Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 247

 

 

 

 

 

 

 

Н.Энхсайханд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Р.Очирсүрэн,

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаагийн гаргасан 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 189 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Р.Очирсүрэнгийн бичсэн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 02 тоот эсэргүүцлээр Н.Энхсайханд холбогдох 201626012525 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Бумбатан овогт Нарангэрэлийн Энхсайхан, 1978 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 13 дугаар гудамжны 10 тоотод оршин суух,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 558 дугаар шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баривчлах ялын хугацаа дуусаж суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 229 дүгээр шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан, /РД:ЧА78091817/,

Н.Энхсайхан нь согтуурсан үедээ буюу 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 16-17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 3 дугаар гудамжны 27 тоот хашаанд байх Т.Цэвэлмаагийн эзэмшлийн амбаарын цоожийг эвдэн нэвтрэн орж 30 ширхэг хэв хашмал төмрийг машин механизм ашиглан хулгайлан авч бусдад 600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.Энхсайханы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх хүрээнд уг хэрэгт цугларсан бүх нотлох баримтыг хянаж үзвэл яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, мөрдөн байцаалтын бүрэн бус ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн тул дараах үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэв.

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ”-г бодитой тогтоогоогүй талаар:

хохирогч Т.Цэвэлмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Дэчмаа гэдэг хүн 19 ширхэг сапуд төмөр авч ирээд амбаарт буцаагаад тавьчихсан байсан. Тэгээд би нөхөртэйгөө яриад Дэчмаа гэдэг хүнийг өөрийн нь бодоод 11 ширхэг хэв хашмалынхаа мөнгийг авалгүй гомдол саналгүй болсон. Хэрэг гарах үед 30 ширхэг сапуд төмөр аваачиж хураасан байсан” /хх-ийн 31/, гэрч Ч.Дэчмаагийн: “Манай хүү Энхсайхан “би 19 ширхэг төмөр авсан” гэж хэлээд хаанаас ч юм аваад ирэхээр нь хашаандаа оруулж, байшиндаа хийгээд цоожилсон” /хх-ийн 32/, ...Энхсайханд “чи айлын хашаанаас төмөр авсан уу, тэр айл төмөр алга болсон гэж намайг загнаад байна” гэсэн чинь “ тиймээ ээж, би авсан ” гээд маргааш нь аваад ирсэн. Ирэхдээ 19 ширхэг төмөр авч ирсэн. Тэр төмрийг нь би байшиндаа хийгээд түгжээд байшин зарсан мөнгөө авахдаа хүлээлгэж өгсөн. Тэр “хүмүүс 30 ширхэг сапуд төмөр“ гээд 110.000 төгрөг авсан. Үлдэгдлийг нь тэр хүн авахгүй гэсэн /хх-ийн 35/, гэрч Т.Батхүүгийн: “2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 9 цагийн үед эгчийн хашааг эргэж тойрч явахдаа хашаанд байх амбаарыг онгойлгоод харсан чинь дотор нь байсан 30 ширхэг сапуд төмөр алга болсон байсан” /хх-ийн 34/, гэрч Э.Галбадрахын: “би 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өөрийнхөө барилгын ажилд хэрэглэхээр барилга дээр хамт ажиллаж байсан барилгын сапуд төмөр нэг ширхэгийг нь 20.000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ төмөр хулгайд алдагдахаас 7-8 хоногийн өмнө Т.Цэвэлмаагийн төрсөн ах Т.Батхүү Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 4-72 тоотод байх манай хашаанаас аваачиж хураасан байсан” /хх-ийн 38/, гэрч Л.Цэдэвдоржийн: “Энхсайхан гэх залуу над дээр 18-19 ширхэг санагдаж байна барилгын сапуд төмөр авч ирээд мөнгө хэрэгтэй байна. Энэ төмрүүдийг барьцаанд тавьчихъя 30.000 төгрөг өгөөч гэхээр нь 30.000 байхгүй гэж хэлээд 25.000 төгрөг өгсөн” /хх-ийн 38/, Н.Энхсайханы сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “Би тухайн үед 19 ширхэг сапуд төмөр авсан цаана нь 5-6 ширхэг үлдсэн би аваагүй” /хх-ийн 43/ гэх мэдүүлгүүдийг харьцуулан дүгнэхэд энэ гэмт хэргийн халдлагын зүйл буюу барилгын сапуд төмрийн тоо хэмжээг хөдөлбөргүй нотлон тогтоогоогүй байна.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг гарсан гэх Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 3 дугаар гудамжны 27а тоот хашаанд байх амбаарт хэдэн ширхэг сапуд төмөр байсан болон хэдийг хулгайлсан нь эргэлзээтэй байна.

