Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 225/МА2024/00026

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 225/МА2024/00026

 

 

 

Б.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 155/ШШ2024/00757 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ШХХК-нд холбогдох

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 00 дүгээрбайрны 00  тоотын 73.3 м2 орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Гийн нэр дээр шилжүүлэхийг ШХХКомпанид даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, түүний өмгөөлөгч Э.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г/цахим/ түүний өмгөөлөгч Ц.Г, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээд Б.С, түүний өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Далайбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Бын Г би 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ШХХК-ны захирал З.Гтэй 2017/00  дугаартай орон сууц захиалах гэрээг байгуулсан. Гэрээгээр захиалагч талаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, 00-рбайрны 0 давхар00  тоотод байрлах 73,30 кв.м 3 өрөө орон сууцыг худалдан авахаар ШХХК-д захиалга өгч урьдчилгаа төлбөр болох 10,000,000 сая төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төлсөн.

Орон сууц захиалан байгуулах гэрээнд 1 мкв нэгж талбайн үнэ нь 1,260,000 төгрөг байхаар тохиролцож орон сууцыг 2017 оны 04 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөх нөхцөлтэй гэрээ байгуулсан. Гэвч гэрээнд заасан хугацаандаа орон сууц ашиглалтад оролгүй 5 жилийн дараа 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс айлуудаа оруулсан. ...Би орон сууц захиалан байгуулах гэрээний 2.5 дахь хэсэгт захиалагчийн хүсэлтээр давхар солих хүсэлтийг хүлээн авна гэсэн заалтын дагуу тус байрны 00 давхрын00 тоотдахь 56 м2 талбай бүхий 2 өрөө байранд сольж орсон.

Гэвч байрны 00 давхрын00 тоотдахь 56 м2 талбай бүхий 2 өрөө байрыг ШХХК нь иргэн Ц.Бт давхар худалдсан байсан.

Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 00 дүгээрбайрны 0 давхар00  тоотод байрлах 73.3 м орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Б.Г мөн болохыг тогтоолгож, тус орон сууцны гэрчилгээг Б.Г миний нэр дээр шилжүүлэхийг ШХХК-нд даалгаж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х шүүх хуралдаанд гаргасан гаргасан тайлбартаа: ...Гэрээнийхээ дагуу захиалсан орон сууцдаа оръё гэдэг асуудлыг хөндөхөд 2017 онд байгуулагдсан гэрээ нь олон жил болсон учраас хүчингүй болсон. Та захиалга хийгдээгүй сул байрнаас сонгож болно. 2017 оны гэрээнд хариуцагч компанийн дэд захирал гэх З.Ггараараа 2.5 дахь заалтыг нэмж бичин өөр тоот буюу тус орон сууцын нэг давхрын 05 тоотод орж болно гэсэн байдаг. ...З.Гнь 05 тоотын хүмүүс нь хот шилжиж байраа буцааж байснаа болиод буцаад ирсэн байна. Танайхыг 05 тоотод оруулах боломжгүй боллоо. 00 тоотод захиалга хийгдээгүй сул байна. Энэ байранд орох боломжтой гэсэн саналыг тавьсан. Нэхэмжлэгчийн зүгээс арга буюу 00 тоотбайранд орох хариуцагчийн саналыг зөвшөөрч тухайн үед худалдах, худалдан авах гэрээг дахин байгуулж, 2022 оноос 00 тоотод ороод амьдарч байтал 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар газраас албадан гаргах мэдэгдэл ирсэн. Тэр мэдэгдлийн дагуу Б.Г тус байрыг чөлөөлсөн. Одоо орох оронгүй амьдарч байна. ... Иймд давхар 00  тоотод байрлах 73.3 м орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Б.Г мөн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч З.Гшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ШХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчдын 35 айлын 0 давхаророн сууцны барилгыг барьсан. Б.Г нь манай компаниас 3 өрөө орон сууцны захиалга өгч гэрээ байгуулсан боловч өөрийнхөө хүсэлтээр 3 өрөө орон сууцаа авахаа больсон буюу захиалгаа буцаасан. Уг 3 өрөө орон сууцаа өөрийн хүсэлтээр буцааж 2 өрөө болгох хүсэлтийг манай компанид гаргасны дагуу хүсэлтийг хүлээн авч захиалгын гэрээ байгуулсан. 2 өрөө байр захиалахдаа захиалгын гэрээ дахин байгуулан 1 м.кв-ыг 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр тохирсон.

