| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хишгээ Байгалмаа |
| Хэргийн индекс | 135/2024/01284/и |
| Дугаар | 209/МА2024/00073 |
| Огноо | 2024-09-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 209/МА2024/00073
"*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 06 дугаар сарын 7-ны өдрийн 135/ШШ04/00879 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч "*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******, "" ХХК нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Орон сууц захиалгын гэрээний үлдэгдэл төлбөр 44,00,000 төгрөг, алданги ,001,000 төгрөг нийт 66,003,000 төгрөг гаргуулах” тухай,
Иргэний хэргийг хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 04 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:
"*******" ХХК нь 015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр "" ХХК-тай Орон сууц захиалгын гэрээ байгуулан *******,*******, тоот, 36,14 м.кв талбайтай, өрөө орон сууцыг гэрээнд заасан чанар гүйцэтгэлтэйгээр барьж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.
Орон сууц захиалгын гэрээ байгуулагдсанаас хойш уг гэрээний захиалагчийн эрхийг "" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ******* өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлт гаргасны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагч *******ийн нэр дээр гарган орон сууцыг түүнд хүлээлгэн өгсөн.
Орон сууц захиалгын нийт үнэ 65,05,000 төгрөг ба үүнээс урьдчилгаа болон явцын төлбөрт 1,050,000 төгрөгийг талууд харилцан тохиролцож, төлбөрт тооцсон. Захиалагч нь гэрээний дугаар зүйлийн .3-д тохирсноор түлхүүр гардан авахдаа үлдэгдэл төлбөр 44,00,000 төгрөгийг төлөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр төлөөгүй байгаа, мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алданги төлөхөөр заасан.
...Компани *******ид төлбөрөө төлж барагдуулахыг мэдэгдэж, ******* нь 03 оны 9 дүгээр сарын -ны өдөр үлдэгдэл төлбөрийг барагдуулна гэдгээ мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй байна.
Иймд орон сууц захиалгын гэрээний дагуу төлбөл зохих үлдэгдэл төлбөр 44,00,000 төгрөг, тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 болон Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасныг үндэслэн төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн алдангид ,001,000 төгрөг, нийт 66,003,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. / хх 1--р тал/
.Хариуцагч талын шүүх хуралдаанд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:
...Ажлаа хийж дуусаад улсын комисст хүлээлгэж өгсөн. Сүүлд нь бэлэн мөнгө өгч чадахгүй байна, байр аваач гэдэг санал тавьсан, би саналыг хүлээн зөвшөөрөөгүй. Тус компанийн тухайн үеийн захирал манай найз байсан, байрны зөрүү мөнгийг чинь бэлэн өгч чадахгүй гэдгээ хэлэхэд дараа ажил хийгээд өгчхөж болно гээд тохирсон.
"" ХХК болон "*******" ХХК-н хооронд байгуулагдсан гэрээ нь 015 оны 10 дугаар сард хийгдсэн. Тэгэхдээ тухайн гэрээний огноог *******той хувь хүнээр хийсэн гэрээний өдрөөр тааруулж хийсэн. Тухайн хувь хүнтэй хийсэн гэрээгээ одоо энэ гэрээ хэрэггүй юм чинь гээд хаячихсан. Ажил гүйцэтгэлээр үлдсэн төлбөрөө хийж гүйцэтгэнэ гэж тохирсон хэр нь яагаад гэрээнийхээ заалтад тусгаж өгөхгүй байгаа юм гэхэд орон сууц захиалгын гэрээ учраас тэгэх шаардлагагүй гэдэг байдлаар надад тайлбарласан. Хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас ойлголоо гээд гэрээг хийсэн. ... миний хувьд нэхэмжлэлийн үнийн дүнгээс үндсэн төлбөр болох 44,00,000 төгрөгийг төлөхгүй биш, төлнө. Мөн өмнөх шүүх хурлын өмнө үндсэн төлбөрөө хийе гэдгээ илэрхийлсэн. Алдангийг яагаад зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр тухайн байрыг хүссэн үнийн дүнгээрээ зарж чадаагүй, өөрөө алдагдалтай үлдсэн. Мөн ажил гүйцэтгэж байх явцдаа өөрөө алдагдлаа үүрээд явж байсан учраас алдангийг төлөх хүсэлгүй байна. гэжээ /хх-54-55/
