа хэт нэг талыг барьж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмуудыг тус тус гажуудуулан мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хэргийн оролцогчийн үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгч талд хэрэг маргааныг шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

2. Ажлын байр хасагдсан байтал заал зохион байгуулагч гэх байхгүй орон тооны албан тушаалд эгүүлэн томилсон нь ойлгомжгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрт ...Орон тоо хасагдсан гэдэг нь тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгох бөгөөд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/67 дугаартай захирамжаас харахад ямар шалтгаанаар аймгийн Хөгжимт драмын театрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах болсон талаар үндэслэлээ заагаагүй, орон тоо хасагдсан шалтгаан нь ойлгомжгүй байна... гэж дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд миний үйлчлүүлэгчийн хувьд аймгийн Засаг даргын эрх хэмжээнд халдах боломжгүй учир тус захирамжийн үндэслэл, шалтгаан ойлгомжгүй байгаатай холбогдуулан миний үйлчлүүлэгчийг буруутгах боломжгүй. Харин миний үйлчлүүлэгчийн хувьд тус театрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах болсон шалтгаанаа ...Соёлын тухай батлагдсантай холбогдуулан зайлшгүй шаардлага бий болсон... гэж тайлбарласан бөгөөд түүнийг энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй гэж буруутгах боломжгүй.

Учир нь: Миний үйлчлүүлэгч болох Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Д нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/495 дугаар тушаалаар батлагдсан Мэргэжлийн урлагийн байгууллагын үлгэрчилсэн дүрэм-д заасан эрх хэмжээний хүрээнд нийцүүлэн Соёлын тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 300 дугаар тогтоолын хавсралт Соёлын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон Монгол улсын Соёлын сайдын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А\66 дугаартай Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэх батлах тухай тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор тэдгээртэй уялдуулан хүний нөөцийн хөгжилд суурилсан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн учир нийтээр дагаж мөрдөх дээрх эрх зүйн хэм хэмжээний актуудыг заавал нотлох баримтаар гаргаж өгөх шаардлагагүй гэж үзсэн байдаг.

Мөн анхан шатны шүүхээс ...ажил олгогч нь ажлын байр нь хасагдсан ажилтанд шинээр батлагдсан орон тоонд тохирох ажлын байрыг санал болгож болно... гэж Хөдөлмөрийн хуульд огт тусгагдаагүй зүйлийг дурдан хэт нэг талын барин миний үйлчлүүлэгчийг хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалт хийсэн мэтээр өрөөсгөл байдлаар буруутгаж байгаа нь хуульд үл нийцэх, ноцтой зөрчил мөн.

Түүнчлэн тус шүүхийн шийдвэрт ...нэхэмжлэгчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох талаараа 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдэж, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлж... хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх хуулийн заалтыг зөрчсөн... гэж дүгнэн миний үйлчлүүлэгчийн тухайн үеийн нөхцөл байдлыг хуулийн зохицуулалтад нийцүүлэн хийсэн үйлдэлд дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь уг шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх шинжийг алдагдуулжээ.

Тодруулбал, миний үйлчлүүлэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт ..Хөдөлмөрийн тухай хуулийн 80.5 дахь хэсэгт заасан ...мэдэгдэл авсан ажилтнаар ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй, эсхүл боломжгүй гэж ажил олгогч үзвэл... ажиллуулахгүй байж болно.. гэх хуулийн заалтыг тодорхой тайлбарлан ярьсныг үл ойшоосон нь дээрх дүгнэлтийг хийхэд хүргэж байна.

Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, И.Дын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

1. Нэхэмжлэгч И.Д нь Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт холбогдуулан гомдол гаргах хугацааг сэргээлгэх, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын заал зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ, ...Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт 2006 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн үйлчлэгчээр томилогдон ажиллаж эхэлсэн ба 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар тус байгууллагын заал зохион байгуулагчаар томилогдон тус байгууллагад нийт 17 жил ажилласан байна. Гэтэл Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын дарга нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа очтол намайг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл болон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалыг өгсөн. ...Ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг надад 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх ёстой байтал огт мэдэгдээгүй төдийгүй 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай тушаалтай хамт өгсөн... гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч ...бүтэц орон тооны шинэчилсэн өөрчлөлтөөр дээрх ажлын байр нь хасагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1 /орон тоо цөөрсөн/ дагуу ажлаас чөлөөлсөн. Мөн И.Д нь эрүүл мэндийн шалтгааны улмаас 2023 оны 11,12 сард огт ажил хийгээгүй боловч цалинг бүрэн олгож байсан болно... гэж маргажээ.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт өгөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

3. Нэхэмжлэгч нь ажлаас буруу халсан тухай гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэж сэргээлгэхээр хүсэлт гаргасныг хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарыг үндэслэн сэргээх нь зүйтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1-д заасан зохицуулалттай нийцсэн байна.