Мөн манай компани тус орон сууцыг дуусгахаар Аган ББСБ-аас зээл авсан, зээл авахдаа ШШГГ-ын албан хаагчдын орон сууцыг бүхэлд нь барьцаанд тавьсан. Одоо Аган ББСБ-д барьцаанд байгаа Аган ББСБ-ийг гуравдагч этгээдээр тус маргаанд оролцуулах хүсэлтэй байна. Иргэн Б.Гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь дэмжихгүй байгаа болно.

...00 тоотдээр гэрээ байгуулж уг байрандаа амьдарч байгаа. ...Нэхэмжлэгч шүүхэд маргаан гарснаас хойш үлдэгдэл төлбөрөө хурдан төлөөд явсан. Мөнгө нь манай дансанд байгаа. 92,358,000 төгрөг шилжүүлсэнтэй холбоотой маргаан байхгүй... гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.С шүүх хуралдаанд гарсан тайлбартаа: ...Баттөр овогтой С миний бие нь 8 дугаар хорооны Шүүхийн шийдвэрийн 00 дүгээрбайрны 00  тоотод амьдардаг. Миний зүгээс 2021 оны 3 дугаар сард анх 00  тоот дээр гэрээ хийсэн байдаг. Дахин 2023 онд 00  тоот дээр шинэчилж гэрээ хийсэн. Одоо 00  тоот дээрээ оршин суудаг байгаа. Мөн манай ах болох Н.Г 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр уг тоот дээр гэрээ хийсэн ба үүний шаардах эрхийг 2020 онд надад шилжүүлэн өгсөн байгаа. Үүнийхээ дагуу 00  тоот дээр төлбөрийг одоо хүртэл төлж яваа... гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гарсан тайлбартаа: ...Болсон үйл явдлын тухайд тайлбараа хэлэхэд 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Н.Г нь ШХХК-тай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилчдын 00 дүгээрбайрны 00 давхрын00  тоотод байрлах 73,3 метр квадрат 3 өрөө орон сууцыг авахаар 2017/00  дугаартай гэрээг бичгээр байгуулсан. Гэрээг байгуулан явж байх явцдаа уг байрны гэрээний үүргээ биелүүлж урьдчилгаанд бэлэн 15,000,000 төгрөгийг ШХХК-нд шилжүүлсэн.

...Н.Г нь Б.Сид чи ахынхаа байрыг шилжүүлж авах уу, боломжтой юу, шаардах эрхийг нь чамд ингээд шилжүүлээд өгчихье гэдэг саналыг тавьж, тохироод улмаар энэ хүсэл зоригоо ШХХК-нд хэлж, хүсэлтээ албан ёсоор 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр бичгээр гаргасан байдаг. Энэ хүсэлтийг ШХХК нь 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээж авч шилжүүлэх эрхийг нь хүлээлгэн өгөхийг зөвшөөрсөн. 

... Ингээд гэрээг шилжүүлэн, шаардах эрхийг шилжүүлсэнтэй холбогдуулаад 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ШХХК болон Б.С нарын хооронд орон сууц захиалгын гэрээ хийгдэж явсан. Мөн 2022 оны 12 дугаар сард Б.С байрны дотор заслыг хийж гүйцэтгээд улмаар 2023 оны 01 дүгээр сараас өдийг хүртэл уг байрандаа амьдарч байгаа.

Б.С ч гэсэн мөн гэрээнд заасан гэрээний үүргээ биелүүлж байрны мөнгөө төлөөд явж байгаа.