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 3 дугаар зүйлийн 3.6-д заасныг баримтлан хариуцагч******* ХХК-аас 66,003,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч "*******" ХХК-д олгож, *******ид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 487,965 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч "" ХХК-аас 487,965 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
4. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:
...“ тухайн орон сууцыг би өөрөө болон бусад этгээд оршин суух зориулалтаар захиалсан үйл явдал болоогүй, гүйцэтгэсэн ажлын хөлсөө авах зорилготой байсан, гүйцэтгэсэн ажлын хөлс төлөх аргыг л талууд сонгосон болохоос “орон сууц” захиалсан үйл явдал болоогүй, нөгөө талаар иргэн ******* ажлыг гүйцэтгэсэн тул ажлын хөлсөнд шилжүүлсэн “орон сууц-ыг миний нэрээр гаргаж өгсөн нь энэ үйл явдлыг нотолж байгаа тул “орон сууц захиалгын гэрээ”-р “алданги” шаардах эрхгүй.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д ...талуудын хүсэл зоригийн дагуу “орон сууц захиалгын гэрээ” бодитой, талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн мэтээр дүгнэсэн, ...6-д “гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгч, ажлын хөлсөө төлөх аргыг харилцан тохиролцсон учраас “орон сууц захиалгын гэрээ”-г бодитойгоор хийгээгүй гэдгээ тайлбарласанд дүгнэлт өгөөгүй, ажлын хөлсөндөө авсан орон сууцны үлдэгдэл төлбөрийг шаардаж байсан хугацаа нь 016 ондоо бөгөөд түүнээс хойш шаардаж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх 7-73-р тал/
ХЯНАВАЛ:
5.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХК-н төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй иргэний хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
6.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн байх боловч зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хэргийн нөхцөл байдал, талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтууд, тухайлбал, талуудын хооронд байгуулагдсан гэрээ зэргийг харьцуулан үнэлж, дүгнэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116. дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Хэргийн материалаас судлан үзвэл:
7.Анхан шатны шүүх талуудын хооронд Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж , мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 4.4-т ...захиалагч нь орон сууцны төлбөр төлөх гэрээнд заасан хуваарийг зөрчсөн бол ... алдангийг худалдагч талд төлөхөөр үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй байна ... гэж тус тус дүгнэн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.6, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна./хх-65-68/
8.Хариуцагч "" ХХК-н төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо : ... “орон сууц захиалгын гэрээ” зөвхөн нөгөө талын хүсэлтэд тулгуурлан дүр үзүүлэн хийсэн гэрээ, ...тухайн орон сууцыг би өөрөө болон бусад этгээд оршин суух зориулалтаар захиалсан үйл явдал болоогүй, гүйцэтгэсэн ажлын хөлсөө авах зорилготой байсан, гүйцэтгэсэн ажлын хөлс төлөх аргыг л талууд сонгосон болохоос “орон сууц” захиалсан үйл явдал болоогүй, нөгөө талаар иргэн ******* ажлыг гүйцэтгэсэн тул ажлын хөлсөнд шилжүүлсэн “орон сууц-ыг миний нэрээр гаргаж өгсөн нь энэ үйл явдлыг нотолж байгаа тул “орон сууц захиалгын гэрээ”-р “алданги” шаардах эрхгүй.
