| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2016/00303/И |
| Дугаар | 303 |
| Огноо | 2016-08-18 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 303
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь Сум *******ын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би Д.*******ийн нэхэмжлэлтэй ******* аймгийн ******* *******д холбогдох 2015 оны 10 сарын 15-ны өдрөөс хойшхи хугацааны цалин хөлсөө гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг зохих санд төвлөрүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******т багт оршин суух Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие овогтой ******* нь ******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан бөгөөд ******* аймгийн ******* ******* Ж. нь намайг хичээлийн жилд удаа дараалан хууль бусаар үүрэгт ажлаас халж сэтгэл санаа, ажлын эрч хүч, эрүүл мэнд, хөрөнгө мөнгөөр хохироож байгаад гомдолтой байна. Ж. нь намайг нийтдээ 4 удаа, удаа дараалан ажлаас хууль бусаар халах захирамж гаргалаа.
Би хууль бус захирамжуудаар халагдаж захиргааны хэргийн шүүхээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулсан.
...Д.******* миний урьд эрхэлж байсан байсан ажилдаа буюу ******* аймгийн ******* сумын ******* сургуулийн захирлын албан тушаалдаа эгүүлэн тогтоолгосон боловч одоог хүртэл ажилд минь авахгүй байх тул хариуцагчаар 2015 оны 10 сары 15-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, дээрх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгахаар танай шүүхэд хандаж байна гэжээ.
Талууд 2016 оны 08-р сарын 16-ны өмнө байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Д.*******ийн нэхэмжлэлтэй ******* аймгийн ******* *******д холбогдох 2015 оны 10 сарын 15-ны өдрөөс хойшхи хугацааны цалин хөлсөө гаргуулах, ажилгүй байсан хугацаанынийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг зохих санд төвлөрүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч Д.******* болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болортуяа нар нь дараах зүйлийг харилцан тохиролцлоо.
Д.*******ид 5098693 төгрөгийг төлөх, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг зохих санд төвлөрүүлэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж өгөхөөр эвлэрлийн гэрээг байгуулж байна. Энэ асуудлаар дахиж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэж ойгосон болно гэжээ.
Хэргийн материалыг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь ******* аймгийн ******* *******д холбогдуулан 2015 оны 10 сарын 15-ны өдрөөс хойшхи хугацааны цалин хөлсөө гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг зохих санд төвлөрүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож Д.*******ид 5098693 төгрөгийг төлөх, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг зохих санд төвлөрүүлэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж өгөхөөр эвлэрсэн байна.
Иймд шүүх зохигчдыг эвлэрсэн гэж үзэж эвлэрлийг батлаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэйбайна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласан болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагааснэхэмжлэлд төлөгдөх 96529 төгрөгний тал хувийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75-Р ЗҮЙЛҮҮД, 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1 ДЭХ ХЭСЭГТ ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ :
1. Д.*******ийн нэхэмжлэлтэй ******* аймгийн ******* *******д холбогдох 2015 оны 10 сарын 15-ны өдрөөс хойшхи хугацааны цалин хөлсөө гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг зохих санд төвлөрүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулахыг хүссэн тухай хэргийн нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нар харилцан тохиролцож ******* аймгийн ******* *******ас Д.*******ид 5098693 төгрөгийг төлөх, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг зохих санд төвлөрүүлэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж өгөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас 48264 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай
3. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.
4. Зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