Тодруулбал, хохирогч талын хүмүүс “тус амбаарт 30 ширхэг сапуд төмөр хураасан, байсан” гэж мэдүүлцгээсэн.  Гэтэл хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 10/ “...амбаарын хаалгаар дамжин дотогш ороход 3 ширхэг сапуд төмөр байгаа нь харагдаж байна. Яллагдагч Н.Энхсайханы үйлдсэн гэмт хэргээ хүлээсэн мэдүүлэгт “...19 ширхэг сапуд төмөр авсан ба цаана нь 5-6 ширхэг төмөр үлдсэн...” гэсэн мэдүүлэг нь хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлтэй тохирч байна. Мөн тухайн сапуд төмрийн барьцаанд авсан Л.Цэдэвдоржийн мэдүүлэг нь яллагдагчийн мэдүүлэгтэй тохирч байгаа.

Иймд яллах дүгнэлийн тэмдэглэх болон тогтоох хэсэгт дурдсан “...барилгын 30 ширхэг хэв хашмал төмрийг хулгайлж, 600.000 төгрөгийн хохирол учруулсан...” хэмээх прокурорын дүгнэлт эргэлзээтэй болжээ.

Хэрэв Э.Галбадрахын мэдүүлснээр “Туяа гэх инженерээс 30 ширхэг сапуд төмөр худалдаж авсан” нь бодит үнэн бол хэргийн газрын үзлэгт тэмдэглэсэн 3 ширхэг сапуд төмрийг хасаад 27 ширхэг төмөр хулгайлагдсан байж болзошгүй байна гэх мэтчилэн эргэлзээ бүхий эдгээр нөхцөл байдлыг үндэслэн шүүх хэргийн талаар нотолбол зохих буюу “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хэр хэмжээ”-г бодитой тогтоож чадаагүй байна хэмээн дүгнэлээ.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийг хэрэглэх боломжгүй байгаа талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн завсэг, тээврийн хэрэгсэл... бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж хуульчилсан.

Гэтэл яллах дүгнэлтэд “машин механизм ашигласан” гэж дүгнэсэн атлаа мөрдөн байцаалтаар гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлсийг зөөж тээвэрлэх зорилгоор хэрэглэсэн тээврийн хэрэгслийг олж тогтоох, үнэлэх талаар хуульд заасан арга хэрэгслээр ажиллагаа явуулаагүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд барилгын сапуд төмөр хулгайлсан болон барьцаанд авсан гэх хоёр хүн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг хаанаас авснаа зааж, өнгө загварыг нэрлэж хэлсээр байтал үүнийг огт шалгаагүй байх тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийг хэргэлэх бололцоогүй байна гэж үзлээ.

Эцэст нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг 16 дугаар зүйлд зааснаар хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох үүднээс мөрдөн байцаалтын үед илэрсэн хэрэгт хамааралтай шинэ нөхцөл байдлыг нэг мөр шалгавал зохино гэж дүгнээд Н.Энхсайханд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол Н.Энхсайханд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, прокурор уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