Шүүх, хоёр хуулийн этгээдийн хооронд “орон сууц захиалгын гэрээ” бодитой, талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн мэтээр дүгнэсэн нь учир дутагдалтай, “гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгч, ажлын хөлсөө төлөх аргыг харилцан тохиролцсон учраас “орон сууц захиалгын гэрээ”-г бодитойгоор хийгээгүй гэдгээ тайлбарласанд дүгнэлт өгөөгүй, ажлын хөлсөндөө авсан орон сууцны үлдэгдэл төлбөрийг шаардаж байсан хугацаа нь 016 ондоо бөгөөд түүнээс хойш шаардаж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. /хх-7/
9.Хэрэгт авагдсан Орон сууц захиалгын гэрээ/хх-5/,талуудын тайлбар зэргээс үзэхэд :
Орон сууц захиалгаар барьж, худалдах, худалдан авах гэрээ-г нэг талаас “******* “ХХК, нөгөө талаас “” ХХК-дын хооронд харилцан тохиролцож байгуулсан байх ба гэрээ-г Батлав., гэж “*******" ХХК-н гүйцэтгэх захирал Н. гарын үсэг зурж, Улаанбаатар хот Худалдаа үйлчилгээний "*******" ХХК гэсэн нэр бүхий дөрвөлжин хэлбэртэй “тамга” дарагдсан, гэрээний гарын үсэг хэсэгт тус компанийг төлөөлж менежер , ХХК-г төлөөлж ******* нар гарын үсэг зурж, "" ХХК гэсэн нэр бүхий дугуй хэлбэрийн “тамга” дарж тус тус баталгаажуулсан байна.
Гэрээний 1.1-д Худалдагч нь нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р хороолол, Нарны замд байршилтай, орон сууцны 81-р байрыг барьж гүйцэтгэн, уг байрны тоот орон сууцыг ашиглалтад оруулж Захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээгээр тохирсон төлбөрийг худалдагчид төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулна гэж,
.1, .-д төлбөр тооцоо, гэрээний нийт үнэ зэргийг тодорхойлсон байх ба Орон сууцны нийт үнэ 65,05,000 төгрөг гэж, тоот, өрөө, талбайн хэмжээ 36.14 м.кв, нэгжийн үнэ 1,800,000 төгрөг, гэрээний нийт үнэ 65,05,000 төгрөг гэж,
.3-т орон сууцны үнийг төлөх талаар тусгасан байх бөгөөд урьдчилгаа төлбөрийн 19,050,000 төгрөгийг тоног төхөөрөмж, бэлтгэн нийлүүлэх, явцын төлбөрт худалдагч талын "” ХХК-д төлөх ,000,000 төгрөгийг шилжүүлэн тооцсон, үлдэгдэл төлбөр болох 44,00,000 төгрөгийг гэрээнд заасан графикийн дагуу төлнө гэж тус тус тохиролцсон байна.
10.Тодруулбал: Талууд гэрээний үнийг 65,05,000 төгрөг гэж тохирсон, үүнээс урьдчилгаа болон явцын төлбөрт нийт 1,050,000 төгрөгийг төлбөрт тооцож, үлдэгдэл буюу орон сууцны үнийн зөрүү 44,00,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, “Орон сууцны захиалгын гэрээ”-г байгуулжээ.
Нэхэмжлэгч “*******” ХХК нь "" ХХК-иар гүйцэтгүүлсэн ажлын хөлсийг өгч чадахгүйн улмаас өөрийн барьж гүйцэтгэсэн, өөрийн мэдлийн орон сууцнаас олгож, уг орон сууцны үнээс ажлын хөлсийг нь тооцон хасаж, үлдэгдэл зөрүүг нь хэрхэн төлөхийг бататгах агуулгаар “Орон сууцны захиалгын” гэрээ –г байгуулсан нь талуудын хэн алины эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна. Мөн гэрээний дагуу хүлээн авсан өрөө орон сууц нь одоо өөрийнх нь эзэмшил, өмчлөлд байхгүй, бусдад худалдан борлуулсан гэж хариуцагч тайлбарладаг.
11.Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно” гэж хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар хэзээ үүсч, дуусгавар болохыг зохицуулсан.