Ийм учраас 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Н.Г гэрээ байгуулсан байтал 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр түүнээс хойш хожимдож гэрээ байгуулсан этгээд энэ байрыг авах гэж санаархаж ийнхүү өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар Н.Г болоод Б.С нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж байгаа нь үндэслэлгүй юм... гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 155/ШШ2024/00757 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Б.Гийг  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, 00 дүгээрбайрны 00 давхар, 00  тоотод байрлах 73,3 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Гийн нэр дээр шилжүүлэхийг Шхязгаарлагдмал хариуцлагатай компанид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 689,040 ( зургаан зуун  наян есөн дөчин мянга) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шхязгаарлагдмал хариуцлагатай компаниас  689,040 ( зургаан зуун  наян есөн дөчин мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо: ...1. Нэхэмжлэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №2022\22 дугаар, 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр №2022\02-2023\35 дугаар гэрээг хариуцагчтай байгуулсан явдал нь 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн №2017/00  дугаартай гэрээнээс татгалзсан гэж үзэх нөхцөл болохгүй. Иймээс нэхэмжлэгч нь 2017 онд талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийг биелүүлэхээр шаардсаныг буруутгах үндэслэлгүй юм гэсэн нь ойлгомжгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

2. Хариуцагч ШХХК-аас улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн 00 дүгээрбайрны захиалагчийн нэрсийн жагсаалтад 00  дүгээр байрны захиалагчаар нэхэмжлэгч Б.Г бичигдэж хүргэгдсэн байсан гэсэн нь түүнийг тус орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж тооцох үндэслэл биш бөгөөд гагцхүү хэн анхалж тус ХХК-тай орон сууц захиалгын гэрээг байгуулсан нь хууль ёсны өмчлөгч хэмээн тооцогдох ёстой байтал юуны учир ийм өнгөц байдлаар хууль бус дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй байна.

3. Хэрэг шийдвэрлэх үед Б.Гийн нэр дээр хийгдсэн 00  тоот орон сууцны урьдчилсан тэмдэглэгээ хүчинтэй хэвээр байгаа нь түүнд давуу байдлыг бий болгохгүй, нөгөө талаас уг тэмдэглэгээг хийлгэх үед маргаан бүхий дээрх орон сууцанд гуравдагч этгээдүүдийн зүгээс тэмдэглэгээ хийлгээгүй байсан нь тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

4. Биелүүлэх хугацаа нь болсон ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож 00  тоот дахь орон сууцны үнийг бүрэн төлснөөр Б.Гийн үүргийг дуусгавар болсон гэж үзэх боломжтой, энэ талаар хариуцагч тал маргаагүй хэмээн бодит байдалд үл нийцэх, хэрэгт авагдсан үйл баримтуудыг зориуд мушгин гуйвуулсан байж боломгүй дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй.

5. Шүүх бичмэл нотлох баримтыг талуудын гаргасан тайлбартай харьцуулах замаар үнэлж, дүгнэхэд гуравдагч этгээд Н.Гын гэрээ цаг хугацааны хувьд түрүүлж байгуулагдсан эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ бий болгож байна гэж таамаг төдий, хуульд үндэслээгүй дүгнэлтийг хийхээс гадна Н.Гаас Б.Сид эрх шилжүүлэх үед тухайн эд хөрөнгө нь Б.Гт захиалгын гэрээ хийгдсэн эрхийн доголдолтой байжээ хэмээн өмнөх дүгнэлтээ дараагийн дүгнэлтээрээ үгүйсгэсэн зэрэг нь уг шийдвэрт эргэлзэх, гомдол гаргах үндэслэлийг бий болгож байна.

6. Шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг худалдан авагч бүрэн төлснөөр тухайн хөрөнгийн өмчлөх эрх шилжихээр тохиролцсон байх ба худалдан авагч Н.Г гэрээний үүргээ биелүүлж, үнийг бүрэн төлөөгүй, ингэснээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд үүсээгүй байхад гуравдагч этгээдэд эрх шилжүүлсэн нь хүчин төгөлдөр бус гэж үзнэ гэсэн нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэгч талын маргаагүй үйл баримтад дүгнэлт хийх замаар хууль болон гэрээний холбогдох заалтыг ямар шалтгааны улмаас ийнхүү буруу тайлбарлаж хэрэглээд байгааг ойлгохгүй байна.

7. Үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигч Б.С, нэхэмжлэгч Б.Г нарын маргаан бүхий харилцаанд Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт заасан давуу эрхийн зохицуулалт хамаарахгүй хэмээн ойлгомжгүй дүгнэлтийг хийхдээ Н.Гын зүгээс тус маргаан бүхий харилцаанд ямар байдлаар холбогдож, түүний эрх ашиг хэрхэн хөндөгдөж буйг үл ойшоосон мэтээр хандаж буйд маш их гайхаж байна.

8. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 00 дүгээрбайрны 00 тоотод байрлах 56 м2 2 өрөө орон сууц нь иргэн Ц.Бийн өмчлөлийн орон сууц болох нь ...шүүхийн шийдвэрээр тогтоогдож, уг шийдвэрийг нэхэмжлэгч мэдсэн үеэс шаардах эрх үүсжээ... хэмээн бичгээр үйлдэгдсэн шүүхийн шийдвэртээ тусгасан атлаа шүүх хуралдаан хаахын өмнө хэргийн оролцогчийн хүсэлтээр өөрийн гаргасан шийдвэрээ шүүгч амаар тайлбарлахдаа ...хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа болох арван жил өнгөрөөгүй байна... гэж харилцан адилгүй зөрүүтэй дүгнэлтийг хийсэн зэрэг нь дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хангалттай үндэслэл болно гэж үзэж байна.

Иймд гуравдагч этгээд Н.Гын зөрчигдсөн эрх хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 155/ШШ2024/00757 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

1.Нэхэмжлэгч Б.Г нь ШХХК-нд холбогдуулан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 00 дүгээрбайрны 00  тоотын 73.3 м2 орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Гийн нэр дээр шилжүүлэхийг ШХХК-д даалгах нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ШХХК-ны захирал З.Гтэй 2017/00  дугаартай орон сууц захиалах гэрээг байгуулсан. Гэрээгээр захиалагч талаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, 00-рбайрны 0 давхар00  тоотод байрлах 73,30 кв.м 3 өрөө орон сууцыг худалдан авахаар ШХХК-нд захиалга өгч урьдчилгаа төлбөр болох 10,000,000 сая төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төлсөн.

Орон сууц захиалан байгуулах гэрээнд 1 мкв нэгж талбайн үнэ нь 1,260,000 төгрөг байхаар тохиролцож орон сууцыг 2017 оны 04 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөх нөхцөлтэй гэрээ байгуулсан. Гэвч гэрээнд заасан хугацаандаа орон сууц ашиглалтад оролгүй 5 жилийн дараа 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс айлуудаа оруулсан. ...Би орон сууц захиалан байгуулах гэрээний 2.5 дахь хэсэгт захиалагчийн хүсэлтээр давхар солих хүсэлтийг хүлээн авна гэсэн заалтын дагуу тус байрны 00 давхрын00 тоотдахь 56 м2 талбай бүхий 2 өрөө байранд сольж орсон.

