Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 351

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,      

Улсын яллагч П.Ганбаатар,  

Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сартуул овогт Д.Гд холбогдох эрүүгийн 1909004400336 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, дээд боловсролтой, Гадаад худалдааны гаалийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл, 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол 2 дугаар байрны 18 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Шаазгайн 18 тоотод түр оршин суудаг,

Завхан аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ИХ:89070217 / Сартуул овогт Д-н Г  нь:

 

- 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гацуурхан” бааранд иргэн С.Билгүүнийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч С.Билгүүн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 5 найзын хамт “Гацуурхан” бааранд орсон. Ширээн дээр нэг залуу ирсэн. Бид нар танихгүй, тэр болохоор бид нарыг таниад байсан. Тэрнээс хойш яг юу болсон болохыг мэдэхгүй байна. Нэг мэдсэн гэмтлийн эмнэлэгт 103-аар хүргэгдэж ирсэн. Намайг зодсон залууг Тулгаа танина. Би гэмтлийн эмнэлэгт толгойн зүүн дээд талд 8-9 оёдол тавиулсан. Бас зүүн хөмсөгний дээд талд 3 оёдол тавиулсан гэжээ. / хх 11 /

 

Гэрч Б.Энхтөгс мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Миний хажуугаар гарсан Д.Г гэдэг залуу С.Билгүүнтэй хэрүүл маргаан хийгээд цохьсон гэжээ.  / хх 43 /

 

Гэрч Г.Билгүүн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тэр үед С.Билгүүн найзыгаа өмөөрөөд Д.Гантулгыг цохьсон. Тэгсэн чинь Д.Г босч ирээд С.Билгүүнтэй барьцалдаад цаашаагаа явсан. Д.Г бол яг цохьсныг хараагүй. С.Билгүүнийг Д.Гас өөр хүн зодоогүй гэжээ. / хх 51 /

 

Гэрч Э.Энхчавхдас мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Манай найз Д.Г махлаг биетэй, том болохоор зууралдаж байсан залуугаа цохьсон чинь гарын ая даахгүй цохиулаад уначихсан гэж сүүлд надад ярьж байсан гэжээ. / хх 52/

 

Гэрч О.Хүдэрбат мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Эргээд хартал С.Билгүүн газарт уначихсан. Би гүйж очоод хамрын доод талд нь дарж алгадсан боловч сэрэхгүй байсан гэжээ. / хх 54 /

 

Гэрч Ө.Тулга мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Хууз сахалтай махлаг залуу нь С.Билгүүнийг дагуулаад цаашаа ариун цэврийн өрөө рүү орсон. Тэгтэл С.Билгүүн хууз сахалтай залууд зодуулаад ариун цэврийн өрөөний коридорт цус нөжтэйгөө холилдсон хэвтэж байсан. Хууз сахалтай махлаг залуу С.Билгүүнийг цохиж зодсон гэжээ. / хх 55 /

 

Яллагдагч Д.Г мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Энхтөгсийг маргалдаж байсан хүнээс нь өмөөрөөд “Гацуурхан” баарны ариун цэврийн өрөөний үүдэнд С.Билгүүн гэх залуугийн шанаа хэсэгт нь нэг удаа цохьсон. С.Билгүүн надад цохиулаад газарт унасан. Тэд нар цагдаа дуудаж байна гэхээр нь гараад явчихсан. Би С.Билгүүний төлбөр, хохирлыг бүрэн барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. / хх 60 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1466 дугаар дүгнэлтэнд:

1. С.Билгүүний биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйх, зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. / хх 31/

 

Шүүгдэгч Д.Гантулгыг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 59-60 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 99 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нэг хором тэвч гэдгийг ойлгосон. Хохирогчид эмчилгээний зардал гэж 600.000 төгрөг төлсөн. Архи ууснаас нэгнийхээ үгийг даахгүй С.Билгүүнийг зодсон нь үнэн. Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гацуурхан” бааранд иргэн С.Билгүүнийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Би 5 найзын хамт “Гацуурхан” бааранд орсон. Ширээн дээр нэг залуу ирсэн. Бид нар танихгүй, тэр болохоор бид нарыг таниад байсан. Тэрнээс хойш яг юу болсон болохыг мэдэхгүй байна. Нэг мэдсэн гэмтлийн эмнэлэгт 103-аар хүргэгдэж ирсэн. Толгойн зүүн дээд талд 8-9 оёдол, зүүн хөмсөгний дээд талд 3 оёдол тавиулсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч С.Билгүүний мэдүүлэг / хх 11 /, ... Д.Г гэдэг залуу С.Билгүүнтэй хэрүүл маргаан хийгээд цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Энхтөгсийн мэдүүлэг / хх 43 /, ...Тэр үед С.Билгүүн найзыгаа өмөөрөөд Д.Гантулгыг цохьсон. Тэгсэн чинь Д.Г босч ирээд С.Билгүүнтэй барьцалдаад цаашаагаа явсан. С.Билгүүнийг Д.Гас өөр хүн зодоогүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Билгүүний мэдүүлэг / хх 51 /, ...Манай найз Д.Г махлаг биетэй, том болохоор зууралдаж байсан залуугаа цохьсон чинь гарын ая даахгүй цохиулаад уначихсан гэж сүүлд надад ярьж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Э.Энхчавхдасын мэдүүлэг / хх 52 /, ... С.Билгүүн газарт уначихсан. Би хамрын доод талд нь дарж алгадсан боловч сэрэхгүй байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч О.Хүдэрбатын мэдүүлэг / хх 54 /, ... С.Билгүүн хууз сахалтай залууд зодуулаад ариун цэврийн өрөөний коридорт цус нөжтэйгөө холилдсон хэвтэж байсан. Хууз сахалтай махлаг залуу С.Билгүүнийг цохиж зодсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ө.Тулгын мэдүүлэг / хх 55 /, ... Энхтөгсийг маргалдаж байсан хүнээс нь өмөөрөөд “Гацуурхан” баарны ариун цэврийн өрөөний үүдэнд С.Билгүүн гэх залуугийн шанаа хэсэгт нь нэг удаа цохьсон. С.Билгүүн надад цохиулаад газарт унасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Д.Гантулгын мэдүүлэг / хх 60 /, ...С.Билгүүний биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйх, зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1466 дугаар дүгнэлт / хх 31 /  зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Г нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирлыг нөхөн төлж, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Гантулга нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

            Шүүхээс шүүгдэгч Д.Г-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                                                 

1. Шүүгдэгч Сартуул овогт Д-н Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Гд оногдуулсан торгуулийн ялыг 1 сарын хугацаанд төлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Г нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Д.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЮУНЧИМЭГ