Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 308

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч Я.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтан Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Я.*******ын нэхэмжлэлтэй нас тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ын ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1956 оны 03-р сарын 13-нд Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг гэдэг газар ийн хүү болон мэндэлсэн. Тухайн үед ээж маань хүнтэй суугаагүй гэртээ байсан. Би гэдэг айлын гал дээр гарсан зээ нь байсан юм билээ. Намайг гарахад бүртгүүлж гэрчилгээ аваагүй тул 1956 оны иргэний бүртгэлийн мэдээллийн санд ороогүй байгаа юм. Сүүлд аавтай нийлсний дараа олон дүү нэр гарсан. Намайг 1960 оны 02-р сарын 20-ны өдөр 1959 оны 11-р сарын 20-нд төрсөн гэж бүртгүүлсэн мэдээлэл гарч байгаа тул миний бүх бичиг баримт 1959 онд төрснөөр бүртгэгдсэн байгаа. Одоо нас өндөр болсон болохоор тэтгэвэр тэтгэмжээ тогтоолгож чадахгүй хохирч байна. Иймд намайг 1956 оны 03-р сарын 13-ны өдөр төрснийг тогтоож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтан Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ын *******ын мэдээллийг Улсын бүртгэлийн газрын мэдээллээс хайж үзсэн. Тэгэхэд ИХ 59112018 регистрийн дугаартай ******* овогт *******ын ******* гэдэг хүний мэдээлэл гарч ирсэн. Өөр андуурагдахаар мэдээлэл байгаагүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан өргөдөл гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэн 1956 онд төрснөөр тогтооход Улсын бүртгэлийн хэлтсээс татгалзах зүйлгүй гэв.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я.******* нь 1956 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн болохоо тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэдирүүлжээ.

нь хүү *******оо аав, ээжтэйгээ амьдарч байхдаа төрүүлээд улмаар ******* гэдэг хүнтэй гэр бүл болж хүүгээ *******аар овоглосон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

ийн *******ыг 1959 оны 11-р сарын 20-ны өдөр төрснийг 1960 оны 02-р сарын 20-ний өдөр, ийныг 1958 оны 01-р сарын 02-ны өдөр төрснийг 1958 оны 02-р сарын 12-ны өдөр төрөлтийн бүртгэлд бүртгэсэн болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар тогтоогдож байна.

******* ийн анхны хүүхэд бөгөөд 1956 онд төрсөн гэдэг нь гэрч Б.ын ...Би 1956 онд *******гийн ын аманд адууны отор хийгээд Батмөнх гэдэг айлд байсан. Тэгэхэд хүүхдээ төрүүлж амаржиж байна гэж хөгшчүүл ярьж байсан. тэгэхэд хүнтэй суугаагүй гэртээ байсан. Тэгээд эрэгтэй хүүхэд гарлаа гэж байсан. ******* хамгийн том хүүхэд нь юм. *******ын дараа билүү нэг хүүхэд гараад удалгүй үрэгдсэн. гэдэг айл 2 хүүхэдтэй айл байсан тэгээд галын зээ нь эрэгтэй хүүхэд гарлаа гээд бөөн баяр болж байсан... гэсэн, гэрч Н.Дуламын ...******* 1956 оны бичин жил ******* сумын гэдэг газар төрсөн хүн. гэдэг айлын аас гарсан галын зээ нь байгаа юм. гуайнх гуайнхтай айл байсан юм. Би гуайнд хэдэн малаа хариулдаг байсан болохоор 7 хоноод очдог байсан. *******ын дараа 1958 онд нэг эмэгтэй хүүхэд гараад тэр нь нас барчихсан юм. Хүүхдээ гарсныхаа дараа ******* гэдэг хүнтэй гэр бүл болсон юм. ******* нь хойд эцэг *******ын нэрээр овоглож явдаг байх. *******ыг гарсан жил бичин жил байсан, их зүтгүү байсан болохоор би байнга тэднийхээр очдог байсан. *******ыг гуайн эхнэр эх барьж авсан... гэсэн, гэрч Мын ...******* ийн хамгийн том хүүхэд нь юм. Гэртээ байхдаа гаргасан тэгээд дараа нь *******тай гэр бүл болсон тэгээд хүүхдээ *******аараа овоглосон байх... гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байх тул Я.******* өөрийн төрсөн дүү А.аасаа нэг насаар дүү болсон гэх үндэстэй байна.

Иймд *******ын *******ыг төрөлтийг улсын бүртгэлд буруу бүртгэгдсэн гэж үзээд түүний жинхэнэ насыг шүүхээр тогтоох нь зүйтэй.

Гэрчүүдийн мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулахад хоорондоо зөрүүгүй байх тул тэдний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.13-т зааснаар******* овогт *******ын *******ыг 1956 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийнтэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