| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2016/00309/И |
| Дугаар | 309 |
| Огноо | 2016-08-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 309
Зохигчдын эвлэрлийг батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, шүүгч Л.Эхлэлт, Т.Балжинням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан шүүх хуралдааныг танхимд хийж Б.*******ы нэхэмжлэлтэй С.*******, М.******* нарт холбогдох 445000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын *******т багийн иргэн******* овгийн *******н ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* сумын *******т багийн иргэн Б.******* миний өмч болох 60-45 ЗАН дугаартай COROLLA маркийн авто машиныг Алдархаан сумын иргэн С.*******, М.******* нар нь согтуугаар зүүн урд хаалганы шилийг хагалан копут, багааж, кузов тус бүрийг заазуураар цохиж нилээд хэмжээний хохирол учруулсан. Ингээд цагдаад өргөдөл гаргасны дагуу 445000 төгрөгний хохирол төлбөрийг гаргасан. Миний энэ хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Талууд шүүхийн өмнө байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
Миний бие Б.******* нь *******, ******* нараас гэм хорын хохирол 445.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байсан бөгөөд *******, ******* нартай харилцан тохиролцсоны үүднээс 1780 ширхэг тоосгыг *******оос гаргуулж авахаар тохиролцлоо. *******, ******* нар бэлэн мөнгө байхгүйн улмаас тоосго авахаар боллоо гэжээ.
Мөн нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие *******, ******* нараас нэхсэн мөнгөндөө тоосго авахаар тохиролцож эвлэрсэн учир 2016 оны 08-р сарын 25-ны өдөр болох шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байна.
Миний бие Баян-Айраг компанид ажилладаг, ажилдаа явах шаардлагатай болсон учир 25-нд болох шүүх хуралдаанд намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн,
Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: С.*******, М.******* бид Б.*******тай эвлэрлийн гэрээ байгуулсан тул шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* хариуцагч С.*******, М.******* нараас 445000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд зааснаар тэдгээрийгбайлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож иргэн С.******* нь иргэн Б.*******д 445000 төгрөгөнд тооцож 1780 ширхэг тоосго өгч авалцахаар тохиролцож эвлэрсэн байна.
Талууд ийнхүү эвлэрсэн нь хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласан болно.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14000 төгрөгний тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 106 ДУГААР ЗҮЙЛИЙН 106.5, 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1 ДЭХ ХЭСЭГТ ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ :
1. Б.*******ы нэхэмжлэлтэй С.*******, М.******* нараас 445000 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нархарилцан тохиролцож иргэн С.******* иргэн Б.******* нар 1780 ширхэг тоосго өгч авалцахаар тохиролцон эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 14000 төгрөгний 7000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн ******* сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 7000 төгрөг, хариуцагч нараас 7000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Тогтоол гармагц хүчин төгөлдөр болно.
4. Зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ
ШҮҮГЧИД Л.ЭХЛЭЛТ
Т.БАЛЖИННЯМ