Прокурор Р.Очирсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 189 дүгээр шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Шүүгчийн захирамжийн 1 дүгээр заалтад “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг бодитой тогтоогоогүй,.. өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан гэх Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 3 дугаар гудамжны 27а тоот хашаанд байх амбаарт хэдэн ширхэг сапуд төмөр байсан болон хэдийг хулгайлсан нь эргэлзээтэй байна” гэжээ.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Цэвэлмаагийн “...Сонгинохайрхан дүүрийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 3-27а тоотод байх хашаа байшинг манай төрсөн эгч Оюунцэцэг нь Дэчмаа гэх хүнээс 2016 оны 7 дугаар сард худалдан авсан юм. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын эхээр худалдан авсан байшингийнхаа дээврийг нь янзлахад нь хамгаалалт хийнэ гэж манай нөхөр Галбадрах сапуд төмөр авчирч хашаанд байх амбаарт хийгээд дугуй цагаан хятад цоожоор цоожлоод явсан ба үүнээс хойш 7 хоногийн дараа очсон чинь амбаарын цоожийг эвдээд хэв хашмал төмрийг аваад явсан байсан. Тэгээд хажуу айлын хүнээс асуусан чинь урд нь энэ хашаанд байсан Дэчмаа гэдэг хүний хүү нь аваад гарсныг нь харсан гэж хэлсэн” /хх-ийн 30/, гэрч Э.Галбадрахын “...Би хувиараа барилгын ажил эрхэлдэг юм. 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өөрийнхөө барилгын ажилд хэрэглэхээр барилга дээр хамт ажиллаж байсан Туяа гэх инженерээс 30 ширхэг барилгын сапуд төмөр нэг ширхэгийг нь 20.000 төгрөгөөр худалдаж авсан. Ингээд барилгын сапуд төмрийг хулгайд алдагдахаас 7-8 хоногийн өмнө манай эхнэр Т.Цэвэлмаагийн төрсөн ах Т.Батхүү гэж хүн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 4-72 тоотод байх манай хашаанаас аваачиж энэ төмрийг эхнэрийн төрсөн эгч Оюунцэцэгийн худалдан авсан хашаа болох Их Нарангийн 3-27 тоотод байх түлшний амбаарт хураагаад жижиг цагаан өнгийн хятад цоожоор цоожилсон байсан. Гэтэл сүүлд сонссон чинь хуучин тэр хашаанд амьдарч байсан хүний хүүхэд нь хулгайлж аваад зарсан гэсэн сураг байсан” /хх-ийн 36/, Т.Батхүүгийн “...2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр эгчийнхээ хашааг эргэж тойроод явахдаа хашаанд байх амбаарт байсан 30 ширхэг сапуд төмөр алга байсан. Сапуд төмөр нь манай төрсөн дүү Цэвэлмаагийн төмөр бөгөөд байшингийн дээвэр янзлах гэж аваачиж буулгасан байсан” /хх-ийн 34/, гэрч Ч.Дэчмаагийн “...төмөр алга болсон өдөр нь хуучин хашаандаа очсон тэгэхэд шинээр буусан айл нь намайг учиргүй загнаад танай хүүхэд чинь хулгай хийсэн байна гээд байсан. Би тэр өдрөө гэртээ хариад орой нь Энхсайханд “чи айлын хашаанаас төмөр авсан уу, тэр айл төмөр алга болсон байна” гэж намайг загнаад гэж хэлсэн чинь “тиймээ ээж би авсан” гээд маргааш нь өөрөө яваад 19 ширхэг төмөр авч ирэхээр нь байшиндаа хийгээд цоожилсон. Тэгээд манай хашаа байшинг авсан айлаас хашааны үлдэгдэл мөнгөөр авахаар очиход танай хүү манай сапуд төмрийг хулгайлж, төмрийг дутуу авчирсан болохоор 220.000 төгрөг суутгана гэхээр нь би дундаа хийнэ гээд би тэр айлд 110.000 төргөр өгсөн” /хх-ийн 32, 35/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэмт хэгийн халдлагын зүйл буюу барилгын сапуд төмрийн тоо хэмжээг хөтөлбөргүй нотлон, хохирогч Т.Цэвэлмаад учирсан хохирлыг нотлох баримтад тулгуурлан зөв тогтоосон болно.

            Шүүгчийн захирамжийн 2 дугаар заалтад: “...Яллах дүгнэлтэд машин механизм ашигласан гэж дүгнэсэн атлаа мөрдөн байцаалтаар гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлсийг зааж тээвэрлэх зорилгоор хэрэглэсэн тээврийн хэрэгслийг олж тогтоох, үнэлэх талаар хуульд заасан арга хэрэгслээр ажиллагаа явуулаагүй байна” гэжээ.

