Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 319

 

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Д.*******ы хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* ******* овогт *******гийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би 1981 оны 01-р сарын 01-ний өдөр Завхан аймгийн ******* сумын Партизан Чойбалсан нэгдлийн Үйлдвэр бригадад туслах ажилчнаар ажилд орсон. Ингээд тус бригаддаа тасралтгүй ажиллаж байгаад 1990 онд манай нэгдэл тарах болж би 1990 оны 12-р сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Ийнхүү би нэгдэл тарснаас хойш одоог хүртэл хувиараа мал маллаж байна. Тухайн үед нэгдлийн бичиг хэрэг нь миний хөдөлмөрийг бичиж баталгаажуулаагүй мөртлөө цалин олголтын хэсгийг гүйцэд бөглөсөн байгаа юм. Иймд би ажилд авсан, чөлөөлсөн талаар бичилт хийгээгүй, мөн тушаал байхгүй байгаа учраас ажиллаж байсан тухайгаа тодруулахаар Аймгийн архивын тасагт хандахад холбогдох баримт олдохгүй, шилжигдэн ирээгүй гэсэн хариу өгсөн тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1981 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1990 оны 12-р сарын  30-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Партизан Чойбалсан нэгдлийн Үйлдвэр бригадад туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү 
Миний бие хөдөө амьдардаг аймагт ирж шүүх хуралдаанд суух боломжгүй байгаа учир нотлох баримтуудыг үндэслэн намайг байлцуулахгүйгээр асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ. 
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:  
Хүсэлт гаргагч Д.******* нь 1981 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1990 оны 12-р сарын  30-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Партизан Чойбалсан нэгдлийн Үйлдвэр бригадад туслах ажилчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээн авч түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Завхан аймгийн Архивын тасгийн 2013 оны 05-р сарын 29-ний өдрийн А/2554 тоот лавлагаанд “Д.******* нь 1981-1989 онд ******* сумын Партизан Чойбалсан нэгдлийн Үйлдвэр бригадад туслах ажилчнаар ажиллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд: Дээрх нэгдлийн 1981-1989 оны баримтанд холбогдох баримт олдохгүй, 1983 оноос хойшхи баримт манай архивт шилжигдэн ирээгүй учир лавлагаа гаргах боломжгүй байна” гэжээ.
Хүсэлт гаргагч Д.*******ы ажиллаж байсан байдлууд архивын лавлагаагаар гарч ирээгүй хэдий ч түүний хөдөлмөрийн дэвтрэн дээрх бичилтүүдийг үндэслэн түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой гэж шүүх үзэв.
    Түүний хөдөлмөрийн дэвтрийн 01-рт 1981.01.01-нээс Тэжээлийн цехийн ажилтнаар томилов гэсэн бичилт хийгдсэн, мөн 1981 оны 01-р сараас 1990 оны 12-р сарыг дуусталх хугацаанд сар бүр цалин авч байсан бичилтүүд хийгдэж олгов тэмдэг сар бүрт дарагдаж баталгаажсан байна.
    Иймд хүсэлт гаргагч Д.*******ыг 1981 оны 01-р сараас 1990 оны 12-р сарыг дуусталх хугацаанд ажиллаж байснаар тогтоох үндэстэй байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо. 
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.  
        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол улсын хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ******* овгийн *******гийн *******ыг 1981 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1990 оны 12-р сарын  30-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Партизан Чойбалсан нэгдлийн Үйлдвэр бригадад туслах ажилчнаар ажиллаж байснаар тогтоосугай.
2.  Монгол улсын  Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай. 
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
     4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл  шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ                    Ш.ОДОНЗУЛ