Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 305

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Б.******* нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,Б.*******ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1984 оны 03-р сарын 01-нээс 1988 оны 09-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн VII дугаар цэцэрлэгт багшаар ажиллаж байсан юм. Тус цэцэрлэгийн архив шатсан тул ажиллаж байсныг гэрчлэх баримт байхгүй бөгөөд ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай байна.

Иймд намайг 1984 оны 03-р сарын 01-нээс 1988 оны 09-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн 7 дугаар цэцэрлэгт багшаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь 1984 оны 03-р сарын 01-нээс 1988 оны 09-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын VII дугаар цэцэрлэгт багшаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Б.******* нь 1984 оны 03-р сарын 01-нээс 1988 оны 09-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн VII дугаар цэцэрлэгт асрагч багшаар ажиллаж байсан талаарх баримт байхгүй байна.

Гэвч түүний ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч А.*******гийн ...Би Завхан аймгийн ******* хотын цэцэрлэгт 1987 оноос хойш сахиул хийсэн. Манай эхнэр Б.******* 1984 оноос 1988 он хүртэл мөн энэ цэцэрлэгт асрагч багшаар ажилласан юм. Бид хоёр 1982 оноос эхлэн үерхэж байсан юм. Тэгээд 1986 онд хуримаа хийсэн. Манай эхнэр 1984 оны 03-р сарын 01-ний өдөр тус цэцэрлэгт ажилд ороод 1988 оны 09-р сарын 01-ний өдөр ажлаасаа гарч байсан. Учир нь 5-р цэцэрлэг рүү шилжиж ажиллахаар болсон юм. Эхнэр маань ажилд орохдоо хөдөлмөрийн дэвтэр нээлгэж байсан юм. Цэцэрлэгийн архив шатсанаас хойш бидэнд холбогдох бичиг баримт олдохгүй байгаа юм... гэсэн мэдүүлэг,

гэрч Д.*******ын ...******* хотын 5-р цэцэрлэг анх нээгдэж байх үеэс би 30 гаруй жил асрагч багш, тогоочоор ажилласан. Их олон хүүхэд дагуулаад явдаг байлаа. Арлын айлууд нүүгээд цэцэрлэг анх нээгдэж байхад боловсролын дарга *******ийг гуйж цэцэрлэг рүү шилжиж ирж байсан. Он, сарыг сайн мэдэхгүй байна. Худлаа хэлэх юм алга. Тэгэхэд ******* 1984 онд цэцэрлэгт асрагчаар орж ажилласан. ******* багш дээр байдаг байсан. Дараа нь нөхөр Бямбаа тус цэцэрлэгийн сахиулаар орж ирж байсан. ******* анх ажилд орсон байхад мартын 8-н болох гээд шинэ орсон хүн хайчив гээд гүйлддэг байсан. Тэгэж байсныг бодохоор 3-р сард орсон байх. Тэгээд 1988 он байх тэр хүртэл ажиллаж байгаад гарсан шиг бодогдож байна. Дээр үед цэцэрлэг 4-н улиралд л ажилладаг байлаа. Харин сүүлд зун нь амардаг болсон. Тухайн үед цэцэрлэгийн эрхлэгчээр *******гийн ******* гэдэг хүн байсан. Дараа нь болсон... гэсэн мэдүүлэг,

гэрч Т.ын ...Би 1988 оны сарын 01-нд ******* сумын цэцэрлэгт ажилд ороход л ******* асрагчаар ажиллаж байсан. Одоогийн туслах багшийн ажил гэсэн үг. Тэгээд намайг ороод удалгүй 1988 онд л ажлаас гарсан юм. Тухайн үед ажилд томилох тушаалыг хүүхдүүдийг амраагаад ажилд томилон томилолт өгсөн. Би тэр томилолтоор 9-р сарын 1-нээс эхлэн ажилласан. Намайг ажилд ороход гэдэг өвгөн цэцэрлэгийн сахиулаар ажиллаж байсан. Тус цэцэрлэгийн эрхлэгч ******* нь ажлаа д хүлээлгэж өгч байх үеэр би ажилд орсон... гэсэн

гэрч Ш.гийн ...Намайг 1986 онд ******* хотын цэцэрлэгт туслах тогооч, сав угаагчаар ажилд ороход ******* асрагч багшаар ажиллаж байсан. Нөхөр нь цэцэрлэгийн сахиул хийж байсан юм. Түүнээс хойш би 1992 он хүртэл ажиллаад ажлаасаа гарсан. Тэгэхэд ******* 1989 онд шиг санагдаж байна ажлаасаа гарч байсан. Зах зээл эхлэх үеэр л ажлаасаа гарч байсан юм. Он сарыг нь нарийн сайн мэдэхгүй байна, намайг 1988 онд хүүхэд гаргасан байхад ******* ажиллаж байсан. Тэгээд 1989 онд ажиллаж байгаад гарсан болов уу гэж бодож байна. Намайг ажиллаж байх үед манай цэцэрлэгийн эрхлэгч гэж хүн байсан. Манай цэцэрлэгийн матрериал олдодгүй юм. Шатаасан гэх юм билээ... гэсэн мэдүүлгүүдээр Б.*******ын ажиллаж байсан байдал нотлогдож байна.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116,118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар овогт *******ыг 1984 оны 03 дугаар сарын 01-нээс 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* хотын VII дугаар цэцэрлэгт асрагч багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасны дагуу тус шүүхийн 2016 оны 06-р сарын 30-ны өдрийн 788 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Б.*******ыг улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