Гэтэл хэрэгт авагдсан яллагдагч Н.Энхсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “...2016 оны 9 дүгээр сард манай хуучин амьдарч байсан хашаа байшинг ээж маань хүнд зарчихаад манайх тэндээсээ нүүсэн юм. Би 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мөнгөний хэрэг болоод хуучин амьдарч байсан хашаандаа очиход гэр барьсан байсан. Хашаанд байсан амбаарын хаалганы цоожийг нь татаж онгойлгоод тэнд сапуд төмөр байхаар нь буцаж Хангай зах ороод тэндээс амьжиргаа цагаан гээд ачааны жижиг машин 5.000 төгрөгөөр хөлслөөд, буцаж ирж амбаарт байсан сапуд төмрийг авч зах дээр авчирч контейнер ажиллуулдаг хүнд 25.000 төгрөгийн барьцаанд тавьж архи авч уусан. Би тухайн сапуд төмрийг хэн нэг хүнтэй хамт явж аваагүй, хөлсний машинтай очиж ганцаараа авсан юм. /хх-ийн 44-46/ гэх мэдүүлгээс үндэслээд тухайн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл нь яллагдагч Н.Энхсайханы өмчлөлийн эд хөрөнгө биш бөгөөд тухайн тээврийн хэрэгчлийн жолооч нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг зөөж, тээвэрлэж буйгаа мэдээгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг хурааж болохгүй гэсэн Улсын Дээд Шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолд Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийг тайлбарласан 9 дүгээр заалтад дурдсан байх тул яллагдагч Н.Энхсайханы хөлсөлж явсан гэх тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэт зааснаар заавал хураах шаардлагагүй гэж үзэж байна.

Шүүгчийн захирамжийн 3 дугаар заалтад: “...Гэмт хэрэг үйлдэгдэж байхыг харсан цорын ганц гэрч болох хохирогчийн хөрш Оюун-Эрдэнийг огт байцаагаагүй нь мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсний илрэл бөгөөд зүй нь түүнээс энэ гэмт хэргийг хэдэн хүн үйлдсэн, ямар автомашинтай ирсэн, улсын дугаар нь хэд байсан” зэрэг хэрэгт ач холбогдолтой олон асуудлыг асууж тодруулж болох байсан гэж дурджээ.

Гэтэл яллагдагч Энхсайхан нь тухайн гэмт хэргийг ганцаараа үйлдэж, сапуд төмрийг авч явахдаа зах дээрээс хөлсний машин 5.000 төгрөгөөр түрээслэн авч явж, “Хангай” зах дээр аваачин Л.Цэдэвдорж гэгчид өгч мөнгө авсан талаараа тогтвортой мэдүүлсэн ба энэ нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт хохирогч Т.Цэвэлмаа, гэрч Э.Галбадрах, Б.Батхүү, Г.Дэчмаа, Л.Цэдэвдорж нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Заавал Оюун-Эрдэнэ гэгчийг асуухгүйгээр Н.Энхсайханд холбогдох хэргийг хавтаст хэргийн хүрээнд, шүүхээр хэлэлцэн эцэслэн шийдвэрлэж, түүний гэм бурууг тогтооход нөлөөлөх зүйл байхгүй, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл яллагдагчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болох гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэн хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт заасан яллах үндэслэлийн нэг болсон тул дээрх гэрчийг асуух шаардлагагүй гэж дүгнэж байна.

Иймд шүүгчийн захирамжид дурдсан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай дээрх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтад тулгуурлаагүй хийсвэр дүгнэлт болсон байна гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрэгт авагдсан нь нотлох баримтуудын хүрээнд яллагдагч Н.Энхсайханд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар хэлэлцэж хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 189 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

                                                    ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шийгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Н.Энхсайхан нь согтуурсан үедээ буюу 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 16-17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 3 дугаар гудамжны 27 тоот хашаанд байх Т.Цэвэлмаагийн эзэмшлийн амбаарын цоожийг эвдэн нэвтрэн орж 30 ширхэг хэв хашмал төмрийг машин механизм ашиглан хулгайлан авч бусдад 600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд уг хэргийн сэдэлт, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг гарсан байдал, түүний улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ зэрэг хэрэгт хийгдвэл зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн байна. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд зааснаар шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, болон бусад бичгийн нотлох баримтад бодитой үнэлэлт өгч, тэдгээрийг хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, шаардлагатай хохирогч, гэрчийг оролцуулан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Иймд Н.Энхсайханд холбогдох хэрэгт прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: