Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 140/ШШ2016/00317

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Тус шүүхийн шүүгч Т.Балжинням би Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хариуцагч С.*******ид холбогдох 63.000 төгрөг гаргуулах тухай ******* ХХК-ны нэхэмжлэлтэй хэргийг хүлээн авч хянаад  ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Завхан аймгийн ******* нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2013 оны 04-р сард худалдах, худалдан авах гэрээг байгуулж тус гэрээнд ажилчидаа хамруулсан. С.******* нь энэхүү гэрээнд хамрагдаж гар утас зээлээр худалдаж авсан юм. Гэтэл С.******* нь гэрээний үүргээ үл биелүүлэн 60.000 төгрөгийг төлөлгүй биднийг хохироож байна.

Иймд С.*******оос төлбөрийн үлдэгдэл болох 60.000 төгрөг, мөн нотариатын зардал 3.000 төгрөг, нийт 63.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хэргийн материалыг хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Хариуцагч С.******* нь: Би 2013 оны 04-р сард тус компаниас 120.000 төгрөгөөр гар утас худалдан авсан бөгөөд төлбөрийн үлдэгдэл болох 63.000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбар ирүүлжээ.

Улмаар хариуцагч нь 2016 оны 08-р сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага 63.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан ******* ХХК-нд 63.000 төгрөгийн төлбөр төлсөн баримтаар нотлогдож байх бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.******* биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. ******* ХХК-ны нэхэмжлэлтэй 63000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага 63.000 төгрөгийг хариуцагч С.******* биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн 2275 төгрөгийг улсын төсвөөс, 2275 төгрөгийг хариуцагч С.*******оос гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд  тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                   Т.БАЛЖИННЯМ