Учир нь: Нэхэмжлэгч хүнд өвчний улмаас эмчилгээ хийлгэж байсан болох нь түүний нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн Хавдар судлалын үндэсний төвийн эмчийн үзлэгийн хуудас, Хавдар хөнгөвчлөх эмчилгээний тасаг, Туяа эмчилгээний төлөвлөлт гэх баримт, хариуцагчийн байгууллагын төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...нэхэмжлэгч хөхний хорт хавдрын улмаас эмчилгээ хийлгэж байсантай маргахгүй... гэх тайлбар зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан гэж үзэх үндэслэлтэй ба хуульд заасан гомдол гаргагч хүндээр өвчилсөн гэх хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарч байна.

3. Хариуцагч талын гаргасан тушаалд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 буюу /орон тоо цөөрсөн/ гэсэн агуулгатай нөхцөлийг заасан талаар хариуцагч тайлбарлаж байх ба талуудын мэтгэлцээнээс үзэхэд ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй, ажлын байр нь хасагдсан заал зохион байгуулагчийн ажлын байртай ойролцоо шинээр батлагдсан угтах үйлчилгээний ажилтны ажлын байранд ажиллуулж өгөөч гэх хүсэлтийг ажил олгогч хүлээн аваагүй гэж маргасан байна.

4. Анхан шатны шүүх И.Дын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-д Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ гэж хуульчилсан, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/67 дугаартай захирамжид ямар шалтгаанаар бүтэц, орон тоог шинэчлэн батлах болсон талаар үндэслэлээ заагаагүй, орон тоо хасагдсан шалтгаан нь ойлгомжгүй, хариуцагч татгалзлаа нотлоогүй гэж дүгнэснийг зөв гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ажил олгогч нь нэхэмжлэгчид хөдөлмөр эрхлэлтийн  харилцааг дуусгавар болгох талаар 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдэж, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлсөн /хх-ийн 7-8 талд/ байх ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Өөрөөр хэлбэл ажил олгогч нь хуульд заасан 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүрэгтэй байтал уг үүргээ гүйцэтгээгүй байна гэж үзлээ.

5. Хариуцагч тус театрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлагдах болсон шалтгаанаа тайлбарлахдаа Соёлын тухай хууль батлагдсанаар байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах зайлшгүй шаардлага гарсан. Заал зохион байгуулагчийн орон тоо чуулгад, харин театрт үйлдвэр ангийн дарга гэсэн орон тоо байх ёстой тул заал зохион байгуулагчийн орон тоог хасаж, үйлдвэр ангийн даргын орон тоог шинээр бий болгох саналыг миний зүгээс аймгийн засаг даргад хүргүүлсэн гэх боловч үүнтэй холбоотой баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй, нэхэмжлэгч нь харин орон тоо хасагдаагүй харин нэмэгдсэн гэж маргаж байна.

 Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаал гаргахдаа хөдөлмөрийн харилцааг дуусгаж буй хуулийн үндэслэлийг оновчтой хэрэглээгүйгээс гадна ямар баримтаар тогтоогдож буй талаар тодорхой заагаагүй байна.

6. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Мын гаргасан а/ ...шүүхийн хэлэлцүүлэгт ..Хөдөлмөрийн тухай хуулийн 80.5 дахь хэсэгт заасан ...мэдэгдэл авсан ажилтнаар ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй, эсхүл боломжгүй гэж ажил олгогч үзвэл... ажиллуулахгүй байж болно.. гэх хуулийн заалтыг тодорхой тайлбарлан ярьсныг үл ойшоосон... гэх агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-д заасан зохицуулалтыг ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухайгаа ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх гэсэн агуулгаар ойлгох учиртай бөгөөд энэхүү урьдчилсан нөхцлийг хангасан тохиолдолд мөн хуулийн 80.5 дахь хэсэгт заасныг хэрэглэх боломж бүрдэнэ.

б/ ...Ажлын байр хасагдсан байтал заал зохион байгуулагч гэх байхгүй орон тооны албан тушаалд эгүүлэн томилсон нь ойлгомжгүй... гэх гомдлын тухайд:

Ажлын байр нь хасагдсан заал зохион байгуулагчийн ажлын байртай ойролцоо шинээр батлагдсан угтах үйлчилгээний ажилтны ажлын байранд ажиллуулж өгөөч гэх нэхэмжлэгчийн хүсэлтийг ажил олгогч хүлээн аваагүй талаар зохигчийн хэн аль нь маргаагүй байна. Гэвч ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалтаас ангид байх нөхцлийг ажил олгогч бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд шүүх дээрх үйл баримтад дүгнэлт өгөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хуулийн үзэл санаатай уялдуулж тайлбарласан нь үндэслэлтэй.

Иймд хариуцагчийн гаргасан ...манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол бүхий шийдвэр гаргасан... гэх, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан ...Гомдол гаргах хугацааг сэргээсэн нь үндэслэлгүй, Ажлын байр хасагдсан байтал заал зохион байгуулагч гэх байхгүй орон тооны албан тушаалд эгүүлэн томилсон нь ойлгомжгүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ2024/00787 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                Н.БАЯРХҮҮ

Л.ЭРДЭНЭБАТ