Дээр дурдсан гэрээний талууд нь хуулийн этгээдүүд байх бөгөөд аль аль нь улсын бүртгэлд бүртгэгдэж, ...хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ-тэй байх тул иргэний эрх зүйн чадвартай хуулийн этгээдүүд байна./хх-4,17/
Гэрээг чөлөөтэй байгуулах, гэрээний агуулгыг өөрсдөө чөлөөтэй тодорхойлж, гэрээгээр үүсэх үүргийн эрх зүйн харилцааг бий болгох эсэхийг өөрсдөө шийдвэрлэх чадвар бүхий хуулийн этгээдүүд байх бөгөөд талууд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон байна.
Улмаар талууд өөрсдийн гэрээ байгуулах эрх чөлөөг хязгаарлаагүй, уг гэрээ нь хууль зөрчсөн буюу талуудын хэн алины эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшилсан хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн төлөөлөгч *******ийн ...тухайн орон сууцыг би өөрөө болон бусад этгээд оршин суух зориулалтаар захиалсан үйл явдал болоогүй, гүйцэтгэсэн ажлын хөлсөө авах зорилготой байсан, гүйцэтгэсэн ажлын хөлс төлөх аргыг л талууд сонгосон болохоос “орон сууц” захиалсан үйл явдал болоогүй, ... гэж маргаж буй нь үндэслэлгүй, энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.
1.Иймд анхан шатны шүүх, талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасан худалдах,худалдан авах гэрээний харилцаа гэж дүгнэн, хэргийг зүйлчилж, гэрээний үүргийн төлбөрийн үлдэгдэл 44,00,000 төгрөгийг "" ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
13.Харин нэхэмжлэгч нь ...гэрээний үнийг 65,05,000 төгрөг гэж тохирсон, үүнээс урьдчилгаа болон явцын төлбөрт нийт 1,050,000 төгрөгийг харилцан тохиролцож, төлбөрт тооцсон, захиалагч нь байрны түлхүүр гардан авахдаа үлдэгдэл төлбөр 44,00,000 төгрөгийг төлөх ёстой боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн алданги ,001,000 төгрөгийн хамт гаргуулах гэж,
Хариуцагч тал ...миний хувьд нэхэмжлэлийн үнийн дүнгээс үндсэн төлбөр болох 44,00,000 төгрөгийг төлөхгүй биш, төлнө. Алдангийг яагаад зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр тухайн байрыг хүссэн үнийн дүнгээрээ зарж чадаагүй, өөрөө алдагдалтай үлдсэн. Ажил гүйцэтгэж байх явцдаа өөрөө алдагдлаа үүрээд явж байсан учраас алдангийг төлөх хүсэлгүй байна гэсэн тайлбар гаргаж маргадаг.
14.Гэрээний 4.4-т ...захиалагч нь орон сууцны төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг худалдагч талд төлөх үүрэгтэй” гэж заасан хэдий боловч гэрээний 3.1-д Худалдагч нь гэрээний -р зүйлд заасан хуваарийн дагуу санхүүжилт авах эрхтэй. Захиалагч нь санхүүжилтийн хуваарийг зөрчсөн тохиолдолд ... гэрээг цуцлах эрхтэй ... гэж,
3.6-д Захиалагч нь гэрээний .3-т заасан хуваарьт хугацаандаа төлбөр хийгээгүй, төлбөр төлөх хуваарь зөрчсөн, төлбөр төлүүлэх тухай худалдагчийн шаардлагыг хэрэгжүүлээгүй бол худалдагч нь нэг талын санаачилгаар гэрээг цуцлах эрхтэй., гэж,
6.3-д Хэрэв захиалагч нь гэрээний .3-т заасан хугацаандаа төлбөрөө хийгээгүй, зөрчсөн бол худалдагч нь гэрээ цуцлах тухай мэдэгдлийг үүрэг зөрчсөнөөс хойш 10 хоногийн дотор Захиалагчид өгнө гэж,
6.4-т Захиалагч нь гэрээнд заасан төлбөр төлөх хуваарийг 30-с дээш хоногоор хэтрүүлсэн бол худалдагч тал гэрээг дангаар цуцалж, ... эрхтэй гэж тус тус тусгажээ.