Гэвч байрны 00 давхрын00 тоотдахь 56 м2 талбай бүхий 2 өрөө байрыг ШХХК нь иргэн Ц.Бт давхар худалдсан байсан. ...Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 00 дүгээрбайрны 0 давхар00  тоотод байрлах 73.3 м орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Б.Г мөн болохыг тогтоолгож, тус орон сууцны гэрчилгээг Б.Г миний нэр дээр шилжүүлэхийг ШХХК-нд даалгуулах... гэж тодорхойлсон.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Б.Г нь манай компаниас 3 өрөө орон сууцны захиалга өгч гэрээ байгуулсан боловч өөрийнхөө хүсэлтээр 3 өрөө орон сууцаа авахаа больсон буюу захиалгаа буцаасан. Уг 3 өрөө орон сууцаа өөрийн хүсэлтээр буцааж 2 өрөө болгох хүсэлтийг манай компанид гаргасны дагуу хүсэлтийг хүлээн авч захиалгын гэрээ байгуулсан. 2 өрөө байр захиалахдаа захиалгын гэрээ дахин байгуулан 1 м.кв-ыг 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр тохирсон. ...Иймд Б.Гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь дэмжихгүй байгаа болно. гэж маргажээ.

3.Шүүх хариуцагчийн тайлбар хэргийн баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр №2022/22 дугаар, 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр №2022/02-2023/35 дугаар гэрээг хариуцагчтай байгуулсан явдал нь 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн №2017/00  дугаартай гэрээнээс татгалзсан гэж үзэх нөхцөл болохгүй, 00  тоот 3 өрөө орон сууцыг 2 өрөө орон сууц болгох талаар гаргасан Б.Гийн хүсэлтгүй, мөн талуудын хооронд орон сууцыг өөрчлөн дахин байгуулсан гэх гэрээнд энэ тухай тусгасан заалт байхгүй байна. Гэрээний нөхцөл, гэрээ байгуулагдсан байдал нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасантай нийцсэн, уг харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулж байна. гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Учир нь: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор ШХХК-ийн эзэмшлийн Хаан банкны 000 дугаарын данс руу 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр БАЙРНЫ УРЬДЧИЛГАА 0 давхар00  ТООТ Г гэсэн утгаар 10,000,000 /арван сая/ төгрөг, Г З гэх хүний эзэмшлийн 000 дугаарын данс руу 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 8-р баг ШШГА-ОРОН СУУЦ 5 ТООТ УРЬДЧИЛГАА гэсэн утгаар 2,500,000 /хоёр сая таван зуу мянга/ төгрөгийг, мөн өдрөө дахин дээрх утгаар 2,500,000 /хоёр сая таван зуу мянга/ төгрөгийг, З Ггэх хүний эзэмшлийн 000 дугаарын данс руу 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ШШГГ-Н 49 БАЙР 5 ТООТ Г РЭ76102506 гэсэн утгаар 6,500,000 /зургаан сая таван зуу/ төгрөгийг, Г З гэх хүний эзэмшлийн 000 дугаарын данс руу 2023 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 8 БАГ 49 БАЙР 00 тоотЫН УРЬДЧИЛГАА гэсэн утгаар 7,628,000 /долоон сая зургаан зуун хорин найман мянга/ төгрөгийг тус тус шилжүүлсэн баримтын хуулбарыг нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн, мөн дээрх баримтуудыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд эх хувиар гаргаж өгсөн байна /хх-н 70-73 тал/.

Эдгээр баримтаас үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, 00-рбайрны 0 давхар00  тоотод байрлах 73,30 кв.м 3 өрөө орон сууцны, эсхүл тус байрны 00 давхрын00 тоотдахь 56 м2 талбай бүхий 2 өрөө, 00-рбайрны 5 тоот орон сууцны алинд нь хамааруулж төлбөр төлсөн болох нь тодорхойгүй, эргэлзээтэй байхад шүүх нэхэмжлэгч 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2017/00  дугаар гэрээний үүргийг биелүүлсэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д заасантай нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл 00-рбайрны 5, 00 , 00 тоотод төлсөн төлбөрийг 00  тоотод тооцуулсан болон нэхэмжлэгч Б.Гээс орон сууцны үнэд шилжүүлсэн баримт дээрх дансны эзэмшигчид нь ШХХК, Г З, З Ггэх нэрээр байгаагийн дээр тэдгээрийн дансны дугаарууд хоорондоо нэг этгээдийнх биш байх бөгөөд гэрээнд оролцогч талуудын хооронд дээрх асуудалтай холбоотойгоор үүргийг харилцан тооцоо нийлсэн эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт өгөлгүй шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгч 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр №2017/00  дугаартай 00-рбайрны 0 давхар00  тоотод байрлах орон сууц захиалгын гэрээ /хх-н 6-10 тал/, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр №2022/22 дугаартай 00 дүгээрбайрны 0 давхар00 тоотод байрлах орон сууц захиалгын гэрээ /2-р хх-н 33-35 тал/, 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр №2022/02-2023/35 дугаартай 00 дүгээрбайрны 0 давхар00 тоотод байрлах орон сууц захиалгын гэрээ /2-р хх-н 36-38 тал/-г тус тус хариуцагчтай байгуулсан байна.

Гэтэл шүүх дээрх гэрээнээс аль гэрээ нь хүчин төгөлдөр эсэхийг шалгаж тогтоолгүйгээр дээрх гэрээнүүдийг хариуцагчтай байгуулсан явдал нь 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн №2017/00  дугаартай гэрээнээс татгалзсан гэж үзэх нөхцөл болохгүй гэж дүгнэсэн нь нотлох баримтыг шалгаж, үнэлэх талаар хуульд заасан журмыг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

Мөн шүүх Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь хөрөнгө шилжүүлэх, үнийг төлөх үүргийг хүлээсэн байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулж байна. гэж дүгнэсэн атлаа Н.Гын гэрээ цаг хугацааны хувьд түрүүлж байгуулагдсан эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ бий болгож байна, Н.Гаас Б.Сид эрх шилжүүлэх үед тухайн эд хөрөнгө нь Б.Гт захиалгын гэрээ хийгдсэн эрхийн доголдолтой байжээ хэмээсэн нь ойлгомжгүй болжээ.

5.Иргэн Найдан овогтой Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч оролцуулсан ба гуравдагч этгээдийн зүгээс хариуцагчтай байгуулсан 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №2017/00  дугаартай 00-рбайрны 0 давхар00  тоотод байрлах орон сууц захиалгын гэрээ /1-р хх-н 112-116 тал/-г нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд Н.Г, хариуцагч талын хооронд байгуулсан энэхүү гэрээ нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгч Б.Гтэй байгуулсан дээрх №2017/00  дугаартай гэрээнээс өмнө байгуулагдсан байх тул маргаан бүхий 00  тоотод байрлах орон сууц нь эрхийн зөрчилтэй гэж үзэх үндэслэл болж байх ба шүүх энэ талаар дүгнэхдээ Н.Гаас Б.Сид эрх шилжүүлэх үед тухайн эд хөрөнгө нь Б.Гт захиалгын гэрээ хийгдсэн эрхийн доголдолтой байжээ гэсэн нь буруу байна.

6.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

Хэдийгээр нэхэмжлэгч 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргаж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, 00 дүгээрбайрны 00 давхар, 00  тоотод байрлах 73,3 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцанд урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн байх боловч шүүх маргаан бүхий орон сууц эрхийн зөрчилтэй байгаа эсэхийг хэрэгт авагдсан баримтуудыг талуудын гаргасан тайлбартай харьцуулах замаар үнэлж, дүгнэх учиртай.

Иймд шүүх маргааны үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоогоогүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7.Шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мын гаргасан: ...Н.Гын зөрчигдсөн эрх хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 155/ШШ2024/00757 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гуравдагч этгээдээр оролцуулсан Б.С, Н.Г нарыг шийдвэрийн удиртгал, тодорхойлох, үндэслэх хэсгүүдэд өөр өөр байдлаар тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасантай нийцэхгүй байх тул цаашид ийм алдаа зөрчил гаргахгүй ажиллавал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 155/ШШ2024/00757 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 689,940 /зургаан зуун наян есөн мянга есөн зуун дөч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                                Б.СОСОРБАРАМ

Л.ЭРДЭНЭБАТ