| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2016/00306/И |
| Дугаар | 306 |
| Огноо | 2016-08-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 306
Гэрлэгсдийн эвлэрлийг батлах тухай
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би ******* аймгийн ******* сумын ******* багийн иргэн Н.*******гийн нэхэмжлэлтэй Ц.*******т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгө гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нэхэмжлэлийн шаардлагадаа:
Би нөхөр болох *******тай 2012 онд албан ёсоор гэр бүл болж 3 жил гаран хамт амьдарч байна. Энэ хугацаанд 2013онд хүү ыг төрүүлж одоо хүү маань 3 настай. Би нөхөртэйгөө суухдаа дагавар хүүхэдтэй сууж байсан. Суусан цагаасаахойш л миний дагавар хүүг хэлэх хэлэхгүй муухай үгээр хэлж доромжилж, дарамталдаг тэрнээс нь болж бид хоёр хэрүүл маргаанүүсдэг. Намайг хүүхдээ өмөөрлөө гээд л цохиж зодож, манай төрсөн дүүтэй хүртэл харддаг энэ байдал нь үнэхээр их хэцүү байдаг. Өөрийнхөө хүүхдийг хүртэл янз бүрийн бүдүүлэг үг хэллэгээр хэлж доромжилдог. Энэ байдлыг нь би 3 жил гаран харж одоо болохюм болов уу гэж бодож байсаар өдий хүрлээ. Цаашид ийм байдлаар энэ хүнтэй хамт амьдрахад 2 хүүхдийн минь хүмүүжилдмуугаар нөлөөлөх, мөн гэр бүлийн дарамтанд амьдрахад маш хэцүү байгаа тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна.
Бид хоёр тусдаа амьдраад 2 сар болж байна. Би өмнө нь 2014 онд энэ байдлаар шүүхэд нэхэмжлэл өгч шүүхээс бидхоёрыг эвлэрүүлэх 2 сарын хугацаа өгч тэр хугацаанд ******* одоо дахиж тэгэхгүй сайхан амьдарна энэ тэр гэж хэлээдэвлэрч байсан. Одоо би энэ хүнтэй дахиж эвлэрч хамт амьдрах боломж байхгүй тул шүүх эвлэрэх хугацаа өгөлгүйгээр биднийгэрлэлтийг цуцалж, хүү ыг эцэг *******аар нь тэжээн тэтгүүлэх, мөн бидний гэр бүл болсноос хойш бий болсонхөрөнгө болох Бонго пронтер маркийн машиныг /45-15 ЗАА/ 2013 онд 6.000.000 төгрөгөөр, 4 тал хашааг мод авч зүсүүлж хашаатайболж байсан, 6 ханатай гэрт амьдарч байгаа эдгээр хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүдийн тоогоор хуваалгах хүсэлтэй байна гэжээ.
гэжээ.
Хариуцагч Ц.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие 2012 онд Н.*******тай гэр бүл болсон. Эхнэр Н.******* надтай гэр бүл болохдоо том хүү Б.*******гдагуулж ирсэн. Дараа нь 2013 онд бидний дундаас хүү Т.******* төрсөн. Би хоёр хүүхдээ хүний, өөрийн гэж ялгахгүй өдийгхүрсэн.
Анх биднийг гэр бүл болоход миний ээж бидэнд 6 ханатай гэр өөрийн хөрөнгөөр барьж өгсөн. Манай ээж Д.******* өөрийн төрсөн дүү Д*******ын нэр дээр малчны зээл авч, мөн үхэр зарж мөнгөөр нь Бонго портер 44-15 ЗАН улсын дугаартай автомашин худалдан авсан. Одоо тэр машин нь манай ээжийн нэр дээр бүртгэлтэй байдаг бөгөөд намайг амьдралаа өөд нь татгээд ээж өөрийн машинаа манайд хэрэглүүлдэг юм. Би ээжийн машинаар уулнаас мод зөөж, банз болгоод 4 тал хашааг өөрийнгараар барьж хашаатай болсон. 4 тал хашаа мөн манай ээж Д.*******ын нэр дээр байдаг. 6 ханатай гэр бол анх гэр бүлболоход ээжээс маань надад бэлэглэсэн миний хуваарьт хөрөнгө юм. Харин Бонго портер 44-15 ЗАН гэсэн дугаартай автомашинболон 4 тал хашаа анхнаасаа ээжийн хөрөнгө бөгөөд ээжийн өөрийнх нь нэр дээр бүртгэлтэй байдаг. Ээж харин бидэнд түүнийгээамьдралаа өөд нь тат гэж үнэ төлбөргүй ашиглуулдаг юм.
2012 оноос хойш миний ээж, ах дүү нар маань бидний амьдралыг дээрхи байдлаар дэмжиж туслан, би ч өөрийн чадах чинээгээр өөрийн амьдралаа өөд нь татахыг хичээж ирсэн. Одоо би ээжийн машинаар ойр зуур ачаа зөөж, хөдөө айлд малмаллаж, цалин хөлсөө гэр бүлдээ зарцуулж байгаа.
Харин том хүү Б.******* маань анхнаасаа хадам ээж, манайх хоёрын хооронд ирэн очин байж өссөн. Би 2 хүүгээалаг үздэг зүйл огт байхгүй. Би харин ч том хүүгээ өөрийн нэр дээр овоглож авъя гэж эхнэртээ хэлдэг боловч эхнэр маань дургүйбайдаг. Өнгөрсөн жил эхнэр маань шүүхэд салах өргөдөл өгөөд бид эвлэрүүлэн зуучлал дээр очоод эвлэрч байсан. Бидний хувьд амьдралын аар саар маргаан байдаг нь үнэн боловч салах ноцтой шалтгаан байхгүй гэж бодож байна.
Цаашид би эхнэр хүүхдүүдээсээ салах хүсэлгүй байгаа бөгөөд чадах чинээгээрээ хөдөлмөрлөж, гэр бүлээ авч үлдэхийгхүсэж байна.
Иймд би Н.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыгхэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ц.*******аас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгөгаргуулахыг хүсч нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүх гэрлэгсдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн байна.
Энэ хугацаанд гэрлэгсэд эвлэрсэн хамтдаа амьдарч байгаа болох нь тус шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Гэрлэгсэд дээрх гэрээг 2016 оны 05-р сарын 11-ний өдөр байгуулсан байх ба гэрээнд гэрлэгсэд цаашид ажил хийж олсон орлогоо гэр орондоо зарцуулаад эхнэр хүүхдээ тэжээгээд авч явж чадна гэж эвлэрсэн байна.
Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас ирүүлсэн эвлэрлийн гэрээ болон гэрлэгсдийн бид эвлэрээд хамт амьдарч байгаа, шүүх хуралдаанд биднийг байлцуулахгүйгээр шийдэж өгнө үү гэсэн хүсэлт зэргийг үндэслэн тэднийг эвлэрсэн гэж үзэж хэргийгхэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1 ДЭХ ХЭСЭГТ ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ :
1. Н.*******гийн нэхэмжлэлтэй Ц.*******т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгө гаргуулахыгхүссэн тухай хэрэгт гэрлэгсэд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгчийнулсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
3. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