Мөн гэрээний .3-т ...үлдэгдэл төлбөр болох 44,00,000 төгрөгийг гэрээнд заагдсан графикийн дагуу төлнө гэж заасан байх боловч ямар хугацаанд, хэдий хэмжээгээр төлөх график, хуваарь тусгагдаагүй, хүснэгтэн хэсэгт түлхүүр гардахдаа 44,00,000 төгрөг гэж тусгагдсан байна.
Мөн гэрээний 5.1-д Худалдагч нь гэрээнд дурдсан орон сууцны барилгыг 015 оны -р улиралд багтааж иж бүрэн чанартай барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн болно гэжээ.
Гэтэл орон сууцыг 015 оны 10 сард буюу 4-р улирлын эхний сард худалдан авагчид хүлээлгэн өгсөн байна./хх-8/
15.Худалдагч буюу нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг 015 оны 10 дугаар сард ашиглалтад оруулснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд гэрээг дангаар цуцлах, төлбөр шаардсан, гэрээг цуцлах талаар мэдэгдэл өгөх зэрэг гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлээгүй буруутай байна.
16.Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсэг “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг басгаж болно” гэж заасан зохицуулалтыг хэрэглэж, нэхэмжлэгчийн ...алданги ,00,000 төгрөгийн шаардлагын хэмжээг 50 хувиар багасгаж, хариуцагч "" ХХК-иас алдангид 11,001,000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэн, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
17.Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч ******* нь ... тухайн үед хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас ойлголоо гээд гэрээ хийсэн, ...гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргадаг ба энэ нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэг “ Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэн зохицуулалтад нийцэхгүй байна.
18.Тэрээр давж заалдах гомдолдоо ...орон сууц захиалгын гэрээгээр үүрэг шаардах хугацаа дууссан гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэснээр би үүрэг хүлээхгүй гэж үзэж байна. ...гэжээ.
Талуудын тайлбар, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс судлахад талуудын хэн аль нь хөөн хэлэлцэх хугацааны талаар огт маргаагүй байх ба энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчаас тодруулахад “маргаагүй” гэсэн тайлбар гаргасан болно.
Мөн гомдолд ...эрх зүйн туслалцаа авч “өмгөөлөгч” оролцуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүйгээс болсон үйл явдлын талаар л тайлбар гаргасан эрх зүйн дүгнэлт өгч чадаагүй гэх боловч тэрээр өмгөөлөгч авах хүсэлт гаргаж байгаагүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд түүний хэргийг харьяаллын дагуу шилжүүлж өгөх хүсэлт/хх- 9/-ээс өөр бичгээр гаргасан хүсэлт хэрэгт авагдаагүй байна.
Дээрх нөхцөл байдлаас үзвэл анхан шатны шүүх нь хариуцагч талын эрх зүйн туслалцаа авч өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Харин ******* нь давж заалдах гомдол гаргасны дараа давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх шатанд “өмгөөлөгч” авах хүсэлт гаргасны дагуу Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь хангаж, шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулсан ба тэрээр өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцсон болно.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай Хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 06 дугаар сарын 7-ны өдрийн 135/ШШ04/00879 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын
“Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 3 дугаар зүйлийн 3.6-д заасныг баримтлан хариуцагч "" ХХК-иас 66,003,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******" ХХК-д олгож, *******ид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг
“Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.6, 3.8, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч "" ХХК-иас гэрээний үүрэгт 44,00,000 төгрөг, алданги 11,000,500 төгрөг, нийт 55,00,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,000,500 төгрөг болон *******ид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,
дахь заалтын “... хариуцагч "" ХХК-иас “487 965 төгрөг” гэснийг “43,96 төгрөг” ... гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч *******оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 487,965 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 17 дугаар зүйлийн 17.1,17.-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
Х.БАЙГАЛМАА