| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2016/00304/И |
| Дугаар | 304 |
| Огноо | 2016-08-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 304
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
******* аймаг дахь vум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би ******* *******ны ******* *******ын нэхэмжлэлтэй С.*******, Д.******* нарт холбогдох 4724299 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* *******ны ******* ******* нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Д.*******, С.******* нь 2012 оны 08 сарын 29-ний өдөр ЦЗГ-12/919 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан тус *******наас 7513000 төгрөгний зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар цалингийнзээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд ирээдүйн цалингийн орлогоо барьцаалсан.Зээлдэгч Д.*******, С.******* нар нь 2012 оны 12 сарын 02-ны өдрөөс зээлийн төлбөрөө цаг хугацаанд нь төлөлгүй 1230 хоног хугацаа тэрэч байгаа нь зээлийн гэрээний 2.3-т заасн нөхцлийг зөрчиж байна. Одоо 4724299 төгрөгний үлдэгдэлтэй байна. Иймд Д.*******, С.******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Миний бие Дэчинлхүндэв овогтой ******* нь ******* амйгийн цагдаагийн газар ажиллаж байх хугацаандаа тус аймгийн ХХАН *******нинаас цалингийн зээл 7.5 сая төгрөг авсан болно. Миний бие ажлаасаа халагдаж биеийн эрүүл мэндийн байдлаас болж зээлийн эргэн төлөлтийн хугацааг удаашруулж зарим сард төлж чадахгүйд хүрч байсан. Би хуучин хадам эцэг болох *******аар 2012 оны 7 сард 2 сая төгрөгийн зээл авахдаа 2 дугаар гарын үсэг зуруулж байсан болно. Зээлийн эргэн төлөлтийг энэ ондоо болон 2017 оны I улиралд багтааж төлөх болсон учир*******д дээрх зээл хамааруулахгүй болсон. Д.******* би энэхүү зээлээ өөрийн биеэр хариуцан төлөх болно гэжээ.
Хариуцагч ******* аймгийн Улиастай сумын Жинст багт оршин суух С.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.******* миний бие хариуцагч Д.*******ын тайлбартай танилцлаа. Тайлбарт намайг 2 сая төгрөнд батлан даалт гаргасныг дурьджээ. Би анхны эргэн төлөлт 250000 төгрөгийг төлсөн. 2015 оны 12 сард эхнэр Жанчивын цалингийн зээл авахад 1 сая төгрөгийг *******ын зээлд суутгасан. Хэрэв ******* төлж чадахгүйд хүрвэл би 800000 төгрөгийг төлнө гэжээ.
Нэхэмжлэгч ******* *******ны ******* ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Зээлдэгч Д.*******ын хамтран үүрэг гүйцэтгэгч С.*******аар 800.000 төгрөгийг гаргуулж, үлдэгдэл төлбөр болох 2924549 төгрөгийг үндсэн зээлдэгч Д.*******аар гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
******* *******ны ******* ******* нь иргэн Д.*******, С.******* нарт холбогдуулан 4724299 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* 2.924.549 төгрөг, С.******* 800.000 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрсөн болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийгхялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90539 төгрөгний тал хувийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ
1. ******* *******ны ******* *******ын нэхэмжлэлтэй С.*******, Д.******* нарт холбогдох 4724299 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч Д.******* 2.924.549 төгрөг, С.******* 800.000 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч Д.*******, С.******* нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 90539 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 45269 төгрөгийг, улсын орлогын 090000941 данснаас 45269 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