| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2016/00254/И |
| Дугаар | 140/ШШ2016/00316 |
| Огноо | 2016-08-31 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 140/ШШ2016/00316
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг батлах тухай
Тус шүүхийн шүүгч Т.Балжинням би Завхан аймгийн ******* нэхэмжлэлтэй ******* ХХК-нд холбогдох 728.012 төгрөгийн татварын өрийг барагдуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг 2016 оны 06 дугаар сарын 28-ны хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК нь 2011 оны 08-р сарын 09-ний өдөр татвар төлөгчөөр бүтгэгдсэн. Тус компанид татварын хяналт шалгалтаар ногдуулсан 728.012 төгрөгийн татварын өр нь 2015 оны ногдол бөгөөд дээрх татварын өрийг барагдуулахаар Татварын ерөнхий хуулийн 62, 63 дугаар зүйлийн дагуу 2013 оны 09-р сарын 24-ний өдөр татварын өр барагдуулах мэдэгдэх хуудас, 2015 оны 10-р сарын 13-ны өдөр татвар төлөгчийн банкин дахь дансны зарлагын гүйлгээг хаасан мэдэгдлийг хүргүүлж, татвар төлөгчтэй удаа дараа уулзаж утсаар болон биечлэн очиж шаардаж байсан ч өрийн үлдэгдэл хэвээр байсаар байна.
Иймд тус компанид хяналт шалгалтын актаар ногдуулсан 728.012 төгрөгийн өрийг барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* ХХК-ны захирал О.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2011 оны 08 сарын 09-ний өдөр татвар төлөгчөөр бүртгэгдсэн. 2015 оны 09-р сарын 24-ний өдөр татварын хяналт шалгалтын актаар нөхөн татвар 460.000 төгрөг, торгууль, алданги, хүү 268.012 төгрөг, нийт 728.012 төгрөгийн төлбөр тавигдсан.
Манай компани нь 2016 онд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд Татварын өршөөлийн хуулийн дагуу алданги, торгууль, хүүгийн төлбөрийг төлөхгүй үндсэн нөхөн татвар болох 460.000 төгрөгийг төлөх боломжтой. Энэхүү нөхөн татварын төлбөрийг 2016 оны 10-р сарын 10-ны дотор төлж барагдуулах талаар хүсэлт тавьсан. Гэвч Татварын хэлтсээс 2016 оны 08-р сарын 15-ны өдрийн ******* тоот албан бичгээр тайлбар ирүүлсэн бөгөөд уг тайлбарыг хүлээн авч актын төлбөр болох 728.012 төгрөгийн төлбөрийг төлнө.
Гэвч уг төлбөрийг одоо шууд төлөх боломжгүй байна. Би саяхан төрж амаржсан, нөхөр маань бие нь өвдөөд хотод эмчлүүлж байгаа. Иймд төлбөрийг 2016 оны 10-р сард төлөх болмжтой байна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Завхан аймгийн ******* нь ******* ХХК-иас хяналт шалгалтаар ногдуулсан 728.012 төгрөгийн татварын өрийг барагдуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******* ХХК нь татварын хяналт шалгалтын актаар ногдуулсан нийт 728.012 төгрөгийн өрийг 2016 оны 10-р сард төлж барагдуулна гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
Ийнхүү хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байх тул түүний зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 74.2, 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1 ДЭХ ХЭСГҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Завхан аймгийн ******* нэхэмжлэлийн шаардлага 728.012 төгрөгийн татварын өрийг /долоон зуун хорин найман мянга арван хоёр төгрөг/ хариуцагч ******* ХХК төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